Коронавирусээс айсан эр онгоцны буудал дээр гурван сар нууцаар амьдарчээ

АНУ-ын Чикаго хотын "O'Hare" олон улсын нисэх онгоцны буудал дээр удаан хугацаагаар байсан сэжиг бүхий нэгэн этгээдийг цагдаа нар баривчилжээ. Болсон явдлыг тодруулбал, Адитья Сингх (Aditya Singh) хэмээх эр онгоцны буудалд байрлан гурван сар амьдарсан болох нь илчлэгдсэнээр хууль сахиулагчдад баригдсан байна. Тэрээр өөрийн энэхүү үйлдлээ цар тахлын үед онгоцоор нисэхээс маш их айсан гэж тайлбарласан аж. 

Коронавирусээс айсан эр онгоцны буудал дээр гурван сар нууцаар амьдарчээ
ҮЗЭХ ҮҮ?
Хаах
Сурталчилгаа

36 настай Адитья Сингх Лос Анжелес хотоос 2020 оны аравдугаар сард O'Hare олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн байна. Улмаар ажилтнуудад огтхон ч мэдэгдэлгүй 3 сар онгоцны буудалд байрлан, амьдарч байсан аж.  Цагдаагийн ажилтны мэдээлснээр түүнд нисэх онгоцны буудлын хориотой бүсэд нэвтэрсэн, эд хөрөнгөд халдсан зэрэг хэргээр шалгаж байгаа гэв. 

Адитья Сингхийг онгоцны буудал дээр нэг ч хүнд мэдэгдэлгүй яаж гурван сарыг өнгөрөөсөн болохыг гайхах олон хүн байсан ч ажилтнуудад баригдсаныхаа дараа тэрээр O'Hare олон улсын нисэх онгоцны буудлын нэгэн ажилтны үнэмлэхээр гадны хүн нэвтрэх боломжгүй бүсүүдэд нэвтэрсэн болохоо хүлээн зөвшөөрчээ. 

Онгоцны буудлын ажилтнууд түүний нөхцөл байдлыг олж мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандаж, хачирхалтай этгээдийг цагдан хорьсон аж. Харин Адитья Сингх гэмт хэрэг үйлдэх санаа агуулаагүй бөгөөд коронавирусийн аюулаас болж онгоцоор нисэхээс айсан хэмээн мэдүүлэг өгсөн байна. 

Хоол хүнсний тухайд тэрээр онгоцны буудлаар үйлчлүүлж байсан хүмүүсээс үнэгүй хоол авдаг байсан гэнэ. 

Цагдаа нарын олж мэдсэнээр Адитья Сингх Калифорни мужийн Оранж хотод өрөөний хамтрагчийн хамт амьдардаг бөгөөд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()