"Энэ бол тоглоом биш" - Тоохгүй өнгөрөөж болохгүй БЗХӨ-ний шинж тэмдгүүд

2021-01-17, 12:33
6,439

Бэлгийн замын халдварт өвчин гэдэг бидний бодсоноос ч түгээмэл зүйл юм. Харамсалтай нь хүмүүс энэ төрлийн өвчлөлийн талаар сайн мэдлэггүй учраас олон жилийн турш эдгээлгүй явж, мөн цааш тараах аюултай байдаг. Эрсдэлийг бууруулахын тулд юуны түрүүнд бэлгэвч хэрэглэх, түүнчлэн доор дурдсан шинж тэмдгүүдээс илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

"Энэ бол тоглоом биш" - Тоохгүй өнгөрөөж болохгүй БЗХӨ-ний шинж тэмдгүүд

1 Шээсний хэвийн байдал өөрчлөгдөх

Шээх үед хорсох мэдрэмж эсвэл өвдөлт мэдрэгдэх нь хэд хэдэн өвчний шинж тэмдэг болдог. Шалтгаан нь  БЗХӨ биш шээсний замын үрэвсэл, бөөрний чулуу зэрэг асуудлууд байж болно.

Гэхдээ ийм шинж тэмдэг илэрвэл таны биед гарцаагүй ямар нэгэн зүйл бурууджээ гэсэн үг. Шээх үед хорсож өвдөхөд хүргэдэг БЗХӨ-д дараах өвчнүүд орно.

  • хламидиа;
  • заг хүйтэн;
  • трихомониаз;
  • бэлгийн хомхой буюу херпес

Түүнчлэн шээс цустай гарч байгааг анзаарвал яаралтай эмчид хандаарай.

Шээсний хэвийн байдал өөрчлөгдөх

2 Хэвийн бус шингэн ялгарах

Бэлэг эрхтнээс хэвийн бус шингэн гарах нь ихэвчлэн БЗХӨ-ний шинж тэмдэг болдог. Оношийг тогтоохын тулд аль болох яаралтай хандах нь чухал юм.

Ийм бэлгийн замын халдварт өвчний дунд:

  • хламидиа;
  • заг хүйтэн;
  • трихомониаз байх нь хамгийн түгээмэл.

Аз болоход эдгээр өвчнийг антибиотикоор эмчилж болно. Гэсэн хэдий ч эмийг зааврын дагуу уух нь маш чухал юм.

Хэрэв таны шинж тэмдгүүд сайжрахгүй эсвэл дахиж байвал эмчид дахин очиж үзүүлээрэй. Хамтрагчтайгаа бэлгийн хавьталд орсны дараа та бэлгийн замын халдварт өвчнийг дахин авсан байж магадлал өндөр байдаг.

Хэвийн бус шингэн ялгарах

3 Бэлгийн хавьтлын үед өвдөх

Хэрэв бэлгийн хавьталд орох, гар хангалга хийхэд өвдөлт мэдрэгдэж байвал мөн эмчид хандах хэрэгтэй.

Бэлгийн хавьтлын үед өвдөх

4 Юм туурах эсвэл шархлаа үүсэх

Жижиг тууралт, шархлаа зэрэг үүсэх нь бэлгийн замын халдварт өвчний анхны мэдэгдэхүйц шинж тэмдэг байж болно, үүнд:

  1. Заг хүйтэн
  2. Хүний папиллома вирус (HPV);
  3. Тэмбүү зэрэг орно

Хэрэв таны биед (бэлэг эрхтэнээс гарна ар нуруу, суга хүртэл) ямар нэгэн жижиг мэнгэтэй төстэй, өнгөгүй зүйл гарсан болохыг анзаарсан бол эдгээр нь хүний папилломавирус (ХПВ)-ийн дохио болно. Энэхүү нийтлэг вирус нь хамгийн түгээмэл бэлгийн замын өвчин бөгөөд ихэнх тохиолдолд өөрөө алга болдог. Гэвч зарим тохиолдолд хорт хавдар үүсгэх нь бий. Тиймээс эмчид хандаж шинжилгээ өгөх шаардлагатай. Дашрамд хэлэхэд, хэрэв та вакцин хийлгэсэн бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Мөн ам, бэлэг эрхтэний ойролцоо гарсан тууралт, шархыг үл тоомсорлож болохгүй. Өөрөө алга болсон ч гэсэн эмчид хандаж, анзаарсан шинж тэмдгүүдийнхээ талаар заавал тэмдэглэж аваарай. Үнэн хэрэгтээ шархлаа эдгэрсэн ч энэ нь өвчин алга болсон гэсэн үг биш юм.

Юм туурах эсвэл шархлаа үүсэх

5 Тодорхой бус шинж тэмдэг

Бусад эмгэгүүдийн нэгэн адил бэлгийн замын халдварт өвчин нь тодорхой бус өвөрмөц шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Бэлгийн замын халдварт өвчний улмаас үүсэх өвөрмөц  шинж тэмдгүүдийн дунд:

  • жихүүдэс хүрэх;
  • халуурах;
  • ядаргаа;
  • тууралт;
  • жин хасах.

Эдгээр шинж тэмдгүүдийг эмч бэлгийн замын гаралтай өвчин гэж үзэхгүй байж болно. Гэсэн хэдий ч, хэрэв та өөрөө санаа зовж байгаа бол энэ талаар эмчид заавал мэдэгдээрэй.

Тодорхой бус шинж тэмдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()