Хэвлийн өөхлөлтийг арилгах үр дүнтэй, бэлтгэхэд хялбар жүүс

2021-02-01, 11:20
1,479

Хэвлийн өөхлөлт бол эмэгтэйчүүдэд тулгардаг түгээмэл асуудал юм. Энэ үүднээс та бүхэнд хэвлийн өөхлөлтийг арилгах жүүсний жорыг хүргэж байна. Энэхүү жүүс нь биенд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, витамины нэмэлт тэжээл болж өгдөг тул эрүүл мэндэд тустайн зэрэгцээ гоо сайханд ч гайхалтай нөлөө үзүүлнэ. 

Хэвлийн өөхлөлтийг арилгах үр дүнтэй, бэлтгэхэд хялбар жүүс

Эмэгтэйчүүд фитнесс төвд явж, хатуу хоолны дэглэмээр эрүүл мэндээ сүйтгэн байж жин хасдаг боловч турсан хойноо тэр бүгдийг зогсоодог. Үүний нөлөөгөөр эргээд жин нэмэх, эсвэл бүр өмнөхөөсөө ч илүү таргалах нь бий.

Гэхдээ хэвлийн өөхийг бүрэн арилгахгүй байж болох ч дор хаяж, багасгах арга бий. Дараах жүүсийг жорын дагуу бэлтгэж уугаад ямар ч сөрөг нөлөөгүй турж болдог байна.

Хамгийн түрүүнд жүүсний хажуугаар та чихэр шоколад, түргэн хоол идсэн ч жин хаяна гэсэн ид шидийн арга биш гэдгийг санах хэрэгтэй. Гэвч заавал дэглэм барих албагүй, харин цадсан бол дахиж идэх хэрэггүй л гэсэн үг.

Танд дараах зүйлс хэрэгтэй болно.

  • шинэ өргөст хэмх - 1 ширхэг.
  • цоохор майлз - 1 иш
  • хан боргоцой - 3 хэрчим
  • яншуй (навч) - 1 шил.

Бүгдийг нь жижиглэж хэрчээд, блэндэрт хийж холиод л боллоо. Ерөнхий найрлага нь смүүтитэй төстэй гэхэд болох ба үүгээр дамжуулж бүх төрлийн амин дэмийг авах боломжтой. Мэдээж чихэрлэг амттай учраас нэмэлт чихэр хийх шаардлагагүй.

Та энэхүү жүүсийг өглөө бэлдсэнийхээ дараа өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Нэг курс нь долоо хоногтой тэнцэх бөгөөд нэг курс уугаад 1-2 сарын завсарлага аваарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()