Эмэгтэй хүний бие төрсний дараа ямар харагддагийг 6 дахь хүүхдээ өлгийдсөн ээж үзүүлжээ

2021-01-12, 18:59
3,851

АНУ-ын иргэн 41 настай Жессика Шеба (Jessica Sheba) дэлхийн улс бүрийн ээжүүдэд зориулан ном бичиж, блог хөтөлдөг. Жессика өөрийн хамгийн сайн мэдэх зүйлсээ бусад ээжүүдтэй хуваалцахыг хүссэн бөгөөд тэрбээр 2 сарын өмнө 6 дахь хүүхдээ төрүүлжээ. Түүний блогийг шимтэн сонирхдог, шинэ зүйл хүлээдэг олон мянган эцэг эхчүүд байдаг бөгөөд шинэхэн ээжүүд болон ээж болохоор зэхэж байгаа бүсгүйчүүдэд хандан нэгэн чухал зөвлөгөөг өгсөнийг та бүхэнд хүргэж байна. 

Эмэгтэй хүний бие төрсний дараа ямар харагддагийг 6 дахь хүүхдээ өлгийдсөн ээж үзүүлжээ

Тэрээр 6 дахь удаагаа хүндрэлгүй бөгөөд хурдан амаржсан байна.

Жирэмсэн эх шөнийн цагаар өвдөж эхэлсэн бөгөөд өглөө болоход өвдөлтийн давтамж нь улам бүр ойртсон гэнэ. Тэрээр өмнөх төрөлтүүддээ эмээгийнхээ бэлэглэсэн сахиусыг авч явж байсан бол энэ удаад сахиус хайх нь бүү хэл, шүдээ ч угаах завдал олдоогүй аж.

"Эмнэлэгт очсон даруйд ус гарч, хамгийн бяцхан Николас хүүгээ нэг л сайн дүлээд төрүүлсэн." гэж тэрбээр 6 дахь хүүхдээ өлгийдөн авсан талаараа бичсэн байлаа. 

Гэхдээ төрсний дараах үе нь илүү хэцүү байжээ.

“Эмэгтэй хүн бүр өөр өөрийн онцлогоос хамаарч, тодорхой хугацаанд тэнхэрдэг. Миний хувьд энэ удаа нас ахисан, халдвар авсан зэргээс болж, төрсний дараах үе үнэхээрийн хэцүү байсан. Сүүлийн 11 өдрийг дэмийрэл, өвдөлт, ядаргаа, сэтгэл хямрал, бохир живх, эмх замбраагүй байдал, инээд хөөр, баяр цэнгэлээр дүүрэн өнгөрүүллээ. Мэдээж өвдөх, ядрахын аль нь ч сайхан байгаагүй. Гэхдээ бүх зүйл зүгээр л гайхамшигтай байсан." гэж тэрбээр төрсний дараах хоногуудаа тайлбарласан аж.

Жессика төрсний дараах зургуудаа интернет дээр байрлуулсан байлаа. Тэрбээр хүүгээ энгэртээ тэвэрч, 6 хүүхэд тээж байсан хэвлийгээ мөн интернет хэрэглэгчдэд ил тод харуулсан байна.

Эдгээр зургууд Жессикагийн фенүүдийг маш их гайхшруулсан бөгөөд төрөөд 11 хоног өнгөрсөн ч түүний хэвлий хүүхэд тээж буй мэт цүндгэр хэвээр байсныг ам уралдаж шүүн хэлэлцэх олон хүн байжээ.

Гэсэн ч олон мянган уншигч эдгээр нандин зургуудаа хуваалцсанд нь талархсан юм.

Тэдний нэг нь "Дөнгөж төрсөн эмэгтэйн гэдэс үнэн хэрэгтээ ямар байдгийг үнэн бодитоор харуулсанд баярлалаа. Миний анхны жирэмслэлтээс хойш нөхөр маань яагаад намайг одоо хүртэл жирэмсэн юм шиг харагдаж байгааг минь асуусан. Интернет сүлжээнээс харахад эмэгтэй хүний гэдэс төрсөн даруйдаа агшиж алга болдог мэт сэтгэгдэл төрүүлснээс болсон байх. Тэр үед би маш их гомдож, сэтгэлээр унасан. Гэвч нөхөр бид хоёрын хэн нь ч энэ талаар бодит мэдээлэлгүй байсан." гэж бичжээ.

Жессика уг зургийн сэтгэгдлүүдэд маш их гайхсан байна.

Тэрээр инстаграм орчныг бодит амьдралаас хэтэрхий хол, хийсвэр байгаад эмзэглэсэн тухайгаа тайлбарлан бичсэн байлаа.

Мөн тэрээр "Анхны хүүхдээ төрүүлэхэд минь инстаграм байгаагүйд баярлаж байна. Хэрэв байсан бол би одоогийн залуу ээжүүдийн л адилаар өөртөө гутарч, сэтгэлээр унах байсан байх." гэж бичжээ. 

Эмэгтэй гэлтгүй хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй гэдгийг мэдсээр байж бидний дийлэнх хэсэг нь гоё, сайхан бүсгүйчүүдийн зургийг харж, өөртэйгөө харьцуулж, сэтгэлээр унадаг. Энэ ялангуяа төрөөд удаагүй эсвэл жирэмсэн эхчүүдэд хүндээр тусдаг учир сэтгэл хямрал даамжрах шалтгаан болдог гэдгийг ойлгох хэрэгтэй гэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()