"Чулуу" хочит Дуэйн Жонсон зүдэрч явахад нь тусалсан эрийн ачийг хариулж, том бэлэг барьжээ

2021-01-07, 16:55
10,271

Үзэгч олны сайн мэдэх Дуэйн Жонсон (Dwayne Johnson) бүхий л амьдралынхаа туршид жилийн 87.5 сая долларын орлоготой, амжилттай уран бүтээлч байгаагүй. Тэрээр тарчиг гэр бүлд төрж, амаргүй хүүхэд насыг үзэж туулсан бөгөөд өнөөдрийн Дуэйн болохын тулд хэн хүнээс илүү тэмцэж байв. Гэхдээ Жонсон хүнд хэцүү цаг үед түүнд тусалж байсан хүмүүсийн тусыг огтхон ч мартаагүй гэдгээ санаанд оромгүй үйлдлээрээ баталсан юм. 

"Чулуу" хочит Дуэйн Жонсон зүдэрч явахад нь тусалсан эрийн ачийг хариулж, том бэлэг барьжээ
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Гар барилдааны спортын менежер Бруно Лауэр 15 настай Дуэйн Жонсонд маш их тусалж байсан аж. Дуэйн ээжийнхээ хамт Хавай дахь гэрээсээ түрээсийн төлбөрөө төлж чадаагүй шалтганаар хөөгдөж, ээж нь хүүгээ Теннесси дэх аав руу нь явуулжээ. Гэтэл аав нь хүүгээ хүлээж аваагүй тул хөсөр хаягдсан түүнд Бруно Лауэр тусалсан байна.

Бруно орох оронгүй хоцорсон хүүг бүхээгтэй чиргүүлд байрлуулж, санхүүгийн чадамжтай болох хүртлээ Дуэйн тэнд амьдардаг байжээ. Бруногийн ачийг бага ч болов хариулахыг хүссэн Дуэйн Жонсон "Young Rock" цувралын зураг авалтын талбайд түүнийг дагуулан очсон байна. Бруно гэнэтийн бэлгийн талаар юу ч мэдээгүй байлаа. 

Хүнд цагт хариу нэхэлгүй тус хүргэсэн Бруногийн сайхан сэтгэлд насаараа талархаж явдаг Дуэйн Жонсон хуучны анддаа "Ford F150" маркийн 30 мянган долларын үнэ хүрэх төмөр хүлгийг бэлэн болгон бэлджээ. 

Бруно Лауэр чин сэтгэлээсээ Дуэйнд тусалсан болохыг нүдэндээ ч итгэхгүй байгаа дүр зургаас нь харахад илт байв.

Мөн тэрээр "Миний амьдралд амиа өгөхөөс буцахгүй хайрладаг таван хүн л байдаг, тэдний нэг нь чи." гэсэн юм. 

Тэрээр Бруно байгаагүй бол өнөөдрийн Дуэйн энэ хэмжээнд хүрч чадахгүй байх байсан гэж боддогоо ч хуваалцсан байлаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()