Тансаг амттай карбонара шпагетти хийх жор

Та гэртээ ямар гоймонтой хоол хийдэг вэ? Нөгөө л цуйван, лапша гээд л болоо юм биш биз? Энэ удаад та бүхэндээ Карбонара шпагетти хийх жорыг хүргэж байна. Ресторанд хийдэггүй тийм тансаг амтыг гэртээ амтлаарай.

Тансаг амттай карбонара шпагетти хийх жор
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  1. 220 гр Шпагетти гоймон
  2. 2 том өндөг
  3. 50 гр үрсэн пармезан бяслаг
  4. 150 гр жижигхэн дөрвөлжилж хэрчсэн гахайн мах
  5. 4 хумс сармис, жижиглэж хирчсэн
  6. Давс, перц хүссэн хэмжээгээр
  7. 2 цайны халбага жижиглэсэн шинэ яншуй навч

Хийх дараалал:

1. Буцалж буй давсалсан устай саванд гоймонгоо чанаж бэлтгэнэ; 1/2 аяга буцалсан усыг нөөцөлж авна

2. Жижиг саванд өндөг, пармезан бяслаг сармисаа хийгээд холь.

3. Том хайруулын тавгийг дунд зэрэг халаана. 6-8 минутын турш гахайн махаа хүрэн болтол нь шарна.

Хийх дараалал:

4. Сармисаа дээрээс нь хийгээд анхилуун үнэртэй болтол ойролцоогоор 1 минут хутга. Дараа нь галыг нь хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулна уу.

5. Гоймон дээрээ өндөгний хольцыг хийгээд зөөлөн холино. Дараа нь давс, перцээр амтална. Нөөцөлж авсан гоймонгийн усыг бага багаар нэмээрэй.

6. Хэрэв хүсвэл яншуйгаар чимэглээд даруй тавагла.

Ингээд таны амтат карбонара спагетти бэлэн боллоо. Сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()