Үзэгчдэд огтхон ч таалагдаагүй дэлгэцийн хосууд

2021-02-01, 18:32
4,315

Кино дэлгэцнээ хос хоёрын дүр бүтээж, хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдсэн хамтрагчид олон байдаг. Гэвч зарим хосууд тааруу зохиол, эсвэл зүгээр л жүжигчид нь хоорондоо зохицоогүй зэрэг шалтгаанаас болж үзэгчдэд огт таалагдаагүй тохиолдлууд ч байх аж. Өнөөдөр тэрхүү "муу" хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Үзэгчдэд огтхон ч таалагдаагүй дэлгэцийн хосууд

1 Анна ба Алексей (Anna Karenina, 2012)

Энэ киноны гол дүрүүд болох Кира Найтли (Kira Knightley), Аарон Тейлор-Жонсон (Aaron Taylor-Johnson) нар дурлалцсан шинж огт байгаагүй гэж кино шүүмжлэгчид цохон тэмдэглэсэн юм. Тэдний үзэж байгаагаар хосууд зүгээр л нэг нэгнийгээ цоортол ширтсэн, тэгээд л гүйцээ. Үүнээс өөрөөр эдгээр жүжигчид гал халуун хайрыг харуулж чадаагүй гэнэ.

Зарим үзэгчид ч энэ байдлыг нь анзаарч "Анхны харцаар дурлалцсан хосууд ийм байдаг гэж үү" гэцгээж байсан аж.

Анна ба Алексей (Anna Karenina, 2012)

2 Дэйси ба Жэй (The Great Gatsby, 2013)

Хэдийгээр энэ хоёр жүжигчнийг дэлгэцээр харахад урамтай байдаг ч гэсэн хамт байсан үзэгдэл бүр нь хий хоосон мэдрэмж төрүүлдэг гэж үзэх олон хүн бий. 

Дэйси ба Жэй (The Great Gatsby, 2013)

3 Тринита ба Нео (The Matrix, 1999-2003)

Энэхүү цуврал кино нь адал явдал, тулаан, уран зөгнөл гээд олон төрөлд шилдэгт тооцогддог. Гэвч гол дүрүүдийн романтик харилцаанд үзэгчдийн зүгээс тун тааруу үнэлгээ авсан байна. Хэдийгээр Тринита, Нео хоёр бие биендээ хайртай гэгддэг ч яг хэзээ, яаж нэг нэгэндээ татагдсан бэ гэдэг асуултанд хэн ч хариулж чадахгүй л болов уу.

Тринита ба Нео (The Matrix, 1999-2003)

4 Мэри Жэйн ба Питер (Spider-Man, 2002-2007)

Мэри Жэйн ба Питер Паркер хоёр бол дэлгэц доторх хамгийн алдартай хосуудын нэг билээ. Гэвч анхны Хүн аалзны кинон дээр тэдний хооронд тийм ч гүнзгий харилцаа тогтоогүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. 

Харин тэдний оронд үзэгчид 2012 оны "The amazing Spiderman" кинонд гардаг Гвен Стэйси болон Питер Паркерийн үерхлийг илүү үздэг.

Мэри Жэйн ба Питер (Spider-Man, 2002-2007)

5 Овен ба Клэйр (Jurassic World, 2015)

Крис Пратт (Chris Pratt), Брайс Даллас Ховард (Bryce Dallas Howard) нарын бүтээсэн дүрүүд эхэндээ таарамж муутай байсан ч эцэст нь тэд нэг нэгэндээ татагдан хосууд болж буйгаар гардаг. Гэхдээ уг жүжигчид үзэгч олныг үүндээ итгүүлж чадаагүй. 

Овен ба Клэйр (Jurassic World, 2015)

6 Артур ба Мера (Aquaman, 2018)

Хэдийгээр энэ кино үзэгчдээс сайн үнэлгээ авсан ч гол дүрийн хоёр жүжигчин бие биедээ дурласан гэдэг сэтгэгдлийг төрүүлж чадаагүй байна. 

Артур ба Мера (Aquaman, 2018)

7 Карл ба Алисон (Yes man, 2008)

Хэдийгээр Жим Керри (Jim Carrey) болон Зой Дешаннел (Zooey Deschanel) нар сайн жүжигчид боловч дурлалт хосууд биш, найзууд мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлсэн.

Карл ба Алисон (Yes man, 2008)

8 Катнис ба Пит (The Hunger Games, 2012–2015)

Тэднийг нэг нэгнийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй залуу хосууд гэдэгт хэн ч итгээгүй байх. Нэг кино шүүмжлэгч "Катнис Питтэй хайртай залуу гэхээсээ илүү тэжээвэр гөлөг шигээ харьцдаг" гэж бичсэн байна.

Катнис ба Пит (The Hunger Games, 2012–2015)

9 Рон ба Хермони (Harry Potter and the Deathly Hallows, 2010)

Үзэгчид Рон, Хермони хоёрыг олон жилийн турш ах дүү мэт харьцаатай байсан гэж ярьсаар өнөөг хүрсэн билээ. 

Рон ба Хермони (Harry Potter and the Deathly Hallows, 2010)

10 Денэрис ба Жон (Game of Thrones, 2011–2019)

Game of Thrones цувралын фенүүд Жоныг авга эгч болох Денэристэй дурлалцсан явдалд туйлын бухимдсан. Ялангуяа Жон Снөү өмнө нь Игрит хэмээх бүсгүйтэй хамаагүй илүү итгэл төрүүлэхээр дотно харилцаа тогтоосон нь нөхцөл байдлыг бүр ч муутгасан юм.

Денэрис ба Жон (Game of Thrones, 2011–2019)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()