Эрчүүдийн харцыг булаасан 66 сантиметрийн гуяны тойрогтой модель (20 фото)

2021-01-26, 17:15
165,076

Загварын ертөнцөд шуугиан тариад байгаа Наташа Энциноза сүүлийн үед цахим ертөнцөд ч эрчийг авчээ. Түүний мартагдахын аргагүй гадаад төрхөнд бүсгүйн гуяны тойрог яахын аргагүй томоохон байр суурь эзэлнэ. Наташагийн нэг гуяны тойрог 66 см бөгөөд энэ нь түүний бэлхүүсний хэмжээнээс ч хэтэрсэн гэнэ. 

Эрчүүдийн харцыг булаасан 66 сантиметрийн гуяны тойрогтой модель (20 фото)

Энцинозагийн гадаад төрх нь түүний олон шүтэн бишрэгчдийн хувьд маш ер бусын зүйл бөгөөд бүсгүйг Street Fighter цуврал тоглоомуудын гол баатруудын нэг Чун Ли-тэй зүйрлэдэг аж. Зарим залуус түүн рүү "толгойгоо хөлний чинь завсраар хавчуулъя" гэх мэтчилэн жигтэй захидлуудыг ч илгээж байсан гэнэ. Үзэсгэлэнтэй сайхан бүсгүйд зохисгүй хандлага, бүдүүлэг үгс чулууддаг хүмүүсийг бурхан өршөөг...

Наташа Энциноза сүүлийн 4 жилийн турш тасралтгүй хичээсний эцэст энэ үр дүнд хүрч чаджээ. Тэрээр долоо хоногийн турш өдөр хамгийн багадаа 2 цагийг фитнесст өнгөрүүлдэг байна. 

Бүсгүй өсвөр насандаа илүүдэл жинтэй байсан учир 14 настайгаасаа эхлээд спортоор хичээллэх болсон аж. Тарган гэх шалтгаанаар найз хөвгүүндээ хаягдсан бяцхан охин ийнхүү ирээдүйн модель болох гараагаа эхлүүлжээ. 

Энциноза 90-ээд оны видео тоглоомын дүртэй адил болохыг хүмүүс анзаарч эхэлснээр түүний зургууд тэр дороо цахим ертөнцөд түгэж, олонд танигдаад байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()