Томоохон кино компаниудын логонд нуугдсан сонирхолтой баримт, утга санаа

2021-01-20, 15:31
3,630

Аливаа зүйл заавал ямар нэгэн утга учиртай оршдог гэдэгт итгэдэг олон хүн бий. Тэгвэл бидний хүүхэд наснаасаа хойш харж дассан томоохон кино студиудын логонууд хүртэл өөр өөрсдийн гэсэн далд утгыг илэрхийлдэг гэнэ. Тиймээс өнөөдөр та бүхэнд тэдгээр логонуудын хамгийн сонирхолтой нууцуудаас хүргэж байна.

Томоохон кино компаниудын логонд нуугдсан сонирхолтой баримт, утга санаа

1 Columbia Pictures

Шатаж буй бамбар барьсан эмэгтэй 1924 онд Columbia Pictures-ийн лого болжээ. Сонирхолтой нь энэхүү эмэгтэйн дүрсийг бүтээхдээ нэг биш хэд хэдэн эх сурвалжаас санаа авсан гэнэ. Хамгийн сүүлд 1992 онд гарсан хувилбар нь Америкийн жирийн нэгэн гэрийн эзэгтэй Женни Жозефын дүр дээр үндэслэсэн боловч нүүрний хувирал нь эцсийн зураг дээр нэлээд өөрчлөгдсөн байв.

Columbia Pictures

1934 ны загвар

2 DreamWorks Pictures

DreamWorks-ийн лого нь анх саран дээр хөгшин эр загасчилж байгаагаар зурагдсан байна. Харин зураач Роберт Хант даалгаврыг эрэгтэй хүний оронд хүүхэд зурахаар шийджээ. Энэ бол эцэст нь бүгдээр дэмжигдэж, сонгогдсон загвар юм.

DreamWorks Pictures

Дашрамд дурдахад, лого дээрх хүүгийн дүр бол түүний өөрийнх нь хүү Уильямс бөгөөд тэрбээр өдгөө хөгжмийн зохиолч болж кино салбарт ажиллаж байна.

3 Metro-Goldwyn-Mayer

MGM-ийн логоны санааг 1924 онд Ховард Дитц гаргасан. Түүний төгссөн сургууль болох Колумбийн Их Сургуулийнхаа спортын багаас санаа авсан байна.

Тэр үеэс хойш MGM нь Латс, Жеки, Таннер, Жорж, Лео гэсэн таван өөр арсланг дүрсэлжээ. Сүүлийнх нь тэдний одоогийн од юм.

Metro-Goldwyn-Mayer

4 Paramount Pictures

Paramount логоны хувьд зураач Уильям Ходкинсон өөрийн өссөн Юта мужийн Бен Ломонд уултай тун төстэй уул зуржээ.

1914 онд хийгдсэн анхны хувилбар дээр 24 од байсан бөгөөд энэ нь студитэй гэрээ байгуулсан анхны жүжигчдийн тоо байв. Гэсэн хэдий ч орчин үеийн хувилбар нь зөвхөн 22 одтой болсон бөгөөд яагаад гэдгийг нь хэн ч мэдэхгүй.

Paramount Pictures

5 Warner Bros.

Энэ лого нь маш энгийн юм. Тус компанийг үүсгэн байгуулагчдын (ах дүү Варнер) нэрний эхний үсэгтэй бамбайн загварыг тэд өөрсдөө гаргажээ. Гэхдээ Варнер гэдэг нь тэдний жинхэнэ овог биш байсан аж. Кино студийн эздийн эцэг эх нь Оросын эзэнт гүрнээс Америкт ирсэн цагаачид байсан бөгөөд тэдний жинхэнэ овог нь Вонсколазер байв.

Warner Bros.

6 Walt Disney

Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн киноны студийн лого үлгэрийн цайзыг дүрсэлсэн байдаг. Уг нь энэхүү дүрсийг бүтээх анхны санаа нь Германы Нойшванштейн цайз байв. Гэсэн ч 2006 онд Үнсгэлжингийн цайзаар солигджээ.

Walt Disney

7 Pixar

Pixar-ийн лого нь тус студийн анхны амжилттай киноноос эхтэй. 1986 онд бүтээсэн богино хэмжээний "Luxo Jr." анимейшн дээр гардаг бяцхан чийдэн хүмүүст их таалагдсан учраас логон дээрх "i" үсгийг орлуулсан бүтээсэн байна.

Pixar

8 Castle Rock Entertainment

Энэхүү кино студийг олон жилийн өмнө Warner Bros. худалдан авсан бөгөөд Castle Rock Entertainment нь анх гарч ирж байхдаа буюу 1980-аад оны үед Стивен Кингийн зохиолуудыг кино болгодог байжээ.

Тус компани нэрээ Кингийн номууд дээр гардаг зохиомол хот болох Castle Rock-оос авсан байна. Мөн логон дээр гардаг гэрэлт цамхаг нь Кингийн "Needful Things" номоос сэдэвлэн бүтээсэн 1993 оны аймшгийн киноноос сэдэвлэн авсан аж.

Castle Rock Entertainment

9 Lionsgate

Lions Gate бол Ванкувер хотын гүүр бөгөөд тус газар нь уг компанийг үндэслэгч Роберт Алтманы төрсөн газар юм.

Lionsgate

10 Pathé

Францын "Pathé" кино компанийн логон дээр тус улсын бэлгэ тэмдэг болох азарган тахиа бий. Компанийг үндэслэгч Шарль Патегийн дурсгалд зориулан тус тахиаг Шарли гэж нэрлэжээ.

Pathé

11 Scott Free

Найруулагч Ридли Скотт өөрийн гэсэн кино студитэй. Түүний лого нь хүнийг шувуу болон хувирч байгааг харуулсан хөдөлгөөнт дүрс байдаг. Энэ нь эрх чөлөөгөө олж авч буй хүнийг илэрхийлдэг аж. Энэхүү дүрсийг бүтээсэн Италийн артист Жанлуижи Токкафондо хөдөлгөөн тус бүрийг зурж, дараа нь эвлүүлсэн байна.

12 Бонус: Логонуудын хувьсал

Бонус: Логонуудын хувьсал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()