100 удаагийн болзооноос 100 мянган доллар олсон бүсгүй

2021-01-24, 13:01
4,369

Орчин үеийн нийгэмд эмэгтэйчүүдэд хандах хандлага нь өөрчлөгдсөөр байна. АНУ-ын Висконсин мужийн Укоша хотын 22 настай сувилагч Брайанна Ли эрэгтэйчүүдийн "хандив"-аар тансаглан амьдардаг байна. Зарим нэг нь түүнийг биеэ үнэлэгч гэж үзсэн бол зарим нь Брайаннаг ямар ч буруу зүйл хийгээгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

100 удаагийн болзооноос 100 мянган доллар олсон бүсгүй

Шүд ам судлалын сургуулийн оюутан, 18 настай Брайанна Ли "Seeking Arrangement" хэмээх "ивээн тэтгэгч" хайдаг сайт дээр хаяг нээснээр энэ бүхэн эхэлсэн юм. Ли мөнгөний хэрэгцээг нэг их мэдэрдэггүй байсан тул эрчүүдтэй харилцах харилцааг зугаа цэнгэл гэж үздэг байв.

Гэхдээ Брайанна вэбсайт дээрээс 39 насаар ах, өгөөмөр бизнесмэнтэй танилцахад тэрбээр бусдаас мөнгө авч болзох талаар үзэл бодлоо өөрчилжээ. Гэрлэсэн баян чинээлэг эртэй тогтоосон харилцаа нь түүнд асар их ашиг авч ирсэн юм. Тэрбээр өөрийнхөө "аав" гэж нэрлэсэн найз залуугаараа хүссэн бүхнээ авахуулж чаддаг бөгөөд хариуд нь зүгээр л болзох үүрэгтэй байв.

Түүнээс хойш 4 жил өнгөрч, Брайанна ахимаг насны 3 эрд маш хатуу шаардлага тавин, 100 удаа болзсон байна. Одоо тэрбээр өөрөөсөө 40 насаар ах эртэй болзож байгаа аж.

Брайанна эрчүүдтэй болзоод 36000 фунт стерлингийн үнэ бүхий янз бүрийн бэлэг сэлт авсан төдийгүй янз бүрийн зорилгоор 35000 фунт стерлинг бэлнээр авчээ. Тиймээс Ли нийт 71 мянган фунт стерлингийн (100 мянга гаруй ам.доллар) орлого эрчүүдтэй болзоод олсон юм.

Брайаннагийн одоо уулзаж байгаа "аав" түүнд брэндийн хувцас, хэрэглэл, үнэртэй ус зэрэг бэлэг авч өгөхөөс гадна хэрэглээний төлбөр болон бусад зардлыг нь төлдөг. Охин энэ зорилгоор тусгайлан түрээсэлсэн пентхаусд амрагтайгаа уулздаг.

Гэхдээ тэрбээр байнга баян эрчүүдтэй уулзах бодолгүй гэнэ. Тэрээр эмнэлэг дээр 9-17 цагийн хооронд ажилладаг бөгөөд амралтын өдрүүдэд хотынхоо нэг коллежид хичээл заадаг. "Аавууд" -тай харьцах нь ердөө зугаа цэнгэл бөгөөд энэ нь сайн орлого авчирдаг гэж тэрбээр хэлжээ. Мөн Брайанна түүний үйлдэл нь биеэ үнэлэхтэй ямар ч холбоогүй гэдэгт итгэлтэй байна.

Ирээдүйн гэр бүлийн амьдралаа хэрхэн хардаг талаар асуухад Брайанна баян өвгөнтэй амьдралаа холбохгүй гэж итгэлтэйгээр хариулав. Охин одоохондоо жинхэнэ дотно харилцаа үүсгэхээр төлөвлөөгүй байгаа бөгөөд амьдралын туршлага хуримтлуулж байгаа гэжээ. Тэрээр эрчүүдэд ямар шинж чанарууд таалагддаг, тэд ямар зан авиртай болохыг аль хэдийн мэддэг болсон гэнэ. Ли жинхэнээсээ болзох цаг нь болохоор амьдралын ханиа өөртөө итгэлтэй сонгоход энэ бүх туршлага тусална гэж үзэж байгаа гэнэ.

Мэдээжийн хэрэг Брайанна Ли ирээдүйн сонгосон хүндээ энэ амьдралынхаа талаар ярьж өгөхгүй хэмээн шийджээ.

“Би жинхэнэ ханьтай болох үед "аав" бид хоёр салах хэрэгтэй болно гэж бодож байна. Би бие даасан эмэгтэйн хувьд өнгөрсөн түүхээ залууст ярихгүй." гэж тэрбээр ярьжээ.

Тэрбээр ирээдүйн ханиа хөгжилтэй, спортоор хичээллэдэг, явган аялал, загасчлах дуртай байх ёстой гэж мэдэгджээ. Гэхдээ тэр үед Брайнна найз залуудаа мөнгө зарцуулна гэдэгтэй эвлэрэх дургүй байгаа бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()