Арабын баян залуусын бас нэгэн үнэтэй зугаа - "Хажвалах" гэж юу вэ?

2021-01-17, 18:06
6,440

Том том жийпүүдийг хоёр дугуйн дээр нь хөлөглөж буй араб эрчүүдийн бичлэгийг та "YouTube" дээрээс үзсэн байх. "Hajwalah" нэртэй энэхүү хобби нь 1970-аад оны үед Саудын Арабт үүссэн бөгөөд яваандаа Эмират гэх мэт Персийн булангийн орнуудад тархсан аж. Баян шейхүүд яагаад үүнд дурладаг, хэрхэн бэлтгэдэг болохыг мэдэхийн тулд Америкийн гэрэл зурагчин Питер Гарритано 2016 онд Дубайг зорьжээ. Ингээд "Хажвалах"-ын хорхойтнууд түүний дуранд хэрхэн буусныг сонирхоцгооё.

Арабын баян залуусын бас нэгэн үнэтэй зугаа - "Хажвалах" гэж юу вэ?

Хажвалах буюу Тафхит нь хууль бус гудамжны уралдаан бөгөөд үүнд голдуу бартаат замын машинууд ашиглагддаг. Тэд хурдны зам дээр 160–260 км/цагийн хурдтай явж, дрифт хийн шарвуулах, хоёр дугуйн дээр явах гэх мэт аюултай үзүүлбэрүүдийг гүйцэтгэдэг.

Амь насаараа ингэж дэнчин тавих нь адреналин ялгаруулахын зэрэгцээ өөр хоорондоо бэл бэнчин, жолоодох чадвараараа өрсөлдөх шалтгаан болдог тул араб эрчүүд үүнд ихээр дурладаг байна.

"Хажвалах"-ын хорхойтнууд ихэвчлэн 20-иод насны залуучууд бөгөөд тэд өөрийн тоноглож, сайжруулсан төмөр хүлгүүдээрээ өрсөлдөнө. Голцуу он хуучин "Nissan Patrol" ба "Toyota Land Cruiser" машинуудыг тэд 1400 морины хүчтэй болгон тоноглох ба тэдгээр нь багадаа 100 мянган долларын үнэ хүрдэг байна.

Хэдийгээр энэ нь Персийн булангийн бүх оронд хууль бус боловч үзэж сонирхох болон өөрөө оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()