"Төөрсөөр төрөлдөө" - Олон саяд нэг тохиох итгэмээргүй давхцалын түүхүүд

Заримдаа амьдралд шугамдаж тааруулсан мэт давхцалууд гарах нь цөөнгүй. Тэдгээрийг зарим нь энгийн бөгөөд санаандгүй тохиолдол гэж нэрлэдэг ч ихэнх хүмүүс хувь тавилангийн тохиол гэх нь бий. Өнөөдөр та бүхэнд тэдгээр давхцалуудаас хамгийн сонирхолтойг нь багцлан хүргэж байна.

"Төөрсөөр төрөлдөө" - Олон саяд нэг тохиох итгэмээргүй давхцалын түүхүүд
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Төөрсөөр төрөлдөө

1981 онд нэгэн хүүхдийн эмч дутуу төрсөн хүүхдэд эрчимт эмчилгээ хийж, амийг нь аварсан байна. Хожим нь 2011 онд тус эмч машины осолд орсон бөгөөд түргэний эмчийн буянаар амь аврагдсан аж. Гэтэл тэрхүү түргэний эмч нь өнөөх дутуу төрсөн хүү байж таарав.

Төөрсөөр төрөлдөө

2 Давхар аз

1999 онд Билл Морган зүрхний шигдээс болсон бөгөөд эмч нар түүнийг 14 минутын турш амьсгал хураасанд тооцов. Азаар тэрбээр амьд үлдсэн ба энэ явдлыг тэмдэглэхээр хонжворт сугалаа автал 27 мянган ам.доллар хожсон байна. Дараа нь нэгэн сэтгүүлч энэ талаар сурвалжилж, Биллээс дахин сугалаа худалдаж авч буй дүрсийг бичих хүсэлт тавьсан гэнэ. Билл ч хүсэлтийн дагуу сугалаа автал дахин 250 мянган ам.доллар хожсон аж.

Давхар аз

3 Давчуу хорвоо

Америкийн иргэн Хөлбөмбөгийн Үндэсний Лигийн тоглогч асан, одоо дасгалжуулагч хийдэг Деланд Маккаллоу 1972 онд төрсөн юм. Түүнийг нялх байхад нь хүнд үрчлүүлсэн бөгөөд тэрээр 2017 онд төрсөн ээжийгээ удаан хугацаагаар хайсны эцэст олжээ. Ээж нь Деланд аавынх нь нэрийг өгсөн гэдгээ хэлэхэд түүний аав нь олон жилийн турш хамт ажилласан хөл бөмбөгийн дасгалжуулагч нь байсан гэдгийг Деланд олж мэджээ. 

Давчуу хорвоо

4 Хүний сайн найз

Дон Каркос Дэлхийн 2-р дайнд оролцсон бөгөөд их бууны сумны хэлтэрхийнүүдэд оногдож, баруун нүд нь сохорчээ. 64 жилийн дараа морины зүчээнд ажиллаж байхдаа моринд санамсаргүй тийрүүлсэн байна. Гайхалтай нь тэрбээр тийрүүлснийхээ дараа дахин харж эхэлжээ.

Хүний сайн найз

5 Гайхалтай явдал

Төрсөн даруйдаа үрчлэгдсэн ихэр Жим Льюис (зүүн), Жим Спрингер (баруун) нартай танилцана уу. Хоёулаа Линда нэртэй бүсгүйтэй гэрлэж, салсныхаа дараа Бетти нэртэй бүсгүйтэй нийлсэн байна. Хоёулаа Той хэмээх нэртэй нохойтой байжээ. Үүгээр барахгүй тэд хоёулаа хүүтэй болж, мөн л Жеймс Алан гэж нэр хайрласан байв. Тэд нэг нэгнийхээ тухай 39 жилийн дараа л олж мэдсэн аж.

Гайхалтай явдал

6 Санаандгүй уулзсан нь

Флоридагийн нэгэн эмнэлэгт 2 солонгос гаралтай сувилагч ажилд орсон байна. Яг нэг давхарт нэг өдөр ажиллаж эхэлсэн энэ хоёр сувилагч 40 гаруй жилийн өмнө салсан эгч дүүс байжээ.

Санаандгүй уулзсан нь

7 Өөртэйгөө адилхан хүнтэй онгоцонд таарсан нь

Өөртэйгөө адилхан хүнтэй онгоцонд таарсан нь

8 Итгэмээргүй зураг

Гэрэл зурагчин Роберт Хаас Мексикийн Юкатанд агаараас зураг авч байхдаа ид шидийн гэмээр агшинг олж харжээ.

Итгэмээргүй зураг

9 Цамцанд төрсөн нь

Энэ бол Титаник, Британника, Олимпик гэсэн гурван далайн усан онгоцонд ээлжлэн үйлчилсэн сувилагч Виолет Жессопын түүх. Олимп байлдааны хөлөг онгоцтой мөргөлдөж, живэх шахсан бол Титаник мөсөн уултай мөргөлдөж живсэн. Харин Британника усан доорхи уурхайтай мөргөлдсөний дараа живсэн гэгддэг. Эдгээр гурван тохиолдлын үеэр Виолет хөлөг онгоцонд сууж, гурван эмгэнэлт үйл явдлын бүгдийнх нь гэрч болсон байна.

Цамцанд төрсөн нь

10 Нэгнээ олсон нь

2001 онд Лаура Бакстон хэмээх охин дотор нь өөрийн нэр хаягийг бичсэн зурвастай бөмбөлгийг хөөргөжээ. 10 хоногийн дараа (бөмбөлөг 225 км ниссэн) тус илгээмж түүнтэй ижил нэртэй охинд хүрсэн байна. Хоёр Лаура захидлаар харилцаж эхэлсэн бөгөөд дараа нь биечлэн уулзахаар шийдэв. Тэд нэр, нас, өндөр, үсний урт, уулзалтад зориулж сонгосон хувцас гээд бие биентэйгээ маш төстэй байсан аж. Үүнээс гадна хоёулаа 3 настай Лабрадор Ретривер, туулай, далайн гахайтай байсан гэнэ. Тэд одоог хүртэл найзууд хэвээрээ юм.

Нэгнээ олсон нь

11 Чикаго хотын хамгийн өндөр 3 барилга дээр зэрэг аянга бууж байгаа нь

Чикаго хотын хамгийн өндөр 3 барилга дээр зэрэг аянга бууж байгаа нь

12 Ижил муур

"Миний муур зугтаад хоёр өдөр хаашаа ч юм явчихсан. Тиймээс би муур алга болсон тухай зар олон нийтийн сүлжээнд байршуулсан юмн Гэтэл 5 минутын дараа муур маань гэртээ эргээд ирсэн ч хагас цагийн дараа хөрш маань өөр нэг муур авчирсан юм.  Одоо надад хоорондоо усны дусал мэт адилхан 2 муур байна."

Ижил муур

13 Азтай загас

Устай шил газарт унаад азаар ингэж тогтжээ.

Азтай загас

14 Ижил материалаар хийсэн хөшиг, цамц

Ижил материалаар хийсэн хөшиг, цамц

15 Олон жилийн дараа олсон нь

"Зүүн талд байгаа нь миний хуучин зураг, баруун талд байгаа нь хуучин эдлэлийн дэлгүүрээс авсан зураг."

Олон жилийн дараа олсон нь

16 Энэ зурган дээр бүгд газраас хөндийрсөн байна

Энэ зурган дээр бүгд газраас хөндийрсөн байна

17 Өвөө нь эмээгийн төрсөн өдрөөр, эмээ нь өвөөгийн төрсөн өдөр нас баржээ

Өвөө нь эмээгийн төрсөн өдрөөр, эмээ нь өвөөгийн төрсөн өдөр нас баржээ

18 Ихрүүд ихрүүдтэй гэрлэж ихэр хүүхэдтэй болжээ

Ихрүүд ихрүүдтэй гэрлэж ихэр хүүхэдтэй болжээ

19 Дүрэм зөрчсөн ч шувуу дугаарыг нь хаажээ

Дүрэм зөрчсөн ч шувуу дугаарыг нь хаажээ

20 Жинхэнэ давхцал

Жинхэнэ давхцал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()