Илон Маскийн ажлын ярилцлага бүр дээрээ асуудаг ганц асуулт

Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн амжилттай бизнест хамтран ажиллах хүмүүсийг сонгохдоо тун өвөрмөц шалгуур тавьдаг гэнэ. Тэрбээр тухайн хүний бодит чадварыг нь л бүхнээс онцлон хардаг бөгөөд хэчнээн олон сургуулийг амжилттай төгсөж, ямар эрдмийн зэрэг хамгаалсан нь огтхон ч хамаагүй аж. Үүнээс гадна ажлын ярилцлага дээр тодорхой хэдэн асуултууд тавьдаг байна. 

Илон Маскийн ажлын ярилцлага бүр дээрээ асуудаг ганц асуулт
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Тесла компанийн гүйцэтгэх захирал, 49 настай эрийн нийт хөрөнгө нь 185 тэрбум гаруй ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн баян  хүн болсон байна. Гэхдээ дэлхийд тэргүүлэгч энэхүү эрхэм ажилтнуудынхаа ямар сургуульд сурч байсныг, тэр байтугай боловсролын түвшинг нь ч хүртэл чухалчлан авч үздэггүй гэнэ. Тэрээр 2014 онд Auto Bild-д "Коллежийн зэрэгтэй байх, тэр ч байтугай бүрэн дунд боловсрол эзэмших шаардлагагүй" гэж хэлж байсан удаатай. Үүний оронд тэрбээр шинэ ажилтнуудаасаа "онцгой чадвар" хайдаг байна. Тэрбумтан "Хэрэв тухайн хүн амжилт байгуулсан гэх баталгаа байвал үргэлжлүүлэн амжилттай ажиллана гэсэн үг" гэж хэлж байлаа.

Мэдээжийн хэрэг зарим хүмүүс бусдыг амжилтыг өөрийн мэт ярьж болох ч Маск худал ярьж байгаа хүмүүсийг барихын тулд онцгой асуулт тавьдаг. Маск 2017 оны Дэлхийн засгийн газрын дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ ярилцлага өгсөн нэр дэвшигч бүрээс ижил асуултыг асуудаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. "Хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байсан, тэдгээрийг хэрхэн шийдсэн тухайгаа надад хэлээрэй" гэсэн асуултанд худал ярьж байгаа хүмүүст огт хариулж чаддаггүй аж.

2020 оны 12-р сард худал ярьж байгаа хүмүүсийг таних талаар хийсэн судалгаа нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн байна. Түүн дээр тухайн хүн өөрийн үнэн зөв болохыг батлахыг тулд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой гэж зөвлөсөн байв. Судалгааны үр дүнгээс харахад энэ аргыг хэрэглэснээр худал хуурмаг яриаг илрүүлэх магадлал 70 хувиар нэмэгддэг юмсанж.

"Ярилцлагын явц дахь жижиг нарийн ширийн зүйлүүд маш чухал гэдгийг тогтоосон бөгөөд асуулт асууж буй хүн нөгөө талаас нарийн детал бүрийг асууж тодруулан, үнэнд нийцэж байгаа эсэхийг шалгаснаар бодит үр дүнд хүрдэг" гэж уг судалгааны зохиогч, Портсмутын Их сургуулийн ахлах мэргэжилтэн Коди Портер бичжээ.

"Хэрэв хүн тухайн үйл явдлын талаар илүү урт, дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадвал түүнийг үнэн ярьж байгаад тооцож болно. Худал ярьж байгаа хүмүүс аливаа асуултыг ерөнхийлөн булзааруулж, бүх зүйлийг балартуулах замаар тодорхой бус баримт дэлгэдэг." гэж Портер тайлбарлав.

Маск мөн ярилцлаганд орж байгаа хүнээс тухайн нэгэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн болохыг нь заавал олж мэдэхийг хичээдэг гэнэ.

Энэ талаар "Томоохон асуудлыг даван туулсан хүн тухайн зүйлийг бүтээх явцдаа үзэж туулсан юм бүрийг санаж байдаг. Тиймээс детал бүрийг нь асуух нь миний үүрэг" гэж Элон тайлбарласан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()