Жинхэнэ шатрын хатантай танилц!

2021-01-09, 18:50
5,973

2020 онд цартахлаас болж хүн бүр гэртээ байх болсон билээ. Тийм учраас хүмүүс цахим ертөнцөөс сонирхол татаж болох юм бүрийг хайх болжээ. Эдгээрийн нэг нь шатар юм. Мэдээж хэрэг ихэнх хүмүүс шатар гэж юу болох, хэрхэн тоглох вэ гэдгийг нь мэддэг ч яг сонирхдог нь тийм ч олон биш байх. Харин гэртээ ганцсан хүмүүс энэхүү ухаан шаарддаг тоглоомыг интернетийн тусламжтай илүү сайн сурч судлах болсон байна.

Жинхэнэ шатрын хатантай танилц!
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Түүгээр ч үл барам шатрын мастерууд шинэхэн тоглогч нартай цахимаар холбогдон зааж сургаж эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр сүүлийн жилүүдэд байгаа олон хүн шатрыг сонирхох болжээ. Энэ бүхнийг анзаарсан "Netflix" компани "The Queen's Gambit" хэмээх цувралыг гаргасан билээ. Тус цувралын ачаар шатрын нэр хүнд улам өссөн бөгөөд цахим орчинд энэхүү тоглоомын тухай хайлт 2000 хувиар өссөн байна. Үүний хажуугаар тус цувралын гол дүр шатрын мастер 25 настай Бет Хармон шиг болох хүсэлтэй олон охид гарч ирсэн байна. Тэгвэл жинхэнэ амьдрал дээр түүнтэй тун төстэй шатарчин байдаг гэвэл та итгэх үү?

Александра Ботез (Alexandra Botez) бол Канадад төрж өссөн 25 настай шатрын мастер юм. Тэрбээр дөнгөж зургаан настайдаа тоглоомын дүрмийг сурч мэдсэнийхээ дараа энэхүү тоглоомд дурлажээ. Гэхдээ Александра мэргэжлийн шатарчин болсон нь эцэг эхийнх нь бооцооноос үүдэлтэй аж.

Александрын аав нь ээжтэй нь охиноо хоёрхон долоо хоногийн дотор шатар зааж чадна гэж мөрийцсөн байна. Үүний дараа аав нь Александратай олон цагийг өнгөрөөх болсон байна. Гайхалтай нь түүний төлөвлөгөө үр дүнд хүрч, аав нь бооцоогоо хожжээ.

Ээж, аав хоёрын хоорондох хөнгөхөн зугаагаас эхэлсэн зүйл удалгүй том зүйл болж хувирав. Учир нь Александрын эцэг эх нь түүнийг байгалиас заяасан авъяас чадвартай болохыг олж харжээ. Хоёр жилийн дотор тэрээр улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн юм.

Александра 15 нас хүрэхэд гэр бүл нь АНУ руу нүүсэн бөгөөд түүний шатрын авьяас үндэсний болон олон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрт дээшилж байв. Гэхдээ Александра шатрын залуу, бүсгүй хүн учраас энэ ертөнцөд бэрхшээлтэй тулгарч эхлэв. Түүний өрсөлдөгч нарын ихэнхнь хөгшин эрчүүд байсны дээр цөөн тооны эмэгтэйчүүд энэ салбарт байдаг тул олон хүмүүс Александрыг гадуурхаж эхэлжээ.

Гэсэн хэдий ч Александра энэ бүхэн өөрт нь нөлөөлөхгүй гэж амалсан байна. Бет Хармоны нэгэн адил авьяас чадвараа хөгжүүлж, амжилтанд хүрэхийн тулд тэмцэж эхлэв. Тэрээр Стэнфордын их сургуульд сурч, сургуулийнхаа шатрын клубын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Александра олон нийтийн сүлжээнд супер од болжээ.

Александра үүнээс гадна цахимаар тоглолтоо шууд дамжуулж эхэлсэн бөгөөд өөрийн гэсэн шүтэн бишрэгчдийг бий болгож чаджээ. Мөн 2020 онд хүмүүс гэртээ гацаж, "Queens Gambit" гэх мэт цуврал гарснаар түүний алдар нэр огцом өсчээ. Өнөөдөр тэрээр Twitch дээр бараг 500,000 дагагчтайгаас гадна Youtube дээр 201,000, Instagram дээр 219,000 дагагчтай болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()