39 нас хүрээд буй үзэсгэлэнт Сун Е Жиний амьдралын түүх, сонирхолтой баримтууд

2021-01-12, 19:04
5,284

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Е Жин (Son Ye Jin)-ийг хүмүүс сүүлийн үед тоглосон "Crash Landing on You" киногоор сайн мэднэ. Е Жин тус цувралын эрэгтэй гол дүр болох Хён Бинтэй бодит амьдрал дээрээ ч хосууд болсон нь тодорхой болоод байгаа билээ. Ингээд бид үзэгчдийн дунд шуугиан дэгдээсэн түүний тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр шийдлээ.

39 нас хүрээд буй үзэсгэлэнт Сун Е Жиний амьдралын түүх, сонирхолтой баримтууд

1 Кино урлагийн гараа

Сун Е Жин 1982 оны 1-р сарын 11-нд Өмнөд Солонгосын Тэгү хотод төрсөн. Тэрбээр ахлах сургуулиа дөнгөж төгсөж байхдаа "Secret Tears" (2001) киноны туслах дүрийг бүтээсэн ба тэр үеэс хойш өнөөг хүртэл кино урлагийн салбарт ажиллаж байгаа юм.  "Personal Taste" (2010) зэрэг алдартай драманд шилдэг жүжигчин И Мин Угийн хамт тоглосон байна.

Кино урлагийн гараа

2 "Classic" од

Тэрбээр "Classic" (2003) киноны гол дүрд тоглосноор олон нийтэд эрчимтэй танигдаж эхэлжээ. Е Жин тус кинон дээр ээж болон охины дүрд тоглодог бөгөөд аль алиных нь хайрын түүхийг харуулна.

"Classic" од

3 "Үндэсний анхны хайр" гэгддэг

"Мелодрамын хатан хаан" хэмээн олонд нэрлэгддэг тэрбээр "Classic" (2003) кинонд сурагч охины дүрд тоглож олон хөвгүүдийн анхны хайр болсон учраас магадгүй "Солонгосчуудын анхны хайр" хэмээн нэрлэгддэг болсон. Харин өдгөө Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн цөөн тооны жүжигчдийн нэгт тооцогддог байна.

Түүний бусад хайр татам хочуудад “Со” (солонгосоор “үхэр” гэсэн утгатай) Е Жин багтах ба энэ нь түүнийг үхэр шиг шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг нь илэрхийлэх нэр юм.

"Үндэсний анхны хайр" гэгддэг

4 Тэр жүжиглэлтээ хуурамч биш, жинхэнэ сэтгэл хөдлөлөөр илэрхийлдэг

Тэрээр "The Swoon"-д өгсөн ярилцлагадаа өсвөр насандаа хэт их сэтгэлийн хөдлөлийг мэдэрч байсан тул жүжиглэх урлагт хөл тавьсан тухайгаа дурсаж, жүжиглэх нь түүний хувьд  өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл болдог гэж хэлжээ.

Тэр жүжиглэлтээ хуурамч биш, жинхэнэ сэтгэл хөдлөлөөр илэрхийлдэг

5 Янз бүрийн төрөлд тоглосон

Олон талын авьяастай жүжигчний хувьд тэрээр түүхэн, адал явдалт, триллер төрлүүдэд тус тус хамаарах "The Last Princess"(2016), The Pirates (2014), The Truth Beneath (2016) зэрэг кинонуудад амжилттай тоглосон.

Янз бүрийн төрөлд тоглосон

6 Үзэгч, шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдсэн

Сун Е Жин нь Солонгосын кино урлагийн олон том шагнал болох Baeksang Arts Awards, Grand Bell Awards, Blue Dragon Film Awards зэрэг шагналуудыг хүртэж байжээ.

Үзэгч, шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдсэн

7 Өөрийгөө шинэ өнцгөөс харуулахаас цааргалдаггүй

23 настайдаа "April Snow" (2005) кинонд нууц амраг, "Alone in Love"(2006) кинонд 24 настайдаа салсан эмэгтэйн дүрд тоглосон түүний хувьд залуу байхдаа ч гэсэн дүрээс огт айдаггүй байсан гэнэ.

Өөрийгөө шинэ өнцгөөс харуулахаас цааргалдаггүй

8 Хён Бинтэй анх удаа хамтран ажиллаж байгаа хэрэг биш

"Crash Landing On You" драмад хамтрахаас өмнө тэд 2018 онд "The Negotiation " нэртэй кинонд хамтран ажиллаж байсан боловч Сун Е Жинд өмнө нь Хён Бинтэй ажиллахдаа тусдаа байршилд зураг авалт хийх шаардлагатай байсан тул хамтдаа жүжиглэж байгаа юм шиг санагдаагүй гэж тайлбарлаж байв.

Тэрээр өмнө нь Хён Бинийн хит драма болох "Secret Garden" (2010) -д камео дүр бүтээж байжээ.

Хён Бинтэй анх удаа хамтран ажиллаж байгаа хэрэг биш

9 Хайр дурлалын амьдралаа нууцалдаг

2021 оны 1-р сарын 1-нээс өмнө жүжигчин бүсгүйн хайр дурлалын тухай сүүлийн 20 жилийн хугацаанд ямар ч мэдээ гараагүй. Тэрээр хүнтэй уулзах цаг зав байдаггүй тул "үерхэхдээ муу" гэж мэдэгдэж байсан юм.

Тэрээр гаднах төрхтэй биш, харин сайхан, халамжтай залууг хүсдэг гэж нэгэн нэвтрүүлэгт хуваалцсан байна. Өнөөг хүртэл бидний мэдэж байгаачлан "сайхан, халамжтай залуу" түүний амьдралд Хён Бин болж таарсан билээ. Жүжигчдийн агентлагууд 2 одууд 2020 оны 3-р сараас хойш уулзаж байгааг баталжээ.

Хайр дурлалын амьдралаа нууцалдаг

10 Пилатес ба TRX-ийн мастер

Тэрбээр "Crash Landing on You" драма дээр хүмүүсийн гайхшралыг төрүүлэхээр хурдсан гүйж байсан билээ. Жүжигчин бүсгүй 10 гаруй жилийн турш пилатес, TRX (Нийт биеийн эсэргүүцлийн дасгал) хийжээ. Тэр ч байтугай багшлах эрхийн үнэмлэхтэй гэнэ.

Пилатес ба TRX-ийн мастер

11 Сун Е Жин тийм ч амар өөрчлөгддөггүй

Сун Е Жин тууштай бөгөөд үнэнч гэдгээ нэг фитнесст 10 гаруй жил явсан, нэг үсчин дээр 15-аас дээш жил очиж байгаа зэргээрээ батлан харуулсан билээ. Түүний энэ чанар хайр сэтгэлийн харилцаанд нь ч нөлөөлж болох юм. 

Сун Е Жин тийм ч амар өөрчлөгддөггүй

12 Тэр өрсөлдөх дуртай

Түүний тоглоомонд дуртай, ялахыг хүсдэг хичээнгүй зан нь ямар ч хүнийг тавгүйтүүлж чадна. Жүжигчин бүсгүй мөн солонгосын хөзрийн тоглоом болох Go-stop-ийг нуруугаа өвдтөл тоглодог бөгөөд ялах хүртлээ хэнийг ч босгодоггүй байна.

Тэр өрсөлдөх дуртай

13 Тэр маш шударга хүн

Жүжигчин бүсгүй сэтгэл сэргэмээр илэн далангүй гэдгээрээ алдартай. Ярилцлагадаа Хён Бин түүний ний нуугүй бүх зүйлээ дэлгэж чаддаг занд нь дуртай гэж ярьжээ.

Түүний дотны найз, жүжигчин Гон Хё Жин нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо Е Жиний тухай "Түүний хувьд шулуун шударга зан их чухал ... Хэрвээ худлаа ярих юм бол тэр шууд л мэдчихдэг." гэж хуваалцсан юм. 

Тэр маш шударга хүн

14 Тэр чин сэтгэлийн найзуудтай

Сайн явахад нөхөд олон гэдгийн жишгээр алдартай яваа хүмүүсийг хуурамч найзууд тойрон хүрээлэх нь түгээмэл байдаг бол азтай нь Сун Е Жин жинхэнэ зүрхний найзуудтай гэдгээрээ бахархаж явдаг гэнэ.  Тэрээр Girls ’Generation-ийн Ким Мин Жун, Гон Хио Жин, Юуна зэрэг алдартай жүжигчдээс бүрдсэн үй зайгүй найз нөхөдтэй аж.

Тэр чин сэтгэлийн найзуудтай

15 Аялал жуулчлал бол түүний амьдралын томоохон хэсэг

Сун Е Жиний хувьд аялал бол түүний жинхэнэ дүр төрхийг нээх сайн арга бөгөөд дэлхийг тойрж аялахад ихэнх цагаа зарцуулдаг байна. Түүний инстаграм хуудсыг харвал Милан, Хавай гэх мэт янз бүрийн газраар аялах дуртайг нь харж болно. 

Аялал жуулчлал бол түүний амьдралын томоохон хэсэг

16 Тэрээр эмэгтэй хошин урлагийн жүжигчдийг үзэж, Юүн Сэ Ригийн дүрд тоглосон

Сун Е Жин "Crash Landing on You" кинонд эмэгтэй гол дүр болох Юүн Сэ Ригийн дүрд орохын тулд эмэгтэй хошин урлагийн жүжигчдийн зан үйлийг судалсан гэнэ.

Тэрээр эмэгтэй хошин урлагийн жүжигчдийг үзэж, Юүн Сэ Ригийн дүрд тоглосон

17 Ажилдаа үнэнч

Сун Е Жин найз Гон Хё Жинтэйгээ хамт эмээ болтлоо жүжиглэхээ үргэлжлүүлнэ гэж амалж байсан түүхтэй гэнэ. Үнэхээр ч жүжигчин бүсгүй карьераа хойшлуулах шинж алга бололтой. Түүний тоглосон "Boston 1947" кино 2020 оны 12-р сард нээлтээ хийсэн байна.

Ажилдаа үнэнч

18 COVID-19-тэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив өргөсөн

Тэгү хот бол Сун Е Жиний төрөлх хот бөгөөд Өмнөд Солонгост тархсан цар тахлын голомт болсон. Тэр үед Е Жин 100 сая вон хандивласан нь гайхах зүйл байгаагүй ч бахархууштай үйлдэл юм.

COVID-19-тэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив өргөсөн

19 Тэр цэцэгэнд дуртай

Түүний инстаграм хуудсанд шүтэн бишрэгчдийн цэцгийн баглаа боодлын зургуудаар дүүрэн байдаг. Түүний гэрээр аялж үзэхэд ширээ, ширээний тавцан дээрх ваартай цэцгүүд үзэгдэж, дотоод засал чимэглэлийг илүү гэрэлтүүлж харагдана.

Тэр цэцэгэнд дуртай

20 Төрөлхийн үзэсгэлэнтэй

Түүний нүүр будалтын мэргэжилтэн Му Жин Хойд Солонгосын үзэгдлүүдийн хувьд Сун Е Жиний хөмсгийг зулгаалгүй үлдээж, жүжигчний уруул нь цаанаасаа улаан өнгөтэй тул өнгөгүй будаг ашигласан гэж хэлсэн байлаа. Мөн тэрбээр Сун Е Жин ихэнх үзэгдэл дээр нимгэн давхарга бүхий суурь будалт ашигладаг гэж дурдсан байна.

Жүжигчин эмэгтэй үзэсгэлэнтэй төрхтэйн зэрэгцээ бас нас нэмдэггүй бололтой. Энэ доорх хоёр зургийн хоорондох 17 насны зөрүүг хүмүүс бараг л анзаардаггүй бөгөөд эхнийх нь 2003 он, хоёр дахь нь 2020 оны зураг аж.

Төрөлхийн үзэсгэлэнтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()