Алдарт "Rammstein" хамтлагийн дуучин Тилл Линдеманн гэж хэн бэ? (Хувийн амьдрал, хайрын түүх)

2021-01-08, 13:03
1,864

"Du Hast" дуугаар нь бидний сайн мэдэх Германы алдарт Раммштейн хамтлагийн гоцлол дуучин Тилл Линдеманн (Till Lindemann) өдгөө 58 нас хүрчээ. Гаднаас нь харахад тэр сүрдмээр, хатуу ширүүн хүн мэт сэтгэгдэл төрүүлдэг ч найзууд нь түүнээс илүү зөөлөн хүн байхгүйг батлан ярьцгаадаг. Гэвч уян зөөлөн сэтгэлтэй түүний хайр дурлалын амьдрал тийм ч дардан байгаагүй юм.

Алдарт "Rammstein" хамтлагийн дуучин Тилл Линдеманн гэж хэн бэ? (Хувийн амьдрал, хайрын түүх)
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Хэрэв хөгжим биш бол Тилл спортод ч гайхалтай өндөр амжилтанд хүрч чадах байсан.  Урьдын цагт Зүүн Германы усанд сэлэлтийн Олимпийн шигшээд багтсан байсан тэрээр Москвагийн Олимпд өрсөлдөх ёстой байв. Гэхдээ тэр залуу насныхаа эрч хүчээр бэлтгэл сургуулилтаа хэтрүүлж хийснээс болж, хэвлийн гэмтэл авч, улмаар спортын карьертаа үүрд цэг тавьсан юм.

Дараа нь Тилл хөгжмийн ертөнцөд хүч үзэхээр шийджээ. Энэ нь зүгээр нэг тохиолдол байгаагүй бөгөөд Линдеманны гэр бүл уран бүтээлчдээр дүүрэн байсан аж. Ээж нь зураач байсан бол аав нь алдарт яруу найрагч байсан учраас урлаг гэдэг түүний хувьд дотно танил зүйл байв. Гэхдээ Тиллийн аав архинд донтож, хүүдээ хэрцгий авир гаргадаг байсан тул аавтайгаа таарамж муутай байжээ. Тиллийг 12 настай байхад эцэг эх нь салж, хэдэн жилийн дараа Линдеманны аав архины хордлогоор нас барсан байна. Гэвч Тилл аавынхаа булшийг нэг ч удаа эргэж очоогүй гэнэ. 

1993 онд найз Ричард Круспийн хамт Линдеманн хөгжмийн тэмцээнд оролцохоор шийдэж, тэргүүн байр эзэлж чадсанаар алдарт хамтлагийн амжилтын үүд нээгдсэн юм. Тэдний байгуулсан Раммштейн хамтлагийн хэв маяг, дуу, клип нь одоо хүртэл үзэгчдийн анхаарлын төвд хэвээр байна. Гэхдээ Тилл түүний тайзан дээр хийдэг үйлдлүүд зөвхөн шоу бөгөөд амьдралд ямар ч хамаагүй гэдгийг удаа дараа онцолж байсан.

Тэрээр уран бүтээлийн хажуугаар амьдрал дээрээ аль хэдийн өвөө болжээ. Тэрбээр 22 настайдаа Марика хэмээх бүсгүйтэй гэрлэж, Неле хэмээх бяцхан охины аав болсон билээ. Гэхдээ хосууд маш хурдан салсан юм. Тилл Неле охиноо чадах чинээгээр хайрлаж боловсролд нь санаа тавьдаг байсан бол охины ээж Марика Тиллийн хамгийн сайн найз, хамтлагийн гитарчин Ричард Круспетэй гэрлэсэн юм. Линдеманны хувьд энэ нь цочирдох зүйл байгаагүй, харин ч эсрэгээрээ түүний хуучин эхнэр, дотны найз хоёр нь аз жаргалтай хосууд болсонд баяртай байв. Өсөж том болсон Неле гэрлэж, Фриц ач хүүг нь төрүүлжээ.

Тилл олон сая шүтэн бишрэгчтэй болохоосоо өмнө нь ч эмэгтэйчүүдийг хялбархан өөрийн болгодог байв. 30 настайдаа тэрээр эгэл жирийн багш Ани Кеселингтэй гэрлэж, дараа нь хоёр дахь охин Мариа Луизыгаа өлгийдөж авчээ. Хоёр дахь гэрлэлт нь мөн л Тиллийн амьдралд аз жаргал авчирч чадсангүй. Тэрээр алдар хүндийн сорилтод бүдэрч, нас барсан эцгийнхээ адил архинд донтож, эхнэрээ хуурч эхэлснээр барахгүй түүнд гар хүрдэг болжээ. Анигийн тэвчээр алдарч цагдаад хандсанаар хэвлэлийнхэн энэ хэргийн тухай удтал  шуугисан бөгөөд Тилл ч амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн байна.

Ингээд тэрээр шаргал үст Софиа Томаллатай уулзаж эхэлсэн бөгөөд түүнд хэн хүнээс илүү сэтгэл зүрхээ зориулсан юм. Германы хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн Playboy-ийн загвар өмсөгч тухайн үед дөнгөж 20 настай байсан бол Тилл хэдийн 50 нас хүрсэн байв. Софиа маш олон шүтэн бишрэгчтэй байсан боловч түүнийг гэх олон залуусаас Тилл л түүний сэтгэлд нийцэж чадсан юм. Линдеманн залуу амрагтайгаа 4 жил хамт амьдарсан ба эцэг эхтэй нь уулзаж, гэрлэх санал тавихаар төлөвлөж байжээ. Урьд өмнө хэзээ ч ингэж их хөөрч догдолж, аз жаргалтай байж үзээгүй тэрээр зөрүүд, үзэсгэлэнт Софиагаас татгалзсан хариу авсан юм. 

Тэдний ойрын хүмүүс хүртэл салах болсон шалтгааныг нь мэдэхгүй хэвээр байна. Софиа хүмүүсийн ил далд хэл амаас залхсан гэсэн яриа байдаг. Тилл мөн өөрсдийнхөө харилцааг албан ёсоор зарлаагүй, олон нийтийн арга хэмжээнд хамт оролцох дургүй байсан учраас Софиа түүнээс салсан гэсэн сураг бас бий. Тилл нам гүм орчинд байх, загасчлах, ойд алхахыг илүүд үздэг байсан бол Софиа улаан хивсэн дээр гялалзахыг хүсч байв. Мэдээжийн хэрэг түүнийг хүчирхэг хүн дагалдах ёстой байсан ч нэр алдрын бүх талыг аль хэдийн шимээд амжсан Тилл тэр бүхнээс хол байхыг хичээсэн нь хосуудад зөрчил авчирсан байна. Софиа ганцаараа удаан суусангүй, өөр хүнтэй гэнэт гэрлэсэн нь Тиллийн зүрхийг шархлуулсан юм.

Гэхдээ Софиа хэтэрхий яаравчилж гэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч нөхрөөсөө маш хурдан салсан юм. Тэрбээр кино ертөнцөд хүч үзэх болсон бөгөөд гэр бүл зохиох талаар бодолгүй байгаа гэнэ. 

Гэхдээ Тилл ганцаараа шаналсан хэвээр байв. Түүнийг Светлана Лободатай учир ургуулсан гэдэг яриа тархсан бөгөөд түүнийг Светланагийн дөнгөж төрсөн бяцхан охины эцэг гэдэг цуурхал бас бий. 

Өдгөө Линдеманн хамтлагаараа уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд хамгийн сүүлд 2019 онд шинэ цомгоо гаргасан. 

Тайзан дээр юу дуртайгаа хийдгээрээ алдартай тэрбээр хөгжмийн хажуугаар насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүд зардаг онлайн "секс шоп" нээн ажиллуулж байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()