Америкийн мэс засалч КОВИД-19 туссан хүний уушгийг тамхи татдаг хүний уушгитай харьцуулан үзүүлжээ

Цар тахал дэлхий нийтийг нэрвээд хэдийнээ нэг жилийн хугацаа өнгөрсөн ч хүн төрөлхтөн одоогийн байдлаар аюулыг ардаа орхиж чадаагүй хэвээр байна. Аль ч улсын эрүүл мэндийн салбарынхан халдварын эрсдэлийг  ард иргэддээ анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл сүүлийн 10 сарын хугацаанд COVID-19-ийн өвчтнүүдийг эмчилж байсан Америкийн эмч Бриттани Банкхед-Кендалл (Brittany Bankhead-Kendal) эрүүл, тамхичин, коронавирустай хүний уушгийг харьцуулж үзжээ. Үр дүнгээс харахад вирус нь хүмүүсийн уушгинд тамхинаас хамаагүй илүү сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.

Америкийн мэс засалч КОВИД-19 туссан хүний уушгийг тамхи татдаг хүний уушгитай харьцуулан үзүүлжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Бриттани 3-р сард цар тахал эхэлснээс хойш 1000 гаруй коронавирусын өвчтнийг эдгээсэн гэж CBS мэдээлсэн. Саяхан тэрээр уг вирусын халдвар авсан хүмүүст ямар асуудал тулгардагийг харуулсан харьцуулалт гаргасан юм. Тодруулбал, эрүүл хүн, тамхичин, коронавирусын өвчтөний уушги бие биенээсээ ямар ялгаатай болохыг харуулав. 

Эмч Бриттани Банкхед-Кендалл гэмтлийн мэс засалчаар ажилладаг

Энэ бол эрүүл хүний уушиг бөгөөд хар хэсэг нь уушгины багтаамжийг харуулж байгаа аж.

Энэ бол архаг тамхичин хүний уушги

Харин энэ бол коронавирус тусаад эдгэсэн хүний уушги

Архаг тамхичин буюу он удаан жил тамхи татсан хүний уушгинаас ч илүү их хохирол учруулдаг коронавирус эдгэсэн хойноо ч хүний амьсгал давчдах, цусны бүлэгнэл, өтгөрөлт болон пневмоторакс үүсэх эрсдэл нь бүрэн арилдаггүй.

Зарим тохиолдолд эдгэснээс хойш удаан хугацааны дараа сөрөг нөлөө нь илэрч, насан туршийн асуудал дагуулж болзошгүй тул коронавирусээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. 

Эх сурвалж: CBS News

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()