1300 нохой, 100 муур, 4 адуу тэжээдэг эмэгтэйн амьдрал

2021-01-15, 12:41
2,950

Зарим хүмүүс ганцхан амьтан хайрлаж тэжээдэг хэрнээ гэрийн тэжээвэр амьтантай байх хэцүү хэмээн гомдоллодог. Тэгвэл Вэн Жунхонг (Wen Junhong) хэмээх эмэгтэй хаягдсан амьтдыг ганцаараа асарч халамжилдаг байна. Түүний асаргаанд 1300 нохой, 100 муур, 4 морь, хэд хэдэн шувуу, туулай хүртэл байдаг гэнэ.

1300 нохой, 100 муур, 4 адуу тэжээдэг эмэгтэйн амьдрал

68 настай Вэн Жунхонг 2 давхар байшинтай бөгөөд өрөө бүрийг тороор дүүргэжээ. Тэрээр 20 гаруй жилийн өмнө анх удаа нохой аварсан бөгөөд энэ үеэс хойш асардаг амьтдынх нь тоо зуу зуугаар нэмэгдсэн байна.

Вэн шинэхэн өдрийнхөө бэлтгэлийг хийхээр өдөр бүр өглөөний 4 цагт эртлэн босдог гэнэ. Тэрээр шөнийн цагаар бүх торыг цэвэрлэдэг бөгөөд дараа нь тэр амьтдад зориулж хүнсний ногоо, мах, будаа холин чанаж, нийтдээ 500  орчим кг хоол бэлтгэдэг байна.

Ийм олон амьтдыг халамжлахад өртөг зардал их шаардах нь мэдээж юм. Тэдний хэрэгцээг хангахын тулд зоо техникчээр ажиллаж байсан Вэн өөрийн байраа зарсан байна. Тэрээр мөн зээл авч, хадгаламж, тэтгэврээ амьтдыг хоол, орон байртай болгоход зориулж байгаа аж.

Цар тахлын үед нохойгоо хаях хүмүүс олшрох болсноор Вэний асрамжид байдаг амьтдын тоо эрс нэмэгджээ. Түүнд туслах 6 ажилчин байгаа боловч байшин дүүрэн эзэнгүй амьтад болох нь цаг хугацааны л асуудал юм.

Хөршүүдээс ирсэн гомдлын улмаас тэрээр хэдийнээ 6 удаа нүүсэн байна. Хятад хүмүүсийн дунд гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх сонирхол нэмэгдэж байгаа тул Вэн сайн санаат хүмүүс түүний "хүүхдүүдийг" үрчилж авна гэж найдаж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()