Өвөл төрсөн хүүхдүүдийн 6 давуу тал ба 6 сул тал

Өвлийн улирал буюу 12,1,2-р сард төрсөн хүүхдүүд бусад улиралд төрөгсдөөс өөр байдаг нь судалгаагаар тогдоогдсон билээ. Ялгаа нь ганцхан бие бялдар төдийгүй сэтгэл зүй, өсөлт хөгжил дээр ч ажиглагддаг байна. Энэ үүднээс та бүхэнд өвөл төрсөн хүүхдүүдийн ялгааг хүргэж байна.

Өвөл төрсөн хүүхдүүдийн 6 давуу тал ба 6 сул тал
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1. Тэд илүү сайн сурдаг

Ерөнхийдөө энэ нь цаг агаарын нөлөөлөлтэй ямар ч холбоогүй гэнэ. Зүгээр л өвлийн хүүхдүүд зун төрсөн үе тэнгийнхнээсээ ихэвчлэн хэдэн сараар эрт төрсөн байдаг. Хэдэн сараар ах байна гэдэг нь хүүхдийн өсөлт хөгжилд том ялгаа үзүүлдэг. Өвлийн хүүхдүүд сургуульд орохдоо сэтгэлзүйн хувьд илүү сайн бэлтгэгдсэн, илүү сайн хөгжсөн байдаг тул ихэнхдээ багшийн хайртай сурагч болдог. Тэд ихэвчлэн шалгалтанд хамгийн сайн үнэлгээ авдаг.

2. Илүү том биетэй

Харвард болон Австралийн Куинсландын их сургуулийн хийсэн судалгаагаар өвлийн хүүхдүүд ерөнхийдөө өндөр, илүү жинтэй, толгойн тойрог нь зуны хүүхдүүдтэй харьцуулахад илүү том байдаг нь тогтоогджээ. Гэвч үүний мөн чанар одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд эрдэмтэд удахгүй бүх зүйлийг олж мэдэхээр судалж байгаа аж.

3. Склероз өвчнөөр өвдөх магадлал бага байдаг

Эрдэмтэд үүнийг нарны гэрэл, бие давхар эмэгтэйн биед нараар дамжиж ордог Д аминдэмтэй холбоотой гэж үздэг. Энэ витамин хэвлийд байгаа хүүхдийн склерозын эсрэг "вакцин" болж өгдөг. 

4. Дутуу төрөх магадлал өндөр байдаг

Энэ нь өвлийн улиралд томуу эсвэл бусад вирусын халдвар авах нь илүү өндөр байдагтай холбоотой юм. Өвчний дараа дутуу төрөх магадлал эрс нэмэгддэг.

5. Илүү сайн биеэ авч явдаг

Энэ нөхцөлд эрдэмтэд учир шалтгааныг нь тайлбарлах баттай мэдээлэл олж чадаагүй байгаа гэнэ. Энэ бол зөвхөн статистик дээр гарч ирсэн мэдээлэл юм. Олон шинжээчид баримтыг жирэмсэн эмэгтэйд нарны гэрлийн нөлөөгөөр тайлбарлах хандлагатай байдаг. Гэхдээ урагт очих Д аминдэм нь хүүхдийн цаашдын зан авиртай яг ямар холбоотой болохыг хараахан олж тогтоогоогүй байна.

6. Сэтгэлийн хямралд өртөх магадлал өндөр байдаг

Ихэнх ээжүүд жирэмсний сүүлийн саруудад нарны гэрэл хангалттай авч чаддаггүй. Эцсийн эцэст өвөл өдөр нь богино, гудамжинд цас, мөс байвал та үнэхээр зугаалдаггүйнх байдаг учраас гадаа гарах нь бага болдог. Үүнээс үүссэн гэрлийн хомсдолоос болж хүүхдүүдэд нас ахих тусам сэтгэлзүйн асуудал үүсэх бас нэгэн хүчин зүйл болдог аж. 

7. Илүү олон удаа өвддөг

Өвөл болохоор л вирус, улирлын чанартай халдварт өвчин нэмэгддэг. Нярай хүүхдийн дархлааны систем тэдгээр өвчинтэй тэмцэхэд бэлэн биш гэдэг нь тодорхой юм. Тиймээс хүүхдүүдээ амьсгалын замын вирусын янз бүрийн цочмог халдвараас хамгаалаарай.

8. Арьсны чийгшүүлэлт хэрэгтэй

Өвлийн улиралд гадаах болон доторх агаар зун цагийнхаас ч илүү хуурай байдаг. Гэртээ бид чийгшүүлэгч тавьснаар үүнийг хялбархан шийдвэрлэх боломжтой. 

9. Нойр солигдоно

Өвлийн улиралд бид гэртээ илүү их цаг зарцуулж, гэрэл байнга асаадаг учраас хүүхэд байгалийн гэрэл болон цахилгаан гэрэлд төөрөлддөг. Хүн төрөлх зөнгөөрөө харанхуй болмогц унтах ёстой байдаг хэдий ч тасалгааны гэрэлд унтаж дасдаг байна. Тиймээс танай хүүхэд шөнө унтахгүй, өдөр сэрэхгүй байвал битгий гайхаарай.

10. Багтраа, чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг

Багтраа өвчин бол өвлийн хүүхдүүдийн хувьд цаг агаарын асуудал юм. Бид өвлийн улиралд гэртээ илүү цагийг өнгөрөөх тул нялх хүүхэд тоос шороо, нарийн ширхэгт тоосонцор зэрэг тааламжгүй хөршүүдтэйгээ танилцдаг. Тиймээс харшил, дараа нь багтраа үүсэх эрсдэл өндөр байдаг. Нэмж дурдахад өвлийн хүүхдүүд хоолонд харшил өгөх нь арай илүү байдаг. Эрдэмтэд одоог хүртэл үүний учрыг олоогүй байна.

Чихрийн шижин өвчний тухайд нар буруутай. Колумбийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар жирэмсний хожуу үед хангалттай нар авахгүй байх, чихрийн шижингийн 2-р хэлбэрт орох эрсдэл хоёр хоорондоо хамааралтай болохыг тогтоожээ. Тиймээс 1-р сарын хүүхдүүд өөрсдийгөө маш их анхааралтай ажиглаж, хоол тэжээл, амьдралын хэмнэлээ сайтар хянаж байх хэрэгтэй.

11. Эрт мөлхөж эхэлдэг

Хайфагийн их сургуулийн эрдэмтэд үүнийг хамгийн анх олж мэдсэн бөгөөд хүүхдийн төрсөн улирал хөдөлгөөнд нь нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс намар эсвэл өвөл төрсөн хүүхэд хавар, зуныхаас эрт мөлхдөг байх нь. 

12. Ихэвчлэн эмч эсвэл санхүүч

Эдгээр хоёр ажил мэргэжлийн замыг ихэвчлэн 1-р сарын хүүхдүүд сонгодог. Тэд нягт нямбай, няхуур, цаг баримталдаг, тууштай байх нь тэдний амьдралын хэв маяг тул тэдэнд санхүүгийн чиглэлээр мэргэших нь тийм ч хэцүү биш юм. Мөн анагаах ухаан шиг их зүйл судлахыг шаарддаг мэргэжилд яг таарна.

Дашрамд хэлэхэд 1-р сарын хүүхдүүд үл хөдлөх хөрөнгийн зууч болох нь ховор. Энэ ажил нь борлуулалтын ур чадвар, хүмүүстэй их харьцахыг шаарддаг бөгөөд энэ нь 1-р сард хүүхдүүд тиймэрхүү зүйлсэд бусдаасаа харьцангуй тааруу байдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()