Зөөгч бүсгүйн ухаалаг үйлдэл хүчирхийлэлд өртсөн хүүг аварч чаджээ

2021-01-18, 17:09
6,989

Хаа газар дан ганц өөрийн эрх ашгийг эрхэмлэдэг, шударга бус зүйлсийг харсаар байж дуугүй өнгөрөх хүмүүс олширсон өнөө цагт өрөөл бусдад хариу нэхэлгүй, чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс байсаар байгаа гэдгийг илтгэх нэгэн түүхийг бид өнөөдөр онцолж байна. Флоридагийн нэгэн зоогийн газрын үйлчлэгч Флавен Карвальо (Flaven Carvalho) ресторанд ирсэн жаалхүү асуудалд орсныг тэр даруй ойлгосон төдийгүй түүнийг хүчирхийлдэг эцэг эхээс нь аварч чаджээ. Ингээд дэлхий дээрх сайн санаат хүмүүсийн төлөөлөл болсон Флавен бүсгүйн сэтгэл хөдөлгөм түүхийг хүргэе. 

Зөөгч бүсгүйн ухаалаг үйлдэл хүчирхийлэлд өртсөн хүүг аварч чаджээ

Флоридагийн зөөгч эмэгтэй 11 настай хүүг аварсанд орон нутгийн цагдаагийн газраас талархал хүргүүлжээ. Зөөгч орж ирсэн хүүгийн гар дээрх хөхрөлтийг анзаарч, түүнд "Тусламж хэрэгтэй байна уу?" Гэсэн нэг өгүүлбэр бүхий бичгийг үзүүлсэн байна.

Хүү эцэг эхийн хамт Орландо дахь нэгэн хоолны газарт орж ирсэн байна. Зөөгч Флавен Карвальод эцэг эх нь өөрсдөдөө хоол захиалсан боловч хүүд юу ч аваагүй нь хачин санагджээ. Түүний эцгээс хүүд юм захиалах талаар асуухад гэртээ хоол иднэ гэж хариулсан байна.

Дараа нь Фларен хүүгийн гар, нүүрэнд хөхөрсөн байгааг анзаарчээ. Дараа нь зөөгч "Тусламж хэрэгтэй байна уу?" гэсэн тэмдэглэл бичээд хүүд нууцаар үзүүлэв. Эхлээд хүү гайхаж  толгойгоо сэгсэрсэн боловч дараа нь жаахан бодсоны дараа толгой дохисон гэнэ. Үүний дараа зөөгч бүсгүй 911 рүү залгасан байна.

Зөөгч бүсгүй цагтаад хандахдаа: "Би маш их санаа зовж байгаа ч юу хийхээ мэдэхгүй байна. Надад зөвлөгөө өгөөч! Би юу хийж чадах вэ? Энд нэг хүүгийн бие нь хөхөрсөн байна. Түүний гэр бүлийн бусад гишүүд хоол захиалсан хүүд юу ч өгөөгүй" гэж хэлсэн дуудлага нь бичлэг болж үлджээ.

Ингээд цагдаа нар ч удалгүй ирсэн аж. Хүүгийн ханцуйг шамлаад үзэхэд гар нь бүхэлдээ хөхөрсөн байсан бөгөөд хүрэхэд хүртэл зовиуртай байсан гэнэ. 

34 настай Тимоти Вилсон гэгч хүүгийн хойд эцэг байсан бөгөөд түүний эх 31 настай Кристин Суанн нар удаа дараа хүүхдийг хүчирхийлж, зодож биед нь гэмтэл учруулдаг байсан нь тогтоогджээ. Улмаар тэднийг хоёуланг нь баривчилж, Вилсонд хүүхэд хүчирхийлсэн хэргээр, Сваннд хүчирхийлэл үүсгэх нөхцөл бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр буруутгасан байна. 

Хүүг эмнэлэгт хүргэхэд хоол, тэжээлийн дутагдлаас үүдсэн тураалтай болох нь тогтоогджээ. Түүний бүх биенд зодуурын ул мөр үлдсэн байв. Үүгээр барахгүй хүүг 30 минутын турш планк хийхийг тушааж, чадахгүй болоход нь зодож тарчлааж байсныг цагдаа нар илрүүлсэн аж.

Хүүг бүс, модон шүүрний бариулаар байнга зодож, гавлаж, шийтгэх үүднээс хэдэн өдрийн турш юм идэхийг нь хориглодог байжээ. Үүний үр дүнд түүнийг 4 настай эмэгтэй дүүгийнх нь хамт аюулгүй байдлыг нь харгалзан үзэж, асрамжийн газарт шилжүүлсэн байна.

"Хэрэв Карвальо хэмээх эмэгтэй шийдэмгий байж чадаагүй бол хүүхдүүдэд ямар ч аюул тохиолдож болзошгүй байсан." гэж цагдаагийн төлөөлөгч мэдэгдэв. Дээрх рестораны эзэн Рафаэла Кабеде мөн ажилтныхаа үйлдлийг өндрөөр үнэлжээ. Кэбэде гавъяа байгуулсан зөөгчийг урамшуулах зорилгоор GoFundMe краудфандинг сайт дээр хандивын аян зарласан бөгөөд тэнд цугларсан мөнгө нь хэдийнээ 26,000 ам.доллар даваад байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()