Архаг ядаргаанаас сэргийлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

2021-01-14, 12:00
1,582

Ядаргаанаас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол унтаж амарч, чанартай нойр авах гэдгийг хэн бүхэн сайн мэдэх болсон билээ. Гэхдээ та хэчнээн сайн унтсан хэрнээ эрч хүчгүй сулбагар байвал хоол хүнсээр дамжуулж эрч хүчээ нөхөх гээд үзээрэй. Энэ үүднээс та бүхэнд ядаргаанаас сэргийлэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар хүргэж байна.

Архаг ядаргаанаас сэргийлэх үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнүүд
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Анар

Амин дэм: A, B, C, E, P витамин, кальци, магни, кали, манган, кобальт.

Ашиг тус: Бие махбодийг энерги өгч, дархлааны системийг дэмжиж, хоолны дуршил нэмэгдүүлнэ.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: Хагас анар эсвэл нэг аяга анарын шүүс.

Яаж хэрэглэх вэ: Дангаар нь идэх эсвэл шүүс болгож ууна. Мөн соус хийж, салат, амттан дээрээ нэмж хэрэглэх боломжтой.

Анар

2 Тослоггүй сүү

Амин дэм: Рибофлавин (витамин В2), кальци, фосфор ба витамин A, B, C, D, микроэлементүүд (давс, зэс, төмөр).

Ашиг тус: Бие махбодод шаардлагатай эрчим хүчний маш сайн эх үүсвэр.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 1 аяга.

Яаж хэрэглэх вэ: Дангаар нь уух эсвэл сүүндээ овъёос, эрдэнэ шиш хийж идэх.

Тослоггүй сүү

3 Ургамлын гаралтай цай (цагаан гаа, гаа, алтан товч, нимбэг, нохойн хошуу)

Амин дэм: C, P, B1, B2, A, K, E витаминууд, органик хүчил, натри, кальци, манган, төмөр.

Ашиг тус: Бие махбодио зохих хэмжээний кофеингүй шингэнээр хангах нь таны эрүүл чийрэг, эрч хүчтэй байхад чухал үүрэгтэй.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 2 литр хүртэл. 

Яаж хэрэглэх вэ: Хандалсан цайгаа шинэхэн байхад уувал зохистой. 

Ургамлын гаралтай цай (цагаан гаа, гаа, алтан товч, нимбэг, нохойн хошуу)

4 Бэрсүүт жүрж

Амин дэм:  C, E, B1, B2, B3, B6, каротиноид, макро ба микроэлементүүд, жимсний хүчил, пектинууд.

Ашиг тус: Байгалийн энергийн маш сайн эх үүсвэр, өвчний дараа болон оюуны ачаалал авсны дараа хэрэглэхэд тохиромжтой.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: Хагас жимсээр нь.

Яаж хэрэглэх вэ: Дангаар нь идэж болно. Эсвэл шүүс, коктейл хэлбэрээр уугаарай.

Бэрсүүт жүрж

5 Бүхэл үр

Амин дэм: Е ба В витамин, төмөр, кальци, фосфор, магни.

Ашиг тус: Цусан дахь сахарын хэмжээ огцом өөрчлөгдөхөөс сэргийлж, энергийн эх үүсвэр болох бөгөөд мэдрэлийн системийг дэмжих лецитин ялгаруулдаг.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100 гр.

Яаж хэрэглэх вэ: 40 дээш хэмд ашигтай бодисууд нь устдаг гэдгийг харгалзан үзэж, хоолоо гаргахаас хэдэн минутын өмнө эсвэл шөлөндөө нэмж болно. 

Бүхэл үр

6 Бууцай

Амин дэм: Латин, зиксантин, каротиноид, витамин B1, B2, C, P, PP, K, E, уураг, каротин (витамин А), амин хүчил агуулдаг.

Ашиг тус: Хөгшрөлтөөс хамгаалж, ой тогтоолтыг сайжруулна.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100 гр.

Яаж хэрэглэх вэ: Түүхий эсвэл уураар жигнэсэн, бага зэрэг чидун тос эсвэл цөцгийтэй хольж идэж болно.

Бууцай

7 Үхрийн мах

Амин дэм: уураг, B, A, C, PP бүлгийн витамин, кали, төмөр, цайр.

Ашиг тус: Цусны эргэлтийг сайжруулж, энергийн эх үүсвэр болно.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100 гр.

Яаж хэрэглэх вэ: Сайтар чанаж хэрэглэнэ.

Үхрийн мах

8 Бүйлс самар

Амин дэм: Витамин В2 (рибофлавин), Е витамин, магни, кальци, цайр.

Ашиг тус: Зүрхний өвчин, хорт хавдар, тархины цус харвалттай тэмцэх асар их хэмжээний антиоксидант агуулдаг. Нэмж дурдахад энэ самар нь маш сайн илчлэг агуулах ба энергийн эх үүсвэр болно.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 30 гр.

Яаж хэрэглэх вэ: Дангаар нь эсвэл тараг дээр нэмж, жимс, овъёосны хальстай хольж болно.

Бүйлс самар

9 Далайн байцаа

Амин дэм: Магни, төмөр, иод, кали, кальци, манган, зэс, фосфор, фтор, пантотений хүчил, витамин B2, PP, H, C.

Ашиг тус: Шаардлагатай хэмжээний пантотены хүчлийн тусламжтай элдэв ядаргаанаас сэргийлнэ.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100 гр.

Яаж хэрэглэх вэ: Хоол эсвэл салатанд хийж иднэ.

Далайн байцаа

10 Овьёос

Амин дэм: В бүлгийн витамин, кали, магни, фосфор, хром, төмөр, манган, иод.

Ашиг тус: Нүүрс усыг аажмаар шингээж энерги болгон хувиргах бодис агуулдаг бөгөөд энэ нь урт хугацааны турш цатгалан, эрч хүчээр дүүрэн байхад тусална. Үүний зэрэгцээ, жингээ барихад тустай. 

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 60 гр.

Яаж хэрэглэх вэ: Өглөөний цайндаа хэрэглэнэ.

Овьёос

11 Цэцэгт байцаа

Амин дэм: C, B1, B2, PP, каротин, кали, фосфор, магни, кальци, төмөр.

Ашиг тус: Ядаргаа, стресстэй идэвхтэй тэмцэж, энергийг нэмэгдүүлнэ. 

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100 гр.

Яаж хэрэглэх вэ: Төрөл бүрийн хоол, бяслагны соусанд эсвэл уураар жигнэнэ.

Цэцэгт байцаа

12 Хүрэн манжин

Амин дэм: бетаин, фолийн хүчил, В бүлгийн витамин, бета-каротин, витамин С, төмөр, кали, магни, фосфор, натри, цайр.

Ашиг тус: Антиоксидант их хэмжээгээр агуулагддаг тул хүрэн манжин нь цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг хүчилтөрөгчөөр хангаж, энергийн түвшинг нэмдэг. Үүнээс гадна эслэг, нүүрс ус, байгалийн гаралтай сахар нь бие махбодийг удаан хугацааны туршид тасралтгүй эрчим хүчний эх үүсвэрээр хангадаг.

Өдөр тутам хэрэглэх хэмжээ: 100-150 гр.

Яаж хэрэглэх вэ: Салат хийж болно. Мөн манжин нь чанах үед тэжээллэг чанараа алддаггүй тул бүх төрлийн хоолонд хийж болно.

Хүрэн манжин

13 Ус

Ус нь амьдралын эх үүсвэр билээ. Эцэст нь энэхүү чухал элемент нь биед явагдах бүх процесст оролцож, эсийн доторх солилцоог хангадаг. Шингэн алдсан биед бүх бодисын солилцооны үйл явц удааширдаг учир бид сульдаж эхэлдэг. Нэмж дурдахад, хангалттай ус уугаагүйгээс болж бид ядарч, өвчинд өртөмтгий болж, цусны өтгөрөлт, тромбоз үүсэх магадлалыг нэмдэг байна. 

Ус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()