Найз бүсгүйдээ хаягдсан жүжигчин Бен Аффлекийн шаналал папарацийн дуранд буужээ

2021-01-26, 13:23
16,127

Америкийн нэрт жүжигчин, Оскарын кино наадмын 2 удаагийн шагналт Бен Аффлек (Ben Affleck) гэр бүл цуцлуулж, ганц бие болсон билээ. Үүний дараа тэрээр жүжигчин Ана де Армас (Ana de Armas)-тай романтик харилцаа үүсгэж эхлээд байсан ч шинэхэн бүсгүйдээ төд удалгүй хаягдаж хоцорчээ. Улмаар Бен өөрийгөө хэсэг хугацаанд ганц бие байсан нь дээр гэж хүлээн зөвшөөрч байна хэмээн жүжигчний ойрын эх сурвалж Бямба гарагт "The Mirror"-д мэдээлсэн байна.

Найз бүсгүйдээ хаягдсан жүжигчин Бен Аффлекийн шаналал папарацийн дуранд буужээ
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

Жүжигчний найзууд түүнийг ганц бие явах тангараг өргөсөн хэмээн хошигнодог байсан нь үнэний ортой болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Ана түүнд дахин нэг боломж олгож Бентэй эргэн холбогдохыг хүсэхгүй л бол өөр хэн нэгэнтэй шинээр харилцаа үүсгэх бодолгүй байгаа гэжээ.

Ганц бие хэвээр удаан хугацааг өнгөрүүлсэн тэрээр өнгөрсөн жил жинхэнэ аз жаргалаа олсон нь хэвлэлийн зургуудаас тодорхой байсан юм.

Гэтэл энэ сарын 19-нд Бен найз бүсгүйнхээ картон хэвлэмэл зургийг хогийн саванд хаяж байхдаа папарацийн дуранд өртжээ.

Папарациуд түүнийг ингээд ч тайван орхисонгүй, хэдэн өдөр дараалан "Dunkin Donuts"-ийн түргэн хоолоор голоо зогоож байгааг нь мэдсэн байна.

Ганцаараа нэлээн зүдэрч байгаа нь эдгээр зургуудаас илэрхий харагдана.

Харин салсан найз бүсгүй, "Blade Runner 2049" киногоороо бидэнд танигдсан жүжигчин Ана де Армас тэр даруй гадаад төрхөө эрс өөрчлөв.

Одоо тэд уран бүтээлийн шугамаар аргагүй эргэн уулзалдахад хэн хэнд нь эвгүй байх бололтой.

Алтан бөмбөрцгийн гурван удаагийн эзэн өөрийн ганц хүү болох Самуэлийн 9 насны төрсөн өдрийг 2-р сарын 27-нд тэмдэглэх аж.

Аффлек мөн Серафина, Виолет хэмээх хоёр охины аав юм. Тэрээр өмнөх эхнэр болох Женнифер Гарнераас 2018 онд салсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()