Арьсны өнгө өөрчлөгдөхөд нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд

2021-01-25, 17:44
3,296

Хүнсний бүтээгдэхүүн нь хүний дотоод тогтолцоонд шууд нөлөөлдөг учраас яг юу идсэнээс шалтгаалж арьсны өнгө өөрчлөгддөг юм. Хэрвээ та гоо сайхандаа анхаардаг бол идэж буй зүйлдээ мөн онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Энэ үүднээс арьсны өнгөнд нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүний талаар хүргэхээр бэлтгэлээ.

Арьсны өнгө өөрчлөгдөхөд нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүд

1 Бор шаргал

Сүүлийн үед гоо сайхны газрууд бүтэн жилийн тогтдог, тарилга хэлбэрийн арьсны будаг хийдэг болжээ. Үүний тусламжтай тэр бүр гадуур яваад байдаггүй хүмүүс наранд биеэ шарсан мэт жигд бор арьстай болох болжээ.

Гэхдээ заавал ингэлгүйгээр энгийн ногоо идээд бор шаргал арьстай болж болдог гэдгийг мэргэжилтүүд хэлж байна. 6 долоо хоногийн турш энгийн үед иддэг ногооноосоо хоёр порцоор илүү ногоо эсвэл жимс хоолондоо оруулж өгвөл таны арьсны өнгө мэдэгдэхүйц өөрчлөгдөнө гэж судлаачид үзжээ.

Бор шаргал

2 Улбар шар

Цагаан хоолтой хүнийг шаргал, улбар гар арьсаар нь таньж болдог.

Өндөр каротиноид агуулсан хүнсний бүтээгдэхүүний ийм арьсыг ийм болгодог гэнэ. Үүнд лууван, хулуу, хатаасан чангаанз, папайя, амтат гуа орно.

“Арьсны өнгө өөрчлөгдөх нь түр зуурын шинжтэй бөгөөд хооллох зуршлаа өөрчилсний дараа улбар шар өнгө нь бүрэн арилдаг. Цусан дахь бета-каротиний түвшин хэвийн болоход бага зэрэг хугацаа шаардагддаг” гэж арьсны эмч Леди Дай хэлэв.

Ихэнх тохиолдолд гарын алга, хөл нь шар өнгөтэй болдог. Тэдгээр нь ямар ч пигментгүй байдаг тул улбар шар өнгө нь хялбархан алга болдог.

Улбар шар

3 Улаавтар

"Арьсны өнгө улаан болж өөрчлөгдсөн нь ликопинемийн шинж тэмдэг юм. Энэ нь цусан дахь ликопены илүүдэл үүссэнийг илэрхийлнэ. Энэ байдал нь эрүүл мэндэд аюултай биш." гэжээ

Ликопенээр баялаг хоол хүнс: улаан лооль (чанаж болгосны дараа энэ бодисын хэмжээ нэмэгддэг), папайя, гуава, лууван юм.

Улаавтар

4 Цагаан

Витамин С-ийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн нь арьсыг цайруулдаг. Тиймээс пигментацитай тэмцэх зориулалттай бүх гоо сайхны бүтээгдэхүүнд тус витаминыг нэмдэг.

Витамин гаднаасаа ч, дотроосоо ч ажилладаг. Өөрөөр хэлбэл Витамин С-тэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн хажуугаар түүгээр баялаг хүнс хэрэглэснээр илүү хурдан цайрдаг юм.

Цагаан

5 Онцгой тохиолдол

Хүний арьс ногоон өнгөтэй болох тохиолдол байдаг. Энэ нь Хятадын 24 настай оршин суугч голын эмгэн хумс идэж байхад тохиолдсон юм. Гэхдээ эмгэн хумс өөрөө биш, түүнд наалдсан шимэгчээс үүссэн өвчин ногоон арьстай болгосон гэх онол үнэн байх.

Мөн Америкийн иргэн Пол Карасон цэнхэр арьстай болжээ. Тэрээр мөнгө агуулсан ус ууснаас ийм байдалд хүрсэн аж. Ийм усыг тогтмол уух нь аргириа үүсгэдэг бөгөөд энэ нь салст бүрхэвчинд мөнгө хуримтлагдахад нөлөөлдөг. Мөнгийг амархан цэвэрлэх боломжгүй учраас арьс нь хөх, саарал эсвэл бүр саарал хар өнгөтэй болдог аж.

Онцгой тохиолдол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()