1
100 хувь итгэлтэй тайлбарладаггүй
Сократын "Би юу ч мэдэхгүй гэдгээ мэднэ" гэсэн алдартай үг Даннинг-Крюгерийн үзлийн суурь болсон. Энэхүү үзлийн дагуу үнэхээр ухаалаг хүмүүс ямар нэгэн зүйлийг тайлбарлахдаа 100 хувь өөрийн зөв гэж үзэхгүй байхыг хичээдэг байна. Хэрэв хэн нэгэн "ихэнх тохиолдолд", "ихэвчлэн", "угтаа бол", "... гэж үздэг" гэх мэт үгсийг хэрэглэдэг бол түүнийг ухаалаг хүн гэдэгт итгэж болно.
2
Хэнтэй ч хялбархан хэл амаа ололцоно
Ухаалаг хүмүүс хэнтэй ч бай ямарваа нэг сонирхолтой яриаг өрнүүлэх боломжтой гэдгийг мэддэг. Нээлттэй сэтгэлгээ, бусдын үзэл бодлыг ойлгох чадвар нь оюун ухааны цар хүрээ өргөн байгаагийн шинж юм.
3
Ойр зуурын зүйл ярих дургүй
Ухаантай хүмүүс харилцан яриа үүсгэж чаддаг ч нийгмийн харилцаанд орох дуртай гэсэн үг биш. Хүн бусадтай харьцах тусам илүү аз жаргалтай болдог гэх үзэл нийгэмд түгээмэл тархсан байдаг ч энэ нь өндөр оюун ухаантай хүмүүст тохирохгүй байж болох аж. Чухамдаа хүнийг албадан нийгэмшүүлэх буюу аливаа харилцаанд хүчлэх нь тухайн хүнд таатай мэдрэмж огтхон ч төрүүлдэггүй.
4
Сэтгэл нь байнга түгшдэг
Сэтгэл түгших байдал нэмэгдэх нь сэтгэлийн тогтворгүй байдал төдийгүй, өндөр оюун ухаантайн шинж юм. Үнэн хэрэгтээ оюуны хөгжил сайтай хүмүүс хийсвэр сэтгэлгээнд илүү их цаг хугацаа зарцуулж, өнгөрсөн зйүлд дүн шинжилгээ хийдэг тул байнга шахуу ирээдүйн талаарх таамаглал дэвшүүлэх хандлагатай байдаг.
5
Таргалдаггүй
Энэ бол хоолонд дурлагсдад зориулсан таагүй мэдээ болж байна. Эрдэмтэд IQ ба биеийн жингийн индексийн хоорондох урвуу хамаарлыг олж тогтоожээ. Илүүдэл жинтэй насанд хүрэгчид, хүүхдүүд аль аль нь туранхай үе тэнгийнхнээсээ доогуур IQ-тэй байдаг. Энэ нь зарим талаар таргалалт нь хүний хөгжилд саад болдогтой холбоотой юм. Гэхдээ биеийн жингийн хэт өндөр индекс нь нийгмийн статус багатай хүмүүст ажиглагддаг бөгөөд энэ нь хөгжилд бас нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.
6
Маргааныг зохистой шийдвэрлэж чаддаг
Сэтгэл хөдлөлөө хянах чадвартай хүмүүс бусдын өнцгөөс аливаа бодолцож үздэг нийтлэг талтай. Ялангуяа энэ чадвар нь гэрээ хэлэлцээр хийх, албан уулзалтад амжилт гаргах зэрэг боломжийг олгодог. Ийнхүү хүмүүсийн сэтгэл хөдлөл, туршлагыг мэдэрч чаддаг хүн тэдний оронд өөрийгөө тавьж үзсэнээр зөрчилдөөнийг шийдвэрлэхэд тусалдаг байна.
7
Бусдын үг үсгийн алдааг засдаггүй
Үг үсгийн алдаанд анхаарлаа хандуулах чадвар нь оюун ухаан, уншилт, няхуур байдал хөгжсөний нотолгоо байх боломжтой гэнэ. Мэдээжийн хэрэг, энэ нь үнэний ортой байж болох ч зөвхөн алдаатай эсвэл алдаагүй бичсэнээр нь хүмүүсийг дүгнэх нь хэт яаруу шийдвэрт тооцогдоно. Хүмүүс ямар нэг сэтгэл зүйн шалтгаанаас болоод цэг, таслалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байж болно.
8
Ярианы сэдэв хаашаа чиглэж байгааг анзаардаг
Сэтгэлгээ нь хөгжсөн хүмүүс хайхрамжгүй байдлаас дүгнэлт гаргах чадвар, нарийн ширийн зүйлийг анзаарах чадвартай тул ухаалаг хүмүүс тодорхой яриа хэлэлцээ, нөхцөл байдал хэрхэн хашаа чиглэж байгааг урьдчилж тааж чаддаг. Хэрэв та энэ төрлийн мэдрэмжтэй бол өөрийгөө дутуу үнэлэх хэрэггүй.
9
Ижил төстэй зүйлсийг олж харж чаддаг
Өндөр оюун ухааны өөр нэгэн хачирхалтай тал нь янз бүрийн үйл явдал, үзэгдлийн хооронд хурдан холбоо тогтоох чадвар юм. Үүний үр дүнд ямар нэг санааг тайлбарлаж, тодорхой жишээг гаргаж ирэх эсвэл анх харахад ямар ч холбоогүй зүйлсийн хооронд нийтлэг зүйлийг олж тогтоодог байна.