Туркменистаны иргэд коронавирустай чихэр өвс болон гоймонгоор тэмцэж байна

Дэлхий нийтээрээ COVID-19-ийн вакциныг боловсруулж, нэвтрүүлж байх хооронд Туркменистан улс уг вирусыг ялан дийлэхэд бүрэн бэлэн байгаа бололтой. Халдварыг эмчлэх эм чихрийн нишингийн үндэснээс олдсон бөгөөд Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов гэнэтийн байдлаар гайхамшигт эмчилгээний аргыг нэвтрүүлсэн хүн болжээ. 

Туркменистаны иргэд коронавирустай чихэр өвс болон гоймонгоор тэмцэж байна
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов авьяаслаг гэдгээрээ дэлхийд алдартай. Тэрээр уралдааны машины жолооч, зохиолч, морь, нохой үржүүлэгч, буудлагын тамирчин, бөх, тэр байтугай уран бүтээлч юм. Харин 2020 онд түүний чадвар эм зүйч болж, нэгээр нэмэгдсэн байна. Арванхоёрдугаар сарын 25-нд Туркменистаны Ерөнхийлөгч засгийн газрын хуралдаанд чихэр өвсний үндэс нь коронавирусын эсрэг үр дүнтэй эм болж чадна гэж мэдэгджээ.

Төрийн тэргүүн өөрийн онолоо: "Чихэр өвсний үндсийг анагаах ухаан болон ардын эмчилгээнд эрт дээр үеэс дотоод өвчин, ханиалгах, бөөр, амьсгалын замын болон арван хоёр нугалаа гэдэсний шархыг эмчлэхэд ашиглаж ирсэн." хэмээн тайлбарласан байна. Энэ нь өөр улсынханд бол хошигнол шиг санагдаж болох ч Туркменистанчууд үүнийг өөрөөр хүлээж авчээ.

Хэлэлцэх үндсэн асуудлаа тус улсын засгийн газар нэн даруй хаяж дээрх эмийн ургамлын шинж чанарыг тод томруун хэлэлцэж эхэлсэн бөгөөд түүнийг ашиглан хэд хэдэн онд ямар өвчнийг эдгээж байсныг жагсаасан аж.

Ерөнхийлөгч өөрөө эмийн ургамлын талаар гүнзгий мэдлэгтэй юм. Тэрээр "Туркменистаны эмийн ургамал" хэмээх номын зохиогч билээ. Бердимухамедов тус номондоо шинжлэх ухаанд бүртгэгдсэн 15 төрлийн чихэр өвсний 4 нь Туркмены газар нутагт ургадаг гэж бичсэн байдаг.

Тэд бүгдээрээ гликирризийн хүчлээр баялаг бөгөөд олон арван янзын өвчнийг эдгээдэг юм байна. Төрийн тэргүүн "Ийм баялаг зүгээр л хөл дороо ургаж байхад олон улсын эмийн үйлдвэрүүдийг туркменчуудаас ашиг олохыг зөвшөөрөх нь тэнэг хэрэг биш гэж үү?" хэмээх байр суурьтай байгаа бололтой. 

Энэ бүхэн ерөнхийлөгчийн тус улсын Шинжлэх ухааны академийг вирусын эсрэг бэлдмэл гаргаж авахаар чихрийн өвсний үндэс судлахыг даалгаснаар өндөрлөв. Тус хурлаас сар хүрэхгүй хугацааны дараа тус улсын эрдэмтэд коронвирусыг эдгээдэг хамгийн үр дүнтэй бэлдмэл гаргаж авсан гэжээ. Энгийн ханиадыг эмчилдэг учраас чихэр өвс нь COVID-19-ийг эдгээх, эсрэг урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй бэлдмэл гэгдэх болж тэр даруй олон нийтэд хүргэж эхэлсэн байна.

Туркменистаны Лебап мужийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчид, сургуулийн сурагчид чихэр өвсний сироп тарааж эхэлжээ. Одооноос эхлэн сироп нь төрийн албан хаагч, сургуулийн сурагч, оюутан бүрийн эмийн санд заавал байх ёстой. Бүр Фарап мужид сиропгүйгээр иргэд ажил, сургуульдаа явах эрхгүй болно гэж мэдэгдэв.

1-р сарын 18-нд Туркменистанд сурагчдын амралт дуусаж, урьдчилан сэргийлэх шинэ арга хэмжээ авч эхэлжээ. Оюутан, сурагч бүр чихэр өвсний сироп, ариутгагч, таван ширхэг маск, оксолины тос, резинэн бээлийтэй байх ёстой гэнэ. Хэрэв дор хаяж нэг оюутанд ийм иж бүрдэл байхгүй бол багш нарт хариуцлага тооцож, хайхрамжгүй эцэг эхчүүдэд торгууль ногдуулах болно.

Ерөнхийлөгч Бердымухамедов вирусын судалгаагаа 2020 оны 3-р сард эхлүүлсэн байна. Туркменистаны хамгийн нөлөө бүхий эрдэмтэн гэгдэх Ерөнхийлөгч Бердымухамедов хармала (жирийн оршуулгын газар ургадаг цэцэг), заг , түүнчлэн чинжүүтэй гоймон идэх нь коронавирусаас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байдаг гэж мэдэгдсэн. Үүний дараагаар улс даяар гоймонгийн худалдаа эрс нэмэгдсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()