Таны мартамхай байдлын 9 шалтгаан (Ой тогтоолтоо эргэн сайжруулах аргууд)

2021-01-19, 17:40
1,983

Хүмүүс янз бүрийн шалтгаанаас болоод юм мартаж эхэлдэг. Мэдээж хэрэг үүнээс болоод өдөр тутмын амьдралд төрөл бүрийн хүндрэл учирна. Энэ үүднээс та бүхэнд ой санамж бууруулдаг шалтгаанууд болон тэдгээрийг арилгах аргуудаас хүргэж байна.

Таны мартамхай байдлын 9 шалтгаан (Ой тогтоолтоо эргэн сайжруулах аргууд)
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

1 Нойр дутуу авдаг

Нойр дутуу явах нь санах ой муудах хамгийн энгийн шалтгаан юм. Ялангуяа орчин үеийн хүмүүсийн амьдралын хэмнэл хүний нойрыг үгүй хийдэг гэж хэлж болно. Өдөрт 6 цагаас бага нойр авдаг бол юм мартаж байгаадаа гайхах хэрэггүй. Нэг өдөр л нойр дутуу явсан бол хэдэн өдрийн турш юм мартаж эхэлдэг. Мөн эм ууж унтах нь эсрэгээрээ ой ухааныг илүү дордуулдаг. Тиймээс өөрөө байгалийн жамаар унтаж амрах хэрэгтэй.

Нойр дутуу авдаг

2 Бүх зүйлийг нэг дор амжуулах гэдэг

Та өдөр бүр хэтэрхий олон ажил амжуулах гэж оролддог бол тархи тань мэдээлэл хангалттай хурдан хүлээж авч чадалгүй, зарим зүйлсийг орхигдуулж эхэлнэ. Үүнээс сэргийлэхийн тулд нэг зүйлээ сонгож аваад түргэн болоод оновчтой хийж дуусгах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн хамгийн түрүүнд хийж дуусгахаас хамгийн сүүлд хийж дуусгах ажлаа ангилж жагсаагаарай.

Бүх зүйлийг нэг дор амжуулах гэдэг

3 Байнга стресстэй байдаг.

Байнга стресстэй байх нь мэдрэлийн тогтолцоонд том ачаалал үзүүлнэ. Тиймээс хүний тархи тэр бүх ачааллыг дааж чадалгүй шинээр орж ирж буй бүх мэдээллийг хааж эхэлнэ.

Өдрийн хийх ёстой зүйлсийнхээ жагсаалтад сайн амралтыг нэмж оруулаарай. Ингэснээр таны тархи сэргэж амархан стресс ядаргаанд орохгүй. Мөн стрессийн эх үүсвэрүүдийг тодорхойлж тэмцэх нь чухал.

Байнга стресстэй байдаг.

4 Хангалттай ус уудаггүй

Шингэн дутагдал нь тархины үйл ажиллагаа, мэдээлэл хүлээж авах чадварт нөлөөлдөг. Цай, кофе, жүүс, хийжүүлсэн ундаа нь таны биеэс шингэнийг зайлуулахад л хувь нэмэр оруулдаг. Тиймээс та илүү энгийн ус уух хэрэгтэй.

Ой тогтоолтоо сэргээхийн тулд өдөрт дор хаяж нэг литр ус ууж үзээрэй. Магадгүй цаг хугацаа өнгөрөх тусам та түүнд дасаж, тэр ч байтугай хэмжээг нь нэмэгдүүлэх хэрэгтэй болох байх.

Хангалттай ус уудаггүй

5 Зөв хооллолт

Таны тархи хэвийн ажиллахын тулд өөх тосны хүчил хэрэгтэй. Өөх тос дутагдсаны улмаас ой санамж, танин мэдэхүйн функцууд хамгийн түрүүнд алдагддаг. Тиймээс өөх тос, нүүрс усыг хоолны дэглэмээс бүр мөсөн хасаж хэрхэвч болохгүй. Юм мартаж эхэлснээ анзаарсан бол хооллолтын дэглэмээ өөрчил. Тухайн үед та хоолны дэглэм барьж байсан эсвэл зарим хоол хүнснээс татгалзаж байсан ч гэсэн хэрэгтэй хэмжээгээр өөх тос, нүүрс ус авч байх хэрэгтэй.

Зөв хооллолт

6 Сэтгэл хямрал

Хэрэв та ой санамж муудахаас гадна сэтгэлийн хямрал, хайхрамжгүй байдал, бусадтай харилцах хүсэлгүй болох, сэтгэл санааны тогтворгүй байдал, хоол боловсруулах эрхтний асуудал, сэтгэл гутралын бусад шинж тэмдэг өөрт тань илэрч байгааг анзаарсан бол сэтгэл зүйчээс тусламж хүсэх хэрэгтэй.

Сэтгэл хямрал

7 Та тархиа мэдээллээр дүүргэдэг

Шалгалтанд бэлдэх, чухал ажлын төсөл танилцуулах, ойлгохгүй байгаа сэдвээ судлах гэх мэт зүйлс хийхэд тархи мэдээллээр дүүрдэг. Хэрэв та хэдэн өдрийн турш мэдээллийг асар их хэмжээгээр хүлээн авч, боловсруулсан бол энэ нь мартамхай болж байгаагийн шалтгаан байж мэдэх юм. Тиймээс өөрийгөө хэрэгтэй, хэрэггүй олон мэдээллээр бөмбөгдөхөө зогсоох нь зүйтэй. 

Та тархиа мэдээллээр дүүргэдэг

8 Витамины дутагдал

Витамин дутагдвал ой тогтоолт муудахад нөлөөлдөг. Тархи бүрэн ажиллаж, мэдээллийг шингээж авахын тулд В бүлгийн витамин (фолийн ба ниацин) болон бусад чухал тэжээллэг бодисууд шаардлагатай байдаг. Эдгээр нь эсийг хөгшрөлт, хэт ачааллаас хамгаалж, мэдрэлийн системийн хэвийн ажиллагааг хангаж, хүчилтөрөгчийн солилцоог идэвхжүүлдэг. Витаминыг бэлдмэл хэлбэрээр эмчийн зөвлөгөөгүйгээр худалдаж авахгүй байх нь зүйтэй бөгөөд харин хоол хүнсээрээ дамжуулан авах нь зүйтэй. Үүнд самар, мөөг, буурцагт ургамал, сүү, гэрийн бяслаг, бяслаг, өндөг, улаан лооль, алим, байцаа, элэг, үр тарианы талх зэрэг орно.

Витамины дутагдал

9 Муу зуршил

Согтууруулах ундаа уух, тамхи татах нь ой санамж, төвлөрөлд ноцтой асуудал үүсгэдэг. Хэрэв та тогтмол архи уудаг эсвэл никотинд донтох өвчтэй бол танин мэдэхүйн чадвар аажмаар буурч, мартамхай байдал илэрч, зарим тохиолдолд ой санамжаа хэсэгчлэн алддаг.

Муу зуршил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()