Хоёрдугаар сарын зурхайгаа уншаарай

2021-01-31, 11:47
5,965

Зурхайгаар сарынхаа өнгийг тольддог уншигч та бүхэндээ хоёрдугаар сарын зурхайг хүргэж байна. Ирэх сард таны ажил амьдралд юу тохиолдох хийгээд од эрхсээс юуг анхааруулсныг шинжээд үзэхэд илүүдэх зүйл үгүй. Ингээд ордуудын хоёрдугаар сарын зурхайг хүлээн авна уу! 

Хоёрдугаар сарын зурхайгаа уншаарай

1 Хонь

Хоёрдугаар сар Хонины ордныхны хувьд олон таатай гэнэтийн бэлэг барина. Ерөнхийдөө 2021 он Хониныхны хувьд бүхэлдээ нэлээд хүчин чармайлт шаардах болов ч амжилтанд хүрэхэд тусална. Бүх зүйлийг хэвийн байлгахыг тулд та маш шургуу ажиллах хэрэгтэй болно.

Хонь

2 Үхэр

Найз нөхөд болон гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ хайр, халамжийг бүрэн мэдрэх сар. Сугар гараг таны хувийн амьдралд шинэ үүд хаалга, шинэ нөхөрлөлийг нээж өгөх бөгөөд түүний үр дүнг та зургаан сарын дотор мэдрэх болно.

Үхэр

3 Ихэр

Хэрэв та зоригтой байвал Сугар гараг ивээлээ хайрлана. Ажил дээрээ ямар ч хурлыг бүү алгасаарай, учир нь таныг албан томилолтоор явуулж магадгүй юм. 2-р сар бол карьераа ахиулах эсвэл өөр ажлын байр хайж олоход тохиромжтой цаг бөгөөд энэ нь таны амьдралд илүү ахиц дэвшил гаргахад дөхөм болно.

Ихэр

4 Мэлхий

Бархасбадь таны хувийн амьдралтай холбоотой хүслээ биелүүлэхэд тань урьд урьдынхаас илүү тусална. 2-р сарын эхний хэсэгт та амжилтанд хүрэх, эсвэл их хэмжээний орлого олох боломжтой болно. Сарын хоёрдугаар хэсэгт та онцгой нэгэнтэй учирна.

Мэлхий

5 Арслан

Сэтгэл хөдлөл, ялангуяа хайр дурлалын тал дээр алзахгүй. Тэнгэрийн ван таны амьдралд дэмжлэг үзүүлнэ. Хоёрдугаар сард та эрүүл мэндийн тал дээр санаа зовох зүйлгүй боловч юмыг яаж мэдэх вэ зардлаа хянах хэрэгтэй. Хэн нэгэн төсөлд танаас тусламж хүсвэл та дуртайяа зөвшөөрөх хэрэгэй.

Арслан

6 Охины орд

Нар таныг энэ сард тийм ч сайн харж үзэхгүй. Тиймээс та аливаа зүйлд бэлэн байх хэрэгтэй. Таны бүтээлч сэтгэлгээ, шинэ зүйлийг хүлээж авах чанар санхүүгийн амжилтад хүргэнэ. Гэхдээ бүх зүйлийг төгс байлгах гэж хэт чармайх хэрэггүй.

Охины орд

7 Жинлүүр

Та урам зоригоор дүүрч олон олон шинэ санаанд дарагдана. Тиймээс судалгаа, дүн шинжилгээ сайтар хийж, бусдыг ажил дээрээ удирдан чиглүүлж, улам бүр давуу эрх эдлэх болно. Мөн та богино зайд аялах хэрэгтэй болно.

Жинлүүр

8 Хилэнц

Тэнгэрийн ван, Сугар, Далай вангийн нөлөөн дор та хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх боломжтой болно. 2-р сарын 19-ний дараа танд мөнгөтэй холбоотой зарим нэг мэдээ ирж магадгүй юм. Ажил мэргэжлийн хувьд та зарим бэрхшээлийг туулж магадгүй бөгөөд эрүүл мэндийн хувьд илүү их амралт хэрэгтэй болно.

Хилэнц

9 Нум

Шинэ гэрээ байгуулах эсвэл шинэ мэргэжлийн түншлэл эхлүүлэх гэж бүү зориглоорой, харин хайртдаа цаг зав, анхаарлаа төвлөрүүл.

Нум

10 Матар

Санхүүгийн хөгжил цэцэглэлтийг танай гэр бүлийн гишүүд дэмжиж байна. Хайр дурлалын хувьд та зарим асуудалтай тулгарах болно, гэхдээ түүнийг шийдвэрлэх хэд хэдэн боломж гарч ирнэ. Энэ хугацаанд карьер тань илүү өсөх нөхцөл бүрдэх боловч зөвхөн 6-р сараас эхлэн илүү мөнгө олж эхэлнэ.

Матар

11 Бумба

Хүмүүстэй ярилцахдаа илүү болгоомжтой байж чадвал шаардлагагүй харилцааг гүнзгийрүүлэхгүй байхад тусална. Зугаатай байж, цаг заваа сэтгэл хангалуун өнгөрүүлэхээ мартаж болохгүй ч энэ сард Бумбынхны харилцаанд гарагууд сөргөөр нөлөөлж болзошгүй тул хов живээс зайлсхий. 

Бумба

12 Загас

Бархасбадь таныг орхиж байгаа боловч гэр оронд тань аз жаргалд хүргэх өөрчлөлт хийхэд тусалж амжина. Та хүссэнээсээ илүү их мөнгө олж, өмнөхөөсөө илүү мөнгө зарцуулна. Гэхдээ тогтвортой орлогыг 2-р сард хүлээж болох тул санаа зовох хэрэггүй. Ерөнхийдөө хоёрдугаар сард таны санхүүгийн амьдрал сайжирна.

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()