Бүсгүйчүүд эрчүүдийн нүдийг хэрхэн хуурдаг вэ?

Хүн төрөлхтний хоорондын харилцаанд эрэгтэй эмэгтэй гэдэг хүйсийн ялгаа хамаарахгүйгээр нэгнээсээ нуух зүйлс байх нь мэдээж. Гэхдээ зарим тохиолдолд арай л хачин гэмээр зүйлсийг эсрэг хүйстнээсээ нуудаг шүү дээ. Өмнө бид та бүхэнд эрэгтэй хүний бүсгүйчүүдээс нуудаг зүйлсийг хүргэсэн бол энэ удаад эмэгтэйчүүдийн нууцыг задлахаар шийдлээ.  Ингээд эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүст хэлэлгүйгээр юу хийдэг вэ?

Бүсгүйчүүд эрчүүдийн нүдийг хэрхэн хуурдаг вэ?
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуурамч үс

Гэртээ үсээ ороох эсвэл салон орж хими хийлгэх цаг байхгүй үед эмэгтэйчүүд яаж гоё, сайхан хэвээрээ байгаад байдаг гэж бодож байна? Тэд зүгээр л дэлгүүрээс хуурамч буржигар үс аваад өөрийн үсэндээ залгачих тохиолдол бий. Ургаж өгөхгүй удаад байгаа үсэнд ч түргэн шийдэл шүү дээ. 

Хуурамч үс

2 Хуурамч шүд

Гэхдээ үүнийг зөвхөн эмэгтэйчүүд хэрэглэдэг гэсэн үг биш. Уг бүтээгдэхүүний хэрэглэгчдийн дийлэнх нь эмэгтэй хүмүүс байдаг учир бүсгүйчүүдийн нууцад хамааруулж байгаа гэдгийг ойлгоорой.

Орчин үед цасан цагаан шүдтэй харагдах дэндүү амархан болсон. Аман дотроо нааж болдог хуурамч шүд юу юунаас илүү хямд бөгөөд хурдан учраас та интернетээр хайгаад л ийм шүд янз янзаар нь олж болно. Эдгээр нь мөн зурган дээр ч сайхан харагддаг.

Хуурамч шүд

3 Хуурамч өгзөг

Бүсгүй хүн тоор мэт өгзөгтэй болохыг хүсвэл заавал дасгал хийж, хөлсөө урсгах шаардлагагүй болсон байна. Резинэн өгзөг дотуур өмдөндөө хийгээд өмсөхөд л хангалттай болж шүү дээ. 

Хуурамч өгзөг

Сонирхолтий нь ийм өгзөг хүрч үзэх үед бодитоосоо бараг ялгагддаггүй гэнэ. Мөн силиконоор хийсэн өгзөг нь сайн зуурдаг тул дотуур өмднөөс тань тийм ч амар уначихгүй.

4 Цээжээ будах

Хөх томруулах мэс засал маш өндөр үнэтэйгийн хажуугаар эрсдэл ихтэй. Гэсэн ч эмэгтэйчүүд том хөхтэй мэт харагдахыг хүсвэл энгийн гоо сайхны бүтээгдэхүүн ашиглан цээжиндээ гэрэл, сүүдэр тавьж будах нь дэлхий даяарх эмэгтэйчүүдийн шалгарсан арга болоод байгаа. 

Цээжээ будах

Хол битгий хэл ойроос харсан ч цээжний тойрог том харагдах болно. Гэхдээ бүсгүйчүүд хичнээн сайн будсан ч эр хүн хэзээ нэгэн цагт олж мэднэ л дээ. 

5 Хөлний наалт

 "X", "О" хөлтэй бүсгүйчүүдэд зориулсан ийм наалт хэрэглээд тэгш хөлтэй мэт харагдаж болдог байна. 

Хөлний наалт

6 Хуурамч булчин

Цээж будаж болж байгаа юм чинь булчин хүртэл будах нь тийм ч хэцүү биш байх. Хүч, хөдөлмөр зарахыг хүсэхгүй байгаа хэрнээ л догь харагдахыг хүссэн эмэгтэйчүүд энэ аргаар бусдыг гайхшруулах боломжтой юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()