Дэлхийн хамгийн царайлаг ламтантай танилц! (20 фото)

2021-01-13, 18:08
14,184

Тааламжтай бүхнээс аль болох ихээр татгалзаж, өөрийгөө сайн үйлсийн төлөө аль болох ихээр золиослох винайн ёсыг сахил хүртсэн хүн бүр чандлан мөрдөх ёстой билээ. Тэгвэл нэгэн буддын ламтны зургууд цахим сүлжээнд тархсаны дараа бүсгүйчүүд тийм ёс байхгүй байсан ч болоосой гэж хүсэх болсон гэнэ. 

Дэлхийн хамгийн царайлаг ламтантай танилц! (20 фото)

Сэтгэл татам энэхүү мьянмар хуврагийн зургууд зүүн өмнөд Азийн цахим сүлжээнд ихээр түгжээ. Түүнийг харсан бүсгүйчүүд Бурханы шашинд идэвхтэй сүсэглэж эхлэхээр шийдлээ хэмээн сэтгэгдэл үлдээцгээж байв. 

Үнэндээ энэ залуу Мьянмарын алдартай модель, дуучин, жүжигчин бөгөөд бүр мөсөн лам болоогүй гэнэ. Паинг Тахон (Paing Takhon) нэртэй тэрбээр насанд хүрсэн эр хүн бүр хэсэг хугацааны турш хийдэд шавилан суух заншлыг дагаж 10 хоногийн турш ном үзсэн нь энэ ажээ.

Зөвхөн Мьянмар гэлтгүй теравадын буддист шашинтай зүүн өмнөд Азийн орнуудад эрэгтэй хүүхдийг бага насанд нь болон насанд хүрснийх нь дараа хийд рүү илгээж 1-2 долоо хоног шавилан суулгах ёс бий. Ингэснээрээ Бурхан багшийн хүүхдүүд гэдгээ баталж, эцэг эхдээ хэмжээлшгүй их буян авчирсанд тооцогддог байна.

1996 онд төрсөн Паинг Тахон нь Мьянмартаа үндэсний хэмжээний од бөгөөд 2019 онд тус улсын шилдэг 10 эрэгтэй жүжигчний нэг болжээ. 

2014 онд тэрээр загвар өмсөгч болон энтертайнмент ертөнцийн карьераа эхлүүлж байсан бол 2017 онд анхны кинондоо тогложээ. Мөн тэр ондоо "Chit Thu" нэртэй өөрийн дебют цомгоо гаргаж, дуучны замналаа мөн эхлүүлсэн байна.

Паинг Тахон нь мөн Мьянмар дахь "Oppo", "Sunkist", "Telenor" зэрэг томоохон брэндүүдийн албан ёсны нүүр царай юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()