Хятадад 620 км/цагийн хурдтай дэлхийн анхны соронзон галт тэрэг замд гарахад бэлэн болжээ

2021-01-14, 14:13
2,923

Урд хөршийн томоохон хотууд хоорондын галт тэрэг хамгийн ихдээ 350 км/цаг хурдлах чадвартай байдаг. Гэвч тэдний санаа үүгээр амраагүй болохыг 2021 оны эхээр хийсэн нээлт нь харуулж байна. Өдгөө энэ улс 620 км/цаг хүртэл хурдлах дэлхийд анхдагч соронзон галт тэргийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхлэхэд бэлэн болсон аж. 

Хятадад 620 км/цагийн хурдтай дэлхийн анхны соронзон галт тэрэг замд гарахад бэлэн болжээ

Урд хөршийн Ченду хотод өндөр температурын супер дамжуулалтын (HTC Maglev) технологиор явах дэлхийн анхны галт тэрэгний зүтгүүрийн нээлтийг хийжээ. 

Шинэ галт тэрэгний эх загварыг Шанхай хотод амжилттай туршиж, үүнээс өмнө Чиндао хотод туршиж үзсэн байна.

Одоогийн байдлаар шинэ галт тэрэг Шанхай, Бээжингийн чиглэлд зорчигч тээвэрлэн явах бөгөөд 3.5 цагийн дотор 1200 км замыг туулах гэнэ. Хамгийн хурдан гэгддэг агаарын тээврийн хэрэгсэлтэй харьцуулан үзвэл, онгоцоор бүх шат дамжлага, журмаас шалтгаалж зорчигчид 4.5 цагийг зарцуулдаг байв. 

Гэсэн ч Хятад зөвхөн Бээжин-Шанхайн чиглэлээр хязгаарлагдалгүй, төрийн өмчит "Хятадын төмөр зам" компанийн удирдлагын ойрын төлөвлөгөөгөөр бусад томоохон хотуудын хооронд өндөр хурдны шугам бий болгох явдал ажээ.

Мөн соронзон галт тэрэг ч эцсийн бүтээл нь биш гэнэ. Өмнө нь Хятадын хэвлэлүүд төмөр замын тээврийн хурдыг нэмэгдүүлэх дараагийн алхам нь вакуум галт тэрэг болно гэж бичиж байсан ба энэ нь 1500 км/ц хурдлах чадвартай байх юм. 

Тэгвэл секундэд 416 метр зам туулах, дуунаас хурдан галт тэрэгний туршилтуудыг 2021 оны 4-р сард эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байгаа аж. Харин 1-р сарын 13-нд Чендугийн Баруун өмнөд тээврийн их сургуулийн газарт соронзон галт тэрэгний анхны загварыг танилцуулах ёслол болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()