Долоо хоног бүр шинэ даашинзтэй хогоо гаргадаг бүсгүй

Зарим хүмүүс өөрсдийгөө зугаацуулахын тулд санаанд оромгүй зүйлс хийх нь элбэг. Британийн Волтхэм Абби хотын оршин суугч нэгэн бүсгүй 20 долоо хоногийн турш Лхагва гараг бүр шинэ даашинзтай хогоо гаргаж асгажээ. Эхлээд тэр үүнийг хошигнол болгон хийж байсан ч дараа нь хобби болгон хувиргасан байна.

Долоо хоног бүр шинэ даашинзтэй хогоо гаргадаг бүсгүй
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Олон хүн гэртээ ажиллаж, сурч байсан хорио цээрийн дэглэмийг өнгрөөж байх даа шинэ хоббитой болсон байх. Эцсийн эцэст хүн гэртээ удаан байвал юу ч хамаагүй хийж эхлэх нь мэдээж. Зарим нь бүр хогоо хаяхаар гэрээсээ гарах, эсвэл хүнсний дэлгүүр орохдоо шинэлэг зүйл хийдэг болжээ.

Нэгэн бүсгүй муухай газар руу явж байсан ч сайхан хувцаслах нь сэтгэл санааг дээрдүүлдэг болохыг олж мэджээ. 49 настай Британийн иргэн Никола Мэтьюс цартахлын үед ч гэсэн шинэ даашинз өмсөж өөрийгөө зугаацуулах болсон байна.

Английн Эссекс мужийн Уолтхэм Абби хотын иргэн Никола өөртөө болон хөршүүддээ бэлэг барихаар шийджээ. Тэр хог хаяхаар гэрээсээ гарах бүртээ загварлаг даашинзаар гоёж эхлэв. Түүний энэ "төсөл" 20 долоо хоног үргэлжилсэн бөгөөд тэрээр Лхагва гараг бүр 20:00 цагт загварын шоугаа хийдэг байсан гэнэ.

Тэрбээр Британийн жүжигчин Аманда Холденоос санаа авсан байна.

"Аманда Холден бүжгийн ягаан даашинзтай хогийн савтай яваа зургаа авхуулсан бөгөөд би түүнээс санаа авч хогийн савтай зургаа даруулахаар шийдсэн. Би үүнийг "дугуйтай Лхагва гариг​​" гэж нэрлэсэн. Үнэндээ манай хогийг Даваа гарагт ачдаг ч гэсэн долоо хоногийн эхэнд ийм зүйл хийх нь тохиромжгүй хэрэг гэж би үзсэн юм. Манай хөршүүд ч үүнийг дэмжиж зургийг маань дарж өгдөг" гэж Никола тайлбарлав.

Түүний өмссөн бүх даашинз бүрийг мэргэжлийн загвар зохион бүтээгч байсан эмээ Хилда Грин нь оёжээ. Долоо хоног бүр Никола цартахлын хүнд хэцүү цаг үед хүмүүсийг зугаацуулах үүднээс энэхүү ёслолоо хийдэг байжээ.

Тэрбээр нэг өдөр тэр эмэгтэй Гал сөнөөгчдийн буяны байгууллагад мөнгө цуглуулахаар шийдсэн байна. 2020 оны 5-р сарын 31-ний ням гарагт Никола хувцасаа өмсөөд хогоо хаяад зам дээр гарч, нийт 5.6 км замыг туулсан. "Би 645 орчим фунт стерлинг цуглуулж дууссан. Бүх хөршүүд намайг алга ташин хүлээж авсан. Энэ нь үнэхээр сэтгэл хөдлөм "төсөл" байсан бөгөөд хүмүүс намайг дэмжсэнд баяртай байна ” гэж тэрбээр ярилцлагын үеэр хэлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()