Амьдралын өртөг хамгийн багатай дэлхийн 10 хот

The Economist Intelligence Unit (EIU) жил бүр амьдрах өртөг зардлыг тооцсон 2 тайлан гаргадаг билээ. Тэд уламжлал ёсоор өргөн цар хүрээг хамарсан судалгаа явуулсны дараа дэлхийн ажиллаж, амьдрахад хамгийн үнэтэй болон хямд хотуудын жагсаалтыг гаргажээ. Үүнд нийт 133 орон багтсан бөгөөд жагсаалтад дээгүүр жагсах Лондон, Нью-Йорк зэрэг дэлхийн санхүүгийн гол төвүүд өндөр өртөгтэй бүсэд зүй ёсоор багтдаг. Гэхдээ дэлхийн хамгийн хямд, зардал багатай хотуудад  эдийн засгийн чадамж тааруу улсууд багтсан байлаа. 

Амьдралын өртөг хамгийн багатай дэлхийн 10 хот
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

10 Каракас, Венесуэл

Валютын ханш, Венесуэл дахь эдийн засгийн хямрал зэрэг нь энэ жагсаалтад багтахад нөлөөлсөн байна. 

Каракас, Венесуэл

9 Дамаск, Сири

Дайны хөлд нэрвэгдсэн энэхүү хот геополитикийн тогтворгүй байдлаас болж жагсаалтад маш доогуур байр эзэлж байгаа нь ойлгомжтой. Бараг таван жилийн турш үргэлжилсэн иргэний дайны улмаас тус хотын ихэнх хэсэг балгас болжээ.

Дамаск, Сири

8 Шинэ Дели, Энэтхэг

 Энэтхэгийн оршин бусад хотуудтой харьцуулахад хамгийн үнэтэй хот байж болох ч цалин хөлс, хоол хүнс, нийтийн үйлчилгээний өртөг зэргээс шалтгаалан дэлхийн хамгийн хямд хотуудын тоонд зүй ёсоор багтана. 

Шинэ Дели, Энэтхэг

7 Карачи, Пакистан

Хоол хүнс, унаа, үзвэр үйлчилгээ дэлхийн дундаж өртөгтэй хотуудаас хямд байдаг бөгөөд нэг талаар гэмт хэргийн гаралт өндөр байгаатай холбоотой юм.

Карачи, Пакистан

6 Ченнай, Энэтхэг

Уг хот хөгжиж буй метрополитан дүүрэгтэй боловч хотын хүн амын 30 орчим хувь нь ядуусын хороололд амьдардаг.

Ченнай, Энэтхэг

5 Алжир, Алжир

Улсын нийслэл нь цагаан барилгаараа алдартай боловч хүн ам шигүү суурьшсан, ядуусын хороолол зэрэг нь нэр хүндийг бууруулдаг. Хоол хүнс, унаа, орон сууц бүгд супер хямд гэж болно. 

Алжир, Алжир

4 Алматы, Казахстан

Байр, орон сууцны үнэ, халаалт дулаан зэргээс шалтгаалж өртөг багатай хотуудын тоонд Алматы багтсан байна. Мөн шинэ нийслэл Нурсултаны байр суурь өндөр болж, иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн нь үүнтэй холбоотой.

Алматы, Казахстан

3 Мумбай, Энэтхэг

Энэ бол Энэтхэгийн хамгийн их хүн амтай хот бөгөөд 18.4 сая оршин суугчтай. Хоол, унаа, орон сууцны зардал Энэтхэгийн бусад хотуудтай харьцуулахад хямд байдаг аж.

Мумбай, Энэтхэг

2 Бангалор, Энэтхэг

Энэ хотыг Энэтхэгийн IT нийслэл гэж нэрлэдэг бөгөөд өдөр ирэх тусам улам бүр өргөжиж байна. Гэвч цалин хөлстэй нь харьцуулбал амьжиргааны зардал маш хямд байдаг.

Бангалор, Энэтхэг

1 Лусака, Замби

Энэ бол тус улсын нийслэл бөгөөд хамгийн том хот юм. Эндэхийн оршин суугчдад амьдрах зардал маш хямд боловч гадаадын иргэд, жуулчдын хувьд зардал өндөр тусаж болзошгүй гэнэ.

Лусака, Замби

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()