Оюутан охин өөрөөсөө 27 насаар ах багшдаа сэтгэл алдарч, хамт амьдрах болжээ

2021-01-21, 15:41
3,454

Философийн ухааныг судалдаг хоёр хүн сонирхлоороо дамжуулан танилцаж, удалгүй үерхэж эхэлжээ. Хайр дурлалд нас хамаагүй гэж итгэдэг энэ хос хоорондоо 27 насны зөрүүтэй ч үүнийг нэг их ойшоохгүй байгаа гэнэ.Тэдний хувьд бүх зүйл хэвийн боловч харамсалтай нь бүсгүйн гэр бүл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Оюутан охин өөрөөсөө 27 насаар ах багшдаа сэтгэл алдарч, хамт амьдрах болжээ

Гурван жилийн өмнө тухайн үед 18 настай байсан Жана Леонхардт 45 настай философийн багш Питер Хенрихийн YouTube сувгийг олсон байна. Охин түүний бичлэгүүдийг шимтэн үзэж эхэлсэн бөгөөд удалгүй Питерт сэтгэл татагдах болсноо мэдэрч түүнд цахим шуудан илгээжээ. Жана өөрийгөө танилцуулж, түүнтэй гүн ухааны талаар ярилцахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлсэн гэнэ.

"Би өөрөөсөө хөгшин хүнтэй болзох талаар төсөөлж ч байгаагүй. Ер нь би хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, хүнтэй үерхэх талаар мөрөөдөх ч сөхөөгүй байсан юм. Их сургуульд би философи эсвэл сэтгэл судлалаар мэргэшин суралцахыг хүссэн. Тиймээс би чөлөөт цагаараа YouTube-ээс видео хичээлүүдийг үздэг байсан учраас санал болгосон бичлэгүүдээс маш сонирхолтой гарчигтай нэг бичлэгийг олж харсан.

Би хэсэг хугацааны дараа тэр видеоны сэдэв биш, ярьж байгаа хүн дээр төвлөрч байгаагаа мэдэрч эхэлсэн.Тэр багш үнэхээр сайхан хоолойтойн дээр камер дээр их сэтгэл татам харагдаж байсан юм." гэж Жана ярьжээ.

Оюутан бүсгүй өөрөөсөө 27 насаар ах профессорт сэтгэл алдарсан байна. Питер түүний эхний шууданд хариулсны дараа тэд гурван сарын турш харилцаж, дараа нь олон цагаар FaceTime-аар ярилцах болжээ. Эцэст нь 2017 оны 12-р сард Питер Германы Франкфурт хотоос Жанатай уулзахын тулд 400 орчим км замыг туулсан байна. Жана шууд л анхны харцаар татагдсан боловч Петр насны зөрүүнээс болж санаа зовдог байв.

“Бид үргэлжлүүлэн харилцаж, уулздаг байсан боловч харилцаагаа хүн бүрээс нууцалдаг байсан нь хэн хэнд маань хүнд туссан." гэж Жана хуваалцсан байлаа. Гэсэн хэдий ч хоёр жилийн дараа тэд эцэст нь харилцаагаа албан ёсоор зарласан байна.

Өнгөрсөн жил Жана төрсөн гэрээсээ нүүсэн байна. Ингэснээр тэд илүү ойр ойрхон уулзах боломжтой болсон бөгөөд дараа нь тэд найз нөхөд, эцэг эхдээ бүх зүйлийг хэлсэн гэнэ.

“Найз нөхөд маань намайг бүрэн дэмжиж байсан ч эцэг эх маань бидний харилцааг хүлээн авахаас эрс татгалзсан. Үүнээс болоод миний эцэг эхтэйгээ харьцах харьцаа муудсан. Бас Петрийн эцэг эх биднийг хамт харахыг хүсээгүй байх гэж бодож байна. Гэхдээ бид зөвхөн тэдний болон бусад хүмүүсийн бодлоос болж хайраа орхихгүй" гэж  Жана хайрын түүхээ хуваалцсан байлаа.

Жана, Питер нар инстаграм дээр хамт блог хөтөлж, дурлалд нас хамаагүй гэдгийг баталсаар байна. "Бид хэзээ ч маргалдаж байгаагүй, яагаад гэвэл харилцаа холбоо, ялангуяа холын зайн харилцаанд ямар их ач холбогдол өгдөгийг мэддэг болохоор би өөрийнхөө заяаны ханьтай учирсан гэж боддог. Хайр дурлал, аз жаргал гэдэг цаг хугацаа өнгөрөхөд хуучирч мууддаг зүйл биш. Би одоо амьдралаа түүнгүйгээр төсөөлж чадахгүй." гэж Жана ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()