Дэлхий дээрх хамгийн хөгшин 7 мод

Дэлхий гариг хэдэн тэрбум жилийн настай. Харин дэлхий дээрх хамгийн урт настай амьд организм бол мод юм. Мод нь мөн төрөл зүйлээсээ хамаарч нас нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн хамгийн хөгшин моддын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхий дээрх хамгийн хөгшин 7 мод
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

7 Гран Абуэло - 3647 настай

Гран Абуэло мод нь Чилид, Ахерс Костерогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг бөгөөд Өмнөд Америкийн хамгийн эртний мод гэж тооцогддог.

2021 онд Гран Абуэло 3647 нас хүрч, 60 метр өндөр, 4 метр диаметртэй, 11 метрийн периметр эзэлдэг болжээ. Мод нь "Фитц Ройн агар" эсвэл "Патагоны агар" гэсэн зүйлүүдэд хамаарна. Харамсалтай нь тус модны давирхай нь түгээмэл хэрэглэгддэг барилгын материал болсон тул нэн ховордсон төрөлд багтах болжээ.

Гран Абуэло - 3647 настай

6 Сарв-э-Абарку - 4500 настай

Газар дундын тэнгисийн кипарис (Cupressus sempervirens) буюу Сарв-э-Абарку мод нь Ираны Абархухт байдаг. Энэ модыг 4500 мянга орчим жилийн настай гэж үздэг байна. Сарв-э-Абарку нь байгалийн дурсгалт газарт хамаарах бөгөөд Ираны соёлын өвийн байгууллагын хамгаалалтад байдаг. Модыг анх Ираны зөнч Зороастр тарьсан гэдэг домог байдаг бол мөн библийн баатар Ноагийн гуравдахь хүү тарьсан гэж үзэх нь ч бий.

Сарв-э-Абарку - 4500 настай

5 Ллангернивский тэс - 4-5 мянган жилийн настай

Ллангернивский тэс нь Уэльсийн Ллангернив тосгонд байрлах Гэгээн Дигейн сүмийн оршуулгын газарт байдаг аж. Мод нь тэс модны (Taxus baccata) зүйлд хамаардаг бөгөөд 4-5 мянган жилийн настай. Гол хэсгийн үндэс нь үхжих үедээ шинээр үндэс гаргаж ирдэг тул яг хэдэн жилийн настай гэдэг нь таахад хэцүү. Ллангернивский тэс бол нутгийн аман зохиолын чухал дүр юм. Уэльсийн домогт энэ модны сүнс Хэллоуины баяр болгоны дараа гарч ирдэг гэгддэг.

Ллангернивский тэс - 4-5 мянган жилийн настай

4 Мафусаил - 4853 настай

Мафусаил нэртэй нарс нь Калифорни мужийн Инио үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Цагаан уулсад ургадаг. Нэн эртний модыг аюулгүй байлгах үүднээс олон нийтэд бодит байршлыг нь зааж өгдөггүй. Мафусаил нарсыг 2012 он хүртэл дэлхийн хамгийн эртний мод гэж үздэг байсан бөгөөд энэ онд 4853 настай болох гэнэ. Энэ модыг МЭӨ 2832 онд нахиалж эхэлсэн гэж үздэг. 2003 онд тариачин Жаред Миларч модыг үржүүлэхийг зөвшөөрснөөр тэрбээр мөчрөөс нь авч өөр газар суулгасан байна.

Мафусаил - 4853 настай

3 Хөгшин Тикко - 9500 настай

Хөгшин Тикко нь Шведийн Даларна мужийн Фулуфжеллет ууланд ургадаг. Энэхүү гацуурыг (Pícea ábies) 2008 онд нээсэн бөгөөд 600 жил тутамд шинэ их бие ургуулах чадвартай гэнэ. Мэргэжилтнүүд модыг 9500 орчим настай хэмээн тооцоолжээ. Хөгшин Тикког хүн тарьсан гэж үздэг бөгөөд энэ нь Шведийн уур амьсгал эрдэмтдийн бодож байснаас эрт дулаарсан байж магадгүй гэсэн онолыг баталдаг аж.

Хөгшин Тикко - 9500 настай

2 Журупа царс - 13 мянган жилийн настай

Энэхүү моддын төгөл нь Калифорнийн Журупа ууланд ургадаг. Палмерын царсны зүйлд хамаарах төгөл нь 2009 онд нээгдсэн бөгөөд насыг нь ойролцоогоор 13 мянган жил гэж тодорхойлжээ. Модод ойролцоогоор нэг метр өндөртэй бөгөөд нийт  2.5 км квадрат талбайтай газрыг эзэлдэг байна.

Журупа царс - 13 мянган жилийн настай

1 Пандо - 80 мянган настай

Пандогийн төгөл нь АНУ-ын Юта мужийн Фишлэйк ойд байрладаг. Төгөлийн модод улиасны төрөлд багтдаг бөгөөд 80 мянган жилийн настай. Пандо бол хамгийн эртний амьд төгөл төдийгүй дэлхийн хамгийн эртний амьд организмуудын нэг юм. Зургаас харвал энэхүү мод нь ой мэт харагдаж байгаа боловч газар дор бүгдийг нь холбосон нэг үндэс байдаг гэнэ. Харамсалтай нь судалгаагаар Пандогийн өсөлтийн хурд сүүлийн хэдэн арван жилд маш их удааширсан нь аажмаар үхэж байгааг харуулж байгаа гэнэ.

Пандо - 80 мянган настай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()