Тиктокчин бүсгүй нурууны "шидэт гурвалжин" хэсэгт иллэг хийж дур ханах аргыг хуваалцжээ

2021-01-25, 15:51
15,753

Охидын бие дээр хүзүүнээс хөл хүртэл эрэгтэй хүмүүсийнхээс харьцангуй олон сэрлийн цэг байдаг гэдэг. Тэгвэл Тикток сүлжээний од Жулия Датт (Julia Dutt) төдийлөн олон хүний мэддэггүй нэгэн нууцыг задалсан нь цахим орчинд эрчимтэй түгээд байна. Тэрээр мэргэжлийн сексологич биш ч өөрийн туршлагаас хуваалцдаг бөгөөд ялангуяа эмэгтэй хүний бэлгийн харилцааны сэдвийг хөндөж, таашаал авах хамгийн дээд цэгт хэрхэн хүрэх тухай асуултуудад хариулт өгдөг гэнэ. 

Тиктокчин бүсгүй нурууны "шидэт гурвалжин" хэсэгт иллэг хийж дур ханах аргыг хуваалцжээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Жулиа өмнө нь жүжигчин, загвар өмсөгч байсан ч одоо хоолны блог хөтлөн ажиллуулдаг. Тэрээр өөрийн инстаграм хуудсаа бүхэлд нь хоол хүнсэнд зориулдаг бол Тикток сүлжээнд тэрээр бусад мэдрэмж, таашаалын талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэдэг байна. 

Бүсгүй ихэнхдээ өөрийн туршлагад үндэслэн бусад эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг бөгөөд энэ удаад санаанд оромгүй байдлаар гайхалтай мэдрэмж авсан болохоо богино хэмжээний бичлэгээр хуваалцсан байлаа.

 

"Би нэг залуутай хамт амралтанд явж байх үедээ үнэхээр гайхалтай сексийн адал явдлыг мэдэрсэн" хэмээн тэрээр илэн далангуй ярьжээ. "Тэр миний нуруунд, тодруулбал ахар сүүлний дээд хэсгийн ууцны яс дээр даран массаж хийж, аажмаар хурдаа нэмж байсан. Ингээд хэдхэн минутын дараа би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй таашаалыг мэдэрсэн" хэмээн бичлэг дээрээ ярьжээ.

Найз залуу нь энэ аргыг "Камасутра"-аас сурсан болохыг мөн хэлжээ. Sacrum буюу ууцны яс гэдэг нь ахар сүүлний яг дээр байдаг гурвалжин хэсэг бөгөөд эмэгтэй хүний мэдрэлийн олон цэгийн төгсгөл тэнд байдаг аж.

Sacrum ясны байрлал

Түүний бичлэгийг үзсэн сексологчид ч мэдээллийг үнэн хэмээн баталсан байна. Тодруулбал, энгийн ийм массажны тусламжтайгаар хүний бие гайхалтай тайвшрал авч чаддаг гэнэ.

 

“Энэ бол нурууны доод хэсгийн мэдрэлийг шууд өдөөж, эмэгтэй дур тавилтанд хүрэх бас нэг арга. Нурууны доод хэсгийг "шидэт гурвалжин" гэж нэрлэдэг нь тодорхой учиртай бөгөөд энэ хэсэгт байрлах мэдрэлүүд биеийн нууц газартай шууд холбогддог тул сэтгэлийн хөөрлийг хялбар үүсгэдэг" гэж эмч тайлбарласан байв.

Жулиагийн хэлсэн гол зүйл бол массаж хийх бүсийг зөв тодорхойлох явдал гэнэ. Мөн массаж хийх гарын хөдөлгөөн хэт хурдтай биш, нэлээн хүчтэй дарж хийх ёстой ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()