Хүүхдийн тосноос болж бяцхан хүүгийн нүүр нь хавдаж, үс ургажээ

2021-01-15, 12:30
1,566

Нялх балчир насны хүүхдийн арьс элдэв зүйлээс эмзэгшиж харшлахдаа насанд хүрсэн хүнээс илүү нөлөө үзүүлдэг. Гэвч хүүхдэд зориулсан гэх тайлбартай, хуурай арьсны стероид тос түрхсэнээс болж нэгэн хүүхдийн нүүр хавдаж, үс ургасан талаарх мэдээлэл сүүлийн хэдэн өдрүүдэд цахим орчинд тархаад байна. Хүүхдийн арьс хуурайших болсон тул эцэг эх нь чийгшүүлэхийн тулд уг тосыг түрхэж эхэлсэн бөгөөд үүнээс хоёр сарын дараа нүүрэнд нь үс хурдан ургасан гэнэ. 

Хүүхдийн тосноос болж бяцхан хүүгийн нүүр нь хавдаж, үс ургажээ

Хүүг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүнийг зөвхөн эхийн сүүгээр хооллодог болохыг мэдээд ихээхэн гайхжээ. Шинжилгээгээр бүх зүйл хэвийн гэсэн үр дүн гарсан ч сарын дараа хүүхдийн бие улам дордож, ижил төстэй шинж тэмдэг бүхий бяцхан өвчтөнүүд эмнэлэгт хандсан байна.

Эмч нар Yifin хэмээх тосыг хэрэглэсэн хүүхдүүдэд ижил шинж тэмдэг илэрсэн болохыг олж тогтоосон аж. Энэ тос нь удаан хугацаагаар ашиглах боломжгүй клобетазол пропионат агуулсан байсан учир эмч нарын зөвлөмжийн дагуу уг тосыг хэрэглэхээ зогсоосон байна. Харин үүний дараа хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан аж. 

Энэхүү тосыг үйлдвэрлэдэг компани нь албан ёсоор Хятадын Фужиан мужийн Жанжоу хотын дүүрэгт байрладаг. Нутгийн хэвлэлүүд компанийн төлөөлөгчдөөс тайлбар авахаар олон удаа оролдсон боловч холбоо тогтоож хүрч чадаагүй гэнэ. Мөн үйлдвэрлэгчийн албан ёсны вэбсайт ч байгаагүй.

Хятадын эрүүл мэндийн байгууллагаас тус компанид хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлж буй тосыг зах зээлээс татахыг даалгасан байна. Тосонд шинжилгээ хийхэд хүүхдэд зөвшөөрөгдсөн клобетазол пропионатын тун нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт өндөр байсан нь илэрсэн тул үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүнээ эргэн татахаас өөр аргагүйд хүрчээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()