Дэлхийн хамгийн алслагдмал зочид буудлууд

2021-01-16, 15:23
3,573

Зарим хүмүүс хэн ч байхгүй алслагдсан нутгуудад очиж хотын чимээ шуугианаас холдохыг хүсдэг. Гэвч тийм газруудад байрлахын зэрэгцээ тав тухыг бүрдүүлнэ гэдэг хэцүү зүйл. Тэгвэл үүнийг анзаарсан зарим хүмүүс хэн ч байхгүй алс бүглий газруудад зочид буудал байгуулдаг байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн тухай хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн алслагдмал зочид буудлууд
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Awasi Patagonia", Чили

Зочид буудал нь Торрес дел Пейн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувийн байгалийн нөөц газарт байрладаг. Вилла тус бүр өөрийн гэсэн хашаатай юм. Хэдийгээр Wi-Fi нь муу  ч модон зуух, жакузи, ресторан зэрэг давуу талтай. Нэг шөнийн үнэ 685 фунтээс эхэлдэг.

"Awasi Patagonia", Чили

2 "Fogo Island Inn", Канада

Тус зочид буудлыг эзэд нь "дэлхийн төгсгөлд орших арал дээрх арал" гэж нэрлэдэг. Шалнаас тааз хүртэл цонхтой, далайн гайхалтай үзэмжийг харуулсан энэхүү газарт ердөө 29 өрөө л бий. Зочид сүр жавхлант байгалийг үзэж, оддыг ширтэн, цасны мотоцикл унаж, чөлөөтэй зугаалж, далайн эргийн ойролцоо сэлж буй халимуудыг биширч болдог. Энд нэг шөнө хононо гэвэл 1155 фунт стерлинг болно.

"Fogo Island Inn", Канада

3 "Ultima Thule Lodge", Аляска

"Ultima Thule Lodge" нь Аляскийн ой модны гүнд байрладаг бөгөөд энд хүрэх зам байхгүй. Хамгийн ойрын барилга, дэлгүүрүүд 560 гаруй км зайтай. Энд ирэхийн тулд зочид хувийн тийрэлтэт онгоцонд суух хэрэгтэй. Та зөвхөн 5-р сараас 9-р сар хүртэл зочид буудалд байрлах боломжтой юм. Та эндээс Врангел галт уул, Гэгээн Элиагийн уулс руу аялаж болно. Зарим үйл ажиллагааг оролцуулаад нэг өдрийн үнэ 6514 фунтээс эхэлдэг.

"Ultima Thule Lodge", Аляска

4 "Qasr Al Sarab", Арабын Нэгдсэн Эмират

Энэхүү амралтын зочид буудлыг нийслэл Абу Дабигээс 90 минутын зайтай, бүс нутгийн хамгийн том элсэрхэг цөл болох Руб аль Халийн дунд барьсан байна. Алслагдсан ч гэсэн 140 өрөөнөөс бүрдэх энэхүү зочид буудал нь амралт зугаалгаар яваа хүмүүст нар мандах үед иогоос авахуулаад цөлийн элсэн дээр дөрвөн дугуйт унах хүртэл олон сонирхолтой зүйлийг санал болгодог. Өглөөний 7 цагт та нар элсэн манхан дээгүүр мандахыг харах эсвэл орондоо хэвтэж, өрөөнөөсөө үзэсгэлэнтэй цөлийн үзэмжийг үзэх боломжтой. Зочид буудалд нэг хоноход 227 фунт стерлинг байдаг.

"Qasr Al Sarab", Арабын Нэгдсэн Эмират

5 "The Torridon", Шотланд

Их Британийн хамгийн алслагдсан зочид буудал нь Шотландын өндөрлөг газарт байрладаг. Лох Торридон хотын захаас 24 км зайд "The Torridon" байрладаг бөгөөд өндөрлөг газрын гоо үзэсгэлэнг бүрэн шингээжээ. Энэ газар нь цэлмэг тэнгэрт од харахыг хүсдэг хүмүүст тохиромжтой. Машин сонирхогчид Хойд эрэг орчимд машин түрээслээд явж болно. Нэг шөнийн үнэ 185 фунтээс эхэлдэг.

"The Torridon", Шотланд

6 "Three Camel Lodge", Монгол

Энэхүү монгол зочид буудал нь "уламжлалт хойд зүгийн амьдралын хэв маягийг мэдрэх" боломжийг санал болгодог. Ажилтнуудын ихэнх нь байгаль орчинд ээлтэй зочид буудал байрладаг говь цөлд өссөн. Эндээс Даланзадгад хот руу хагас цаг яваад хүрдэг. Эндээс та говийн сайхныг бүрэн мэдэрч болно. Өрөөнүүдийн үнэ 429 фунтээс эхэлдэг.

"Three Camel Lodge", Монгол

7 "Whichaway Camp", Антарктид

Дэлхийн хамгийн онцгой газруудын нэг болох Антарктидад энэ зочид буудалд байрладаг. Үүнд зөвхөн хувийн захиалгат онгоцоор хүрэх боломжтой. Давхар капсул хэлбэртэй энэхүү зочид буудал 12 зочин хүлээн авах боломжтой. Энд та мөсөн агуйг судлах, оцон шувуу ажиглах, Антарктидыг бишрэх боломжтой. Та 29500 фунтээс багагүй үнэтэй дөрвөн өдрийн аяллын багц худалдаж авсан тохиолдолд л энд ирэх боломжтой.

"Whichaway Camp", Антарктид

8 "Eolo" зочид буудал, Аргентин

Энэхүү ер бусын зочид буудал нь 40 км² хэмжээтэй асар том талбайд байрладаг бөгөөд та уулын дугуй унах, морь унах, явган аялал хийх боломжтой. Бусад зочид буудлаас ялгаатай нь хүрч очиход хялбар бөгөөд Эль Калафате хотоос ердөө 30 минутын зайд байрладаг. 17 өрөө тус бүр нь асар том цонхтой бөгөөд хүрээлэн буй орчны гайхалтай үзэмжийг харуулж чаддаг. Нэг өдрийн зардал 760 фунт стерлинг болно.

"Eolo" зочид буудал, Аргентин

9 "Skylodge Adventure Suites", Перу

Хэрэв та өндрөөс айдаг бол энэ зочид буудал танд тохирохгүй нь лавтай. Гурван капсултай байшин нь Урубамбын хөндийгөөс 400 м өндөрт байрладаг. Өглөөний ба оройн хоолоо идэхийн тулд явганаар буух хэрэгтэй болно. Өдрийн үнэ 440 фунт стерлингээс эхэлдэг.

"Skylodge Adventure Suites", Перу

10 "Deplar Farm", Исланд

Энэхүү зочид буудал нь аялал, тогоочийн амтат хоол, гадаа хийж болох бүх төрлийн үйл ажиллагааг санал болгодог. Алслагдсан байршил нь туйлын гэрлийг харах боломжийг олгодог бөгөөд зочид буудлын өрөөнүүдийн асар том цонхоор тэдгээрийг гайхан бишрэх боломжтой юм. Энд нэг хонох нь 2030 фунт стерлинг болно.

"Deplar Farm", Исланд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()