Өдөр бүр шүршүүрт орох нь таны биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

2021-01-23, 13:50
6,456

Өдөр бүр шүршүүрт орох нь өглөөний кофе уух, шүдээ угаахтай адил нийтлэг зүйл боловч энэ зуршлыг хаях нь зүйтэй гэж шинжээчид үзэж байна. Америкчуудын бараг гуравны хоёр нь өдөрт 1-2 удаа шүршүүрт ордог гэсэн тооцоо бий. Мэдээж дасгал хийсний дараа эсвэл халуун өдөр шүршүүрт орох нь цэвэрхэн, сэргэг байхад тусалдаг боловч хүний биед далдуур зарим нэгэн сөрөг нөлөөг үзүүлдэг аж. 

Өдөр бүр шүршүүрт орох нь таны биед ямар нөлөө үзүүлдэг вэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Харвардын Анагаахын Сургуулийн ректер доктор Роберт Шмерлинг өдөр бүр шүршүүрт орох нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэсэн баттай нотолгоо байхгүй бөгөөд эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзсэн байна. Тодруулбал, арьсыг байнга угааж үрэх нь тослогийн тэнцвэрийг алдагдуулж, ашигтай бактерийг устган арьсны гадаргууг хуурайшуулж, цочроох, загатнуулах зэрэг шинж тэмдэг үүсгэдэг гэнэ.

Энэ нь ялангуяа эмзэг, мэдрэмтгий арьстай хүмүүсийн дунд их илрэх аж. Энэ төрлийн судалгаанд ихэнх хүмүүсийн хувьд богино хугацааны давтамжтай усанд орох нь хөлсний үнэр дарах, сэргэг мэдрэмж авах зэрэг гоо зүйн шинж чанартай байдгийг онцолсон байлаа. 

"Арьсыг хэт их зүлгэж угаахад тослогийн тэнцвэр алдагдаж, хуурайших ба ингэснээр элдэв халдварт өртөмтгий, эмзэг болгодог" гэж Беверли Хиллзийн арьсны эмч, доктор Женнифер Херрманн дурдсан байна.

Зарим эмч нар хүний ​​дархлааны системд хамгаалалтын эсрэг бие үүсгэхийн тулд тодорхой хэмжээний микро организм байх ёстой гэж зөвлөдөг бөгөөд байнга шүршүүрт орох нь харшил, астма өвчин, тэр ч байтугай чихрийн шижин өвчнийг өдөөж болзошгүй гэж үздэг.

Улмаар мэргэжилтнүүд долоо хоногт нэгээс хоёр удаа шүршүүрт орох эсвэл усанд орохыг зөвлөдөг байна. Ингэхдээ хэт их ус, ялангуяа халуун ус арьсыг ихээр хуурайшуулдаг тул шүршүүрт богино хугацаагаар, аль болох бага темпоратурын усаар  бие болон үсээ угаах нь зүйтэй гэжээ.

Харин өвлийн улиралд илүү цөөн удаа шүршүүрт орох ёстой аж.

"Өвлийн саруудад агаар хуурайшиж, байшин доторх халаагуурын нөлөөгөөр арьс илүү хуурайших хандлагатай болдог. Хэт их давтамжтай шүршүүрт орох нь хуурайшилтыг улам өдөөдөг." гэж Брэндон хэлсэн байв. 

Нэгэнт дадсан өдөр тутмын шүршүүрээс татгалзах нь амаргүй байж болох ч дийлэнх хүний хувьд гоо сайхны үүрэг гүйцэтгэх шүршүүрийн тоог зөвхөн үсээ угаах зэргээр цөөлж болно. 

"Нарийн ширхэгтэй, эмзэг үстэй хүн шампуниар олон дахин угаахаас зайлсхийх хэрэгтэй. Ийм үсийг долоо хоногт хоёроос илүүгүй удаа угаахад хуйханд тодорхой хэмжээний тос үүсэж, хуйхны эрүүл ахуйг хамгаална." гэж Олон улсын трихологичдын холбооны захирал Андреа Л.Хайден хэлсэн юм. 

Хэрэв та өтгөн эсвэл буржгар үстэй бол долоо хоногт нэг удаа угаагаад үзээрэй. “Бүдүүн ширхэгтэй эсвэл төрөлхийн буржгар үс нь тослогтоход удаан хугацаа шаарддаг тул шампуниар долоо хоногт нэг удаа угааж болно." гэж тэр нэмж хэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()