Чернобыльд одоо болтол аж төрсөөр буй оршин суугчдын амьдрал

Испанийн гэрэл зурагчин Квинтина Валеро (Quintina Valero) Чернобылийн хориотой бүсэд зочилж, аюулд өртөж, бохирдсон ч нутагтаа үргэлжлүүлэн амьдарсаар байгаа хүмүүсийн зургийг даржээ. Тэрбээр 1986 болсон цөмийн цахилгаан станцын ослыг дэлхий нийт мартаж эхэлж байгаа учраас эдгээр зургуудыг дарж, олонд эргэн сануулахыг хичээсэн байна. Ингээд түүхийн уртад мартагдах ёсгүй явдлыг хамтдаа эргэн санацгаая.

Чернобыльд одоо болтол аж төрсөөр буй оршин суугчдын амьдрал
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Төслийн хувьд тэрбээр Чернобылийн хохирогчидтой ажилладаг эмч нар, ТББ-ынхан ярилцлага хийж, олон судалгаа хийсэн байна. Хүмүүс эмнэлгийн тусламж авах боломж хязгаарлагдмал байдаг алслагдсан тосгонд илүү анхаарал хандуулжээ. Чернобылийн дараах амьдрал бол цөмийн цахилгаан станцаас баруун урагш 50 километрийн зайд орших Народичи мужийн амьдралыг харуулсан хувийн төсөл юм. Энэ нь цацраг идэвхт туяанд хамгийн их нэрвэгдсэн бүсүүдийн нэг болж хувирсан гэдгийг дэлбэрэлтээс хойш таван жилийн дараа л илрүүлжээ. Ингээд дээрх төслийн зургуудаас хүргэж байна.

Сургуулийн багш Наталья нь Чернобылийн гамшгийн дараа олон байшин нь хаягдсан Максимович тосгоны үүдэнд зогсож байна. Өмнө нь цэцэглэн хөгжиж байсан энэхүү газар  өдгөө Украйны хамгийн ядуу бүс нутгийн нэг болжээ.

Максимовичи тосгонд амьдардаг 6 настай Иана Васильева охины аав жилийн өмнө амиа хорлосон.

Татьяна Игнатюк гурван хүүхэдтэй, ойд ажилладаг нөхрийн хамт Максимовичд амьдардаг. Хүмүүс газар тариалан эрхэлж, гэртээ ургуулсан бүтээгдэхүүнээрээ хүнс залгуулдаг байна. 

Чернобылийн Припят дахь хаягдсан байшин

Иванковаас Чернобыль хүрэх замд нэг эмэгтэй мөөг зарж байна. Мянга мянган хүмүүс цацраг идэвхт туяанд өртсөөр байгаа бөгөөд орон нутгийн иргэд өөрсдийн гараар хүнсээ бэлтгэдэг. 

30 км-ийн гадуурх бүсэд орших Чернобылийн сүм.

Анна хашаан дахь модноосоо алим түүжээ. Тэрээр Чернобылээс 30 км зайтай бүсэд орших Копачи тосгонд амьдардаг.

Киевээс ирсэн шүдний эмч нар Народичи дүүргийн тосгонд очиж хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж байна. Чернобылийн гамшгийн дараа олон хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон бөгөөд төрөл бүрийн өвчинд нэрвэгдсээр байгаа аж.

Чернобылийн гамшгаас хойш 30 жилийн дараа олон мянган хүн бохирдсон газарт амьдарсаар байна. Энэ нь төрөлтийн гажиг, дархлаа султай хүүхэд төрөх нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд янз бүрийн хорт хавдар үүссэн хэвээр.

4 настай Миша хүү

Чернобылийн хориотой бүс болох Припиат дахь хаягдсан байшин.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()