Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 "плас-сайз" модель

2021-01-08, 11:55
7,242

Орчин үед загвар өмсөгчид заавал 90-60-90 харьцаатай байх албагүй болжээ. Махлаг хэдий ч ерөнхий төрх нь дур булаам, халуухан бол ямар ч санаа зовох зүйлгүй та загварын тайзан дээр гарч болно. Энэ үүднээс та бүхэнд хамгийн үзэсгэлэнтэй "Plus" хэмжээтэй загвар өмсөгчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 "плас-сайз" модель
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Спарк Лауренс (Spark Lawrence)

Спарк Лауренс бага байхаасаа эхлэн загвар өмсөхийг хүсдэг байсан бөгөөд 13 настайдаа Elle сэтгүүлийн нүүрэн дээр гарч байжээ. Харамсалтай нь тэрбээр жин нэмж эхэлснээс болоод загвар өмсөгчийн карьер нь аюулд орсон гэнэ. Спарк хоолны дэглэм барьж эхэлсэн ч агентлаг нь түүнээс харилцаагаа тасалсан юм.

Гэхдээ залуу бүсгүй бууж өгөлгүй Инстаграм дээр зургуудаа байрлуулж эхэлсэн бөгөөд түүнтэй хамтарч ажиллахыг хүссэн компаниудтай амжилттай холбоо тогтоосон тул тэрбээр одоо махлаг эмэгтэйчүүдэд зориулсан хувцас өмсдөг болжээ.

Спарк Лауренс (Spark Lawrence)

2 Кристал Реннес (Crystal Rennes)

Кристал Реннес хоолны дуршилгүй болох өвчинтэй удаан хугацаанд тэмцэж, бараг амиа алдах дөхсөн байна. Гэхдээ азаар тэр бүх зүйлийг даван туулж, жингээ нэмж, нүд дүүрэн бүсгүй болж чаджээ. Түүгээр ч барахгүй шинэ төрхөөрөө загварын ертөнцийг байлдан дагуулж чадсан юм. Кристал мөн "Өлсгөлөн" номыг бичсэн бөгөөд тэнд эмэгтэй загвар өмсөгчдийн хоол тэжээлийн эмгэгийн талаар өгүүлсэн байдаг аж.

Кристал Реннес (Crystal Rennes)

3 Тара Линн (Tara Lynn)

Тара Линн биеийн галбиртаа сэтгэл хангалуун байх үзэл санааг дэмжиж гоо сайхны тогтсон стандартын эсрэг тэмцдэг юм. Тара олон тэргүүлэгч загвар агентлагуудтай хамтран ажилладаг бөгөөд V ба Elle сэтгүүлийн нүүрэнд гарсны дараа олон улсад алдартай болсон байна.

Тара Линн (Tara Lynn)

4 Робин Лоули (Robin Lawley)

Робин бол Австралийн Vogue, Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны plus size загвар өмсөгч юм. Тэрээр олон улсын тэргүүлэгч сэтгүүлүүдийн нүүрэн дээр гарч, олон улсын загвар өмсөгч болох статусаа бататгасан. Тэрбээр мөн 2015 онд Sports Illustrated-ийн 2015 оны усны хувцасны дугаарт оролцсон анхны махлаг загвар өмсөгч болсон аж.

Робин Лоули (Robin Lawley)

5 Женни Ранк (Jenny Runk)

Женни загварын ертөнцөд нэвтэрсэн даруйдаа өөрийн гэсэн орон зайг гаргаж чаджээ. 2013 онд тэрээр H&M-ий усны хувцасны модель болж, олны дундаас тодрон гарч ирсэн юм. Женни спортоор идэвхтэй хичээллэдэг plus size загвар өмсөгч төдийгүй хэд хэдэн дотуур хувцас сурталчилгааны кампанит ажилд оролцсоны дотор Италийн тансаг зэрэглэлийн дотуур хувцасны брэндийн загварын тайзан дээр гарч, Glamour-ийн нүүрэн дээр хоёр удаа зургаа хэвлүүлж байжээ.

Женни Ранк (Jenny Runk)

6 Бри Киш (Bree Kish)

Бри багаасаа л загвар өмсөх хүсэл эрмэлзэлтэй байсан тул тэрээр янз бүрийн загварын агентлагууд руу зурагнуудаа эргэлзэлгүйгээр явуулдаг байв. Хоёр жилийн дараа "Natural" агентлаг түүнтэй (2013 онд) гэрээ байгуулсан бөгөөд Бри тэр даруйдаа алдартай болжээ. Тэрээр Калифорнийн нэгэн брэндийн усны хувцасыг сурталчилж, шуугиан тарьсан байдаг. Түүнийг "Milk Management" агентлаг урьсан бөгөөд тэрээр энэ агентлагийн хамгийн өндөр цалинтай таван загвар өмсөгчийн нэг юм.

Бри Киш (Bree Kish)

7 Сарина Новак (Sarina Novak)

Герман охин Янг Сарина 2009 онд Хайди Клум-ийн "Next Top Model"-д 16 настай байхдаа оролцож байжээ. Дараа нь Саринад plus size хэмжээтэй загвар өмсөгч болох боломж бүрдэв. Тэрээр одоо Германд энэ ангилалд хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг болсон бөгөөд хэд хэдэн агентлагтай урт хугацаагаар хамтран ажилладаг. Сарина Sports Illustrated сэтгүүлийн нүүрэнд гарахыг мөрөөддөг гэнэ шүү. 

Сарина Новак (Sarina Novak)

8 Дэнис Бидаулт (Denise Bidault)

Дэнис Бидаулт 18 настайгаасаа эхлэн жүжигчин болохыг хүсч, хэд хэдэн агентлагт шалгуулж байсан аж. Сонгон шалгаруулалтынхан түүнийг жүжигчний карьераа эхлүүлэхээсээ өмнө жингээ хас гэж шууд тулгаж байв. Тэрээр нүүр будалт хийж, зураг авалтынхаа нэгэн үеэр гэрэл зурагчинтай уулзсан бөгөөд тэр зурагчин нь Дэнисийг plus хэмжээтэй загвар өмсөгч болохыг санал болгосон байна. Одоо тэрээр хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг болжээ. Тэрээр загварын долоо хоногуудад тогтмол оролцдог бөгөөд Forever 21, Target, Levi's, Nordstrom, Macy's, Old Navy, Lane Bryant зэрэг брэндүүдийн сурталчилгаанд оролцож байсан юм.

Дэнис Бидаулт (Denise Bidault)

9 Алессандра Гарсиа-Лоридо (Alessandra Garcia-Lorido)

Алессандра Гарси жүжигчин Энди Гарсиагийн гэр бүлд төрсөн бөгөөд Нью Йорк руу жүжигчний чиглэлээр сурахаар явсан боловч энэ карьераа хойшлуулах хэрэгтэй болсон юм. Учир нь түүнд IMG агентлаг гэрээ байгуулах санал тавьжээ. Үүгээр барахгүй тэрээр H&M, Wet n Wild, Forever 21 зэрэг брэндүүдийн сурталчилгаанд оролцсон байна. Загварын ертөнцөд үлдэнэ гэдэг амаргүй гэдгийг Алессандра нуугаагүй ч одоохондоо загвар өмсөгчийн амьдралаас хагацах бодолгүй байгаа гэнэ.

Алессандра Гарсиа-Лоридо (Alessandra Garcia-Lorido)

10 Маркита Принг (Markita Pring)

Маркита өсвөр наснаасаа загвар өмсөж эхэлсэн бөгөөд анхны дебютээ 2010 онд хийсэн. Тэрээр "V Magazine" сэтгүүлд хэвлэгдсэн Solve Sundsbo загварын ордныг сурталчилж, дараа нь "IMG" агентлагтай анхны гэрээ байгуулсан байна. Принг карьераа үргэлжлүүлэhnay тулд дараа нь  Levi Strauss & Co-тай гэрээ байгуулж, жинсэн хувцас сурталчилж, Vogue Italia, дараа нь Парисын загварын долоо хоногийн нүүрэнд гарчээ.

Маркита Принг (Markita Pring)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()