Сөүлд урьд хожид байгаагүй их цас унаж, Солонгосчуудыг багагүй сандаргажээ

1-р сарын 6-ны үдээс хойш Өмнөд Солонгос даяар их хэмжээний цас орж эхэлжээ. Хальтиргаа гулгаа үүссэнээс замын хөдөлгөөн удааширч, ажил тарах үеэр түгжрэл дээд цэгтээ хүрсэн байна. Улмаар маргааш нь буюу 7-ны өдөр агаарын температур огцом буурч, 3 жилийн өмнөөс ард иргэдэд сэрэмжлүүлж байсан хүйтний урсгалтай нүүр тулж, тухайн өдөр эрх баригчид цасыг яаралтай цэвэрлэх ажил, аюулгүй ажиллагааны менежментийг эхлүүлжээ.

Сөүлд урьд хожид байгаагүй их цас унаж, Солонгосчуудыг багагүй сандаргажээ
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Их хэмжээний цаснаас болж төв, орон нутгийн засаг захиргаа, нийтийн байгууллагуудын ажлын цаг ч хойшлогдож, иргэд өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэхэд хүндрэл учраад байна. 

8-ны өглөөний байдлаар хүйтний эрч мөн л чангарч, цас тасралтгүй орсоор л байсан бөгөөд нийслэл хот Сөүлийн өглөө хамгийн бага температур нь  -18 градус байлаа. 

Их цаснаас үүдсэн замын хальтиргаа гулгаа, жолооч нарын бэлтгэлгүй байдлаас болж автомашины ослын дуудлага дээд цэгтээ хүрчээ. Мөн бүхий л замын хөдөлгөөн ихээр удааширч, өдрийн турш түгжрэл үүссэн аж.

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()