Зураг авалтын талбайгаас хөөгдөж байсан кино жүжигчид

2021-01-27, 16:50
20,918

Кино ертөнц гэдэг том бизнесийн салбар учраас уран бүтээлч бүр өөрийн гэсэн хийх ёстой зүйлээ хийж, дүрэм журам баримтлах ёстой. Энэ журам зураг авалтын баг төдийгүй алдартай жүжигчдэд хүртэл хамаарна. Тиймээс зохисгүй үйлдэл гаргасан жүжигчдийг зураг авалтын талбайгаас хөөх хүртэл арга хэмжээ авдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр зураг авалтын талбайгаас хөөгдсөн кино жүжигчдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Зураг авалтын талбайгаас хөөгдөж байсан кино жүжигчид

1 Шиа Лабаф (Shia LaBeouf)

2020 онд энэ жүжигчин 2 удаа шуугиан дэгдээгээд амжсан юм. Тэрбээр "Don't Worry, Sweetheart." хэмээх кинонд тоглож байсан ч тус киноны багаас хасагдсан байна.

Учир нь киноны зураг авалтын баг түүнийг олон зүйлд буруутгасан юм. Үүний зэрэгцээ найруулагч Оливиа Вайлд түүнийг хүч хэрэглэсэн, бусдыг заналхийлсэн, бэлгийн дарамт үзүүүлсэн гэж буруутгасан байна. Мөн жүжигчний хуучин найз бүсгүй Шиаг сэтгэцийн өвчтэй гэдгийг баталсан юм. Эцэст нь Шиагийн төлөөлөгч нар түүнд сэтгэл судлаачийн тусламж хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.

Шиа Лабаф (Shia LaBeouf)

2 Райан Гослинг (Ryan Gosling)

"The Lovely Bones" киноны найруулагч Райаныг гол дүрийн эцэгт тоглох санал тавьсан байна. Гэвч Райан 20 кг нэмсэн бөгөөд үүнээс болон эцгийн дүрд өөр хүн тогложээ. Найруулагч тухайн дүр охиноо алдаад зовж байгаа учраас арай туранхай байх ёстой гэж үзсэн аж.

Райан Гослинг (Ryan Gosling)

3 Саманта Мортон (Samantha Morton)

"Her" хэмээх кинон дээр гардаг хиймэл оюунд Саманта Мортон дуу оруулсан байна. Гэвч найруулагч нь бүх дууг бичиж авсаны дараа энэ жүжигчний хоолой кинонд огт тохирохгүй байгааг анзаарчээ. Гол дүрийн жүжигчин болоод Саманта нар хүн итгэмээр харилцаа үүсгэж чадаагүй учир найруулагчийн санаанд хүрээгүй байна.

Саманта Мортон (Samantha Morton)

4 Линдси Лохан (Lindsay Lohan)

Үргэлж хэл аманд орж байдаг энэ жүжигчин "The Other Side" хэмээх кинонд 2010 онд тоглох байсан ч продюсерууд түүнийг хасахаар шийджээ. Тэд энэ шийдвэрээ сайн тайлбарлаж чадаагүй ч түүнийг тухайн дүрд таарахгүй хэмээн мэдэгдсэн юм. Одоог хүртэл үүний цаадах үнэн шалтгааныг бид мэдэж чадаагүй байна. Сонирхуулахад уг кино гардаг жил Линдси "Machete" хэмээх кинонд ямар ч асуудалгүй тоглосон юм.

Линдси Лохан (Lindsay Lohan)

5 Кристиан Бэйл (Christian Bale)

Кристиан Бэйл "American Psycho" кинонд цуврал алуурчны дүр бүтээхээр яригдаж байсан ч студи нь илүү том жүжигчин хөлслөхөөр шийджээ. Тэд эхлээд Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio)-д санал тавьсан ч тэр татгалсан байна. Дараа нь Эван Макгрегорт (Evan McGregor) санал тавьсан ч тэр цуврал алуурчинд тоглохгүй хэмээн мөн адил татгалзсан юм. Эцэст нь тэд өөрсдийн "голсон" Кристиан Бэйлийг анх төлөвлөж байснаар гол дүр болгожээ.

Кристиан Бэйл (Christian Bale)

6 Меган Фокс (Megan Fox)

Үзэсгэлэнт жүжигчин "Transformers" цувралын эхний 2 ангид амжилттай тоглосон ч найруулагчтайгаа муудалцсанаас болоод дараагийн ангиудад тоглох эрхгүй болсон юм. Тэрбээр английн нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө найруулагч Майкл Бэй (Michael Bay)-г Гитлертэй зүйрлэн зураг авалт нь яг л хар дарсан зүүд шиг байдаг хэмээсэн байна.

Меган Фокс (Megan Fox)

7 Чарли Шийн (Charlie Sheen)

Чарли "Two and a Half Men" цувралын продюсеруудын шаардлагаар зураг авалтаа орхих ёстой болсон байна. Тэрбээр тус цувралд тоглож байхдаа телевизийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай жүжигчинд тооцогдож байсан юм. Гэвч Чарли хар тамхинд донтож, бараг өдөр бүр хэл амны бай болсны дээр продюсеруудтайгаа муудалцсан учраас түүнийг халахаас өөр аргагүй болсон аж.

Чарли Шийн (Charlie Sheen)

8 Шаннен Дохерти (Shannen Doherty)

"Beverly Hills 90210" цувралын од энэ жүжигчин зураг авалтын баг болоод бусад жүжигчидтэй удаа дараа асуудал үүсгэж, муудалцдаг байснаасаа болж хасагджээ. Дохерти яг зураг авалтын дунд үед үсээ дур мэдэн тайруулсан бөгөөд энэ нь продюсерүүдийн тэвчээрийг барсан үйлдэл болжээ. Ингээд тэррбээр удалгүй халагдсан юм. Дараа нь Шаннен бас өөр алдартай цуврал "Charmed"-д тоглох болсон 3 улирлын дараа дахин халагдсан байна. Тус цувралд ажиллахдаа мөн л бусадтай хэл амаа ололцож чадаагүй учраас ийм зүйл болжээ.

Шаннен Дохерти (Shannen Doherty)

9 Харви Кайтел (Harvey Keitel)

"Apocalypse Now" киноны гол дүрд Харви Кайтел тоглох байжээ. Гэвч найруулагч нь зураг авалт эхэлснээс 6 долоо хоногийн дараа илүү уцаар багатай жүжигчин сонгохоор болсон байна.

Харви Кайтел (Harvey Keitel)

10 Энн Хэтэуэй (Anne Hathaway)

Энэ жүжигчин өөрөө зураг авалтыг орхисон байна. "A Little Pregnant"  хэмээх кинонд тэрбээр төрж буй эмэгтэйн дүрд тоглох байж. Гэвч зарим зүйлс дээр найруулагчтайгаа ойлголцож чадаагүй учраас Энн ийм шийдвэр гаргасан байна. Хожим нь тэрбээр "дүрүүдийн сэтгэл зүй нь хэт хийсвэр санагдсан" гэж дурссан байдаг.

Энн Хэтэуэй (Anne Hathaway)

11 Жуди Гарланд (Judy Garland)

Энэ жүжигчин 1967 онд "Valley of the Dolls" хэмээх кинонд тоглох байсан юм. Харамсалтай нь согтууруулах ундаанд хэт донтсон учраас дүрээ алджээ. Тухайн дүрийг Гарландаас сэдэвлэж бүтээсэн хэмээн найруулагч нь дурссан байдаг.

Жуди Гарланд (Judy Garland)

12 Роберт Дауни (Robert Downey Jr.)

"Iron Man"-ий дүрээр нэрд гарахаасаа өмнө тэрбээр архи, мансууруулах бодист донтсон байсан учраас байнга хэл аманд ордог байв. Үүнээс болж "Ellie McBeal" цувралд тоглож байхдаа баривчлагдаж, аргагүй эрхэнд дүрээ алдсан байдаг.

Роберт Дауни (Robert Downey Jr.)

13 Ричард Гир (Richard Gere)

"Lords of Flatbush" хэмээх кинонд тоглож байхдаа энэ жүжигчин төслийн хамтрагч болох Силвестр Сталони (Sylvester Stalone)-тай муудалцсаны улмаас хөөгдсөн юм.

Ричард Гир (Richard Gere)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()