Оросын цаг хугацааны капсул төлөвлөсөн цагаасаа өмнө олджээ

Ирландын серфингчид болох Софи Курран (Sophie Curran), Конор Макклори (Conor McClory) нар Гвидор дахь Фореландын наран шарлагын газраас металл цилиндр олсон байна. Тэд тус цилиндрийг нээж үзтэл Оросын судлаачдын Хойд туйлын тойрогт "50 жилийн ялалт" хэмээх мөс зүсэгч хөлөг дээр байхдаа үлдээсэн цаг хугацааны капсул болохыг олж мэджээ.

Оросын цаг хугацааны капсул төлөвлөсөн цагаасаа өмнө олджээ
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тэд эхэндээ тэсрэг бөмбөг хэмээн эндүүрч айсан боловч орос бичиг, огноог хараад хэн нэгний чандар байна гэж боджээ. Орос хэл мэддэг найзаараа бичгийг орчуулуулсны дараа цаг хугацааны капсул болохыг нь олж мэдсэн байна. 

BBC агентлаг цаг хугацааны капсулыг 2018 оноос  далайгаар хөвж байсан гэж мэдээлсэн боловч ихэнх капсулууд 50-аас дээш жилийн дараа олддог учраас үүнийг эрт байна гэж дүгнэв.

Гэвч олзны эзэд үүнийг нээгээд экспедицийнхний захидлууд, дарсны бөглөө,  хоолны цэс, энгэрийн тэмдэг, гэрэл зургийг олжээ. Эдгээр захидлын хоёр нь англи хэл дээр байсан боловч орос хэл дээр бичсэн захидлуудыг Чикаго хотын хэл шинжлэлийн чиглэлээр суралцаж буй оюутан Саймон Донохуе Носек руу илгээсэн гэж thesun.ie мэдээлэв. Тэрбээр үүнийг Севета хэмээх Оросын инстаграм блог хөтлөгч захиа байсныг олж мэджээ. 

Ирланд найзууд түүнтэй холбоо барихад Севета капсулыг хоёр жилийн өмнө мөсөнд хийсэн бөгөөд энэ нь Арктикийн мөс ямар хурдан хайлж байгааг харуулж байна хэмээсэн аж. Цилиндр нь хойд туйлаас Ирландын баруун хойд цэг хүртэл 3700 км туулсан байна.

Софи, Конор, Севета нар энэ бүхний ачаар нөхөрсөг харилцаа тогтоожээ. Тэд түүнийг мөн серфингчин болохыг олж мэдсэн бөгөөд Ковид-19 арилахад тэд бүгд уулзаж, хамт аялахаар төлөвлөж байгаа гэнэ.

Цаг хугацааны капсул нь "ирээдүйтэй ярилцах" хөгжилтэй, сонирхолтой арга байсаар ирсэн. 1876 ​​онд Нью-Йоркийн сэтгүүлийн нийтлэгч Анна Дейхм XIX зууны эд зүйлсээр дүүргэсэн капсулыг Филадельфи дахь АНУ-ын үзэсгэлэн дээр анх хийсэн байдаг.

Иргэний дайны үеэр гэрэл зурагчин байсан Матью Брэдигийн тухайн үеийн Ерөнхийлөгч Улиссес С.Грант болон Вашингтоны бусад томчуудын гэрэл зургийг авч алтан үзэг, бэхний сав, архи, согтууруулах ундааны хор уршгийг харуулсан ном, Америкийн өнцөг булан бүрээс ирсэн олон зуун гарын үсгийг 1879 онд сейфэнд байрлуулж, АНУ-ын Капитолийн ордны барилгын доор байрлуулжээ.

Тус хайрцгийг 1976 оны 7-р сард гаргаж авсан бөгөөд нээлтийн ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Форд оролцсон байдаг.

"Westinghouse Electric and Manufacturing Company" нь 1939 оны Флушинг Нугад болсон Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэнгийн үеэр "Immortal" худаг дотор мөн цаг хугацны капсул булсан байна.

Түүний хажууд мөн өөр нэг цаг хугацааны капсулыг 1965 онд булжээ. Тус цилиндрт ховор метал, нэхмэл эдлэл, кино, үр тариа, бикини, Битлзийн бичлэг, Мики Маусын аяга, тамхины хайрцаг хийсэн гэнэ.

Түүнчлэн Германы физикч Альберт Эйнштейний бичсэн захидлыг тэнд хийсэн бөгөөд түүн дээр "Янз бүрийн улс оронд амьдардаг хүмүүс бие биенээ өөр өөр цагийн бүст алдаг. Үүнээс болоод хүмүүс ирээдүйгээ боддог хүмүүс айдаст автдаг" гэж бичжээ. Тус капсулыг 6939 онд нээхээр төлөвлөж байгаа аж.

1970 онд Японы Осака хотод болсон дэлхийн үзэсгэлэнгийн үеэр цахилгаан бараа үйлдвэрлэдэг Panasonic компани таван мянган жилийн дараа нээгдэхээр төлөвлөж байсан wok хэлбэрийн том капсулыг бэлэглэжээ. Тус капсулд кимоно, үр, хальстай бичлэг, Слинки пүрш, бичил биетэн, 1945 онд Хирошимаг бөмбөгдсөний дараа амьд үлдсэн хүний гэмтсэн хумс зэрэг 2000 гаруй зүйлс хийсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()