Үйлийн үр буюу "карма"-г хормын дотор хүртсэн хүмүүс (20+ фото)

2021-01-15, 15:12
7,416

Карма үүдэл шалтгаан, үр дагаврын уялдаа холбоог илэрхийлдэг. Өчүүхэн жижиг зүйлээс авхуулаад амьдралыг өөрчлөх томоохон нөлөө үзүүлдэг энэ зүйл үнэхээр байдаг гэдгийг хормын дотор ч гэрчлэх боломжтой байдаг аж. Гэвч эрт, орой хэзээ нэгэн цагт хийсэн үйлдлийнхээ үр шимийг хүртдэг гэдэг л хамгийн чухал үнэн юм. Ингээд та бүхэнд хүмүүсийн "Хүртэх ёстойгоо хүртсэн" 25 явдлыг хүргэж байна. 

Үйлийн үр буюу "карма"-г хормын дотор хүртсэн хүмүүс (20+ фото)

  • 24 настай этгээд 73 настай өвгөний гэрт дээрэм хийхээр дайран орж, эхнэрийнх нь хоолойд хутга тулган заналхийлжээ. Гэвч сул дорой гэж дутуу үнэлсэн хөгшин нь залуудаа боксчин байсныг мэдээгүй залуу эр шангаа хүртсэн байна.

  • Ижил хүйстнүүдийн эсрэг үзэлтэй Унгарын парламентийн нэгэн гишүүн олон залуустай хамт зугаацаж, мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдан, албан тушаалаасаа огцорчээ. Тэрээр цонхоор нууцаар гарах гэж оролдсон боловч тэр дороо баригджээ.

  • Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчийн үлгэр болж, машин руу шидсэн тоосгондоо нүүрээ цохиулжээ.

  • Индонез: Гэр бүлээс гадуурх харилцаанд олон нийтийн шийтгэл оногдуулах тухай хуулийг батлахад оролцсон эрэгтэй өөрөө нууц амрагтайгаа байхдаа баригдаж, модон саваагаар шавхуурдуулжээ.

  • Өөрийг нь хаясан эзнээ олохоор 100 км хөөж очоод, хазсан нохой.

  • Хуучин найз залуудаа өс санаж, хүчлээр түлэх зорилготой байсан бүсгүйд салхи саад болж, өөрийнх нь нүүрийг түлжээ.

  • Согтуу жолооч цасан хүнийг дайрч унагах оролдлого хийсэн ч асар том модны хожуул дээр цасан хүн хийснийг мэдээгүй аж.

  • "Бяцхан этгээд гурван хүний суух хэсэгт дураараа аашилж байв. Харин энэ залуу гарч ирээд яг хөл дээр нь суучихсан."

  • Машины эзэн гудамжны нохойг өшиглөж хөөсөн ч дараа нь нохой найзуудын хамт ирж шударга ёсыг тогтоов.

  • mugshots.com сайт интернэтэд хүмүүсийн зохисгүй бичлэгийг нийтэлж, устгуулахыг хүссэн хүмүүсээс мөнгө нэхжээ. Дараа нь сайтын эздийг луйврын хэргээр баривчилж, тэднийг интернет сүлжээнд нийтлэв.

  • Дээрэм, хүн амины хэргээр цаазын ял сонссон гэмт хэрэгтэн ялын гүйцэтгэлийн өмнөх шөнө шоронгоос зугтаж чадсан ч цэнгээний газарт болсон буудалцаанд өртөж, амь үрэгджээ.

  • Кармадилло: Армадилло руу буудсан ч хуяг дээр нь сум ойж, анчны нүүрэнд туссан байна.

  • "Бурхан ижил хүйстнүүдийг шийтгэхийн тулд байгалийн гамшигт үзэгдэл илгээдэг" гэж мэдэгдсэн христийн номлогчийн гэрийг үер сүйтгэв.

  • Хулгайд алдсан дугуйгаа хуучин барааны худалдаанаас олсон байна. Ингээд тэрээр яг алдсан замаараа дугуйгаа эргүүлэн авчээ.

  • Заан агнахаар явсан тэрээр буудсан заандаа даруулж үхсэн байна.

  • Баруун Виржиниа мужийн хууль тогтоогчид (АНУ) ариутгаагүй сүү уусны дараа гэдэс нь хямарчээ. Тэд түүхий сүүний хууль батлагдсаныг тэмдэглэх гэж уусан байна.

  • Машины араас хүчтэй мөргөөд зугтсан этгээд эргэж холбогдох хаягаа санамсаргүй үлдээгээд явсан байв.

  • Энэ залуу хүмүүсийг аргагүй байдалд оруулж, гар ариутгагч өндөр үнээр худалдаалахаар тооцоолсон ч эцэст нь ямар ч ашиг олж чадалгүй, 17 мянган ариутгагчтай үлджээ.

  • Тэнэгүүд автобуснаас түлш хулгайлах гэж оролдсон ч бохирын савнаас нь ялгадас шахжээ.

  • Арслангууд тусгай хамгаалалттай газар хирс агнахаар ирсэн хулгайн анчдыг "болгож тавив"

  • Жолооч машинаа зогсохыг хориглосон тэмдэглээг үл тоож, байрлуулан үлдээжээ. Яг дээрээс нь усны хоолойноос ус гоожихоор байж л дээ.

  • Зогсоолгүй газар үлдээсэн машины цонхыг хагалж, гал сөнөөгчдийн усны хоолойг гаргахаас өөр аргагүй болжээ.

  • Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх цэгийг хааж зогссон машиныг холдуулсан нь

  • Юу тарина, түүнийгээ хураана шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()