Хиймэл оюуныг ашиглан бизнесээ амжилттай хөгжүүлэх 7 боломж

Хиймэл оюуныг ашиглан бизнесээ амжилттай хөгжүүлэх 7 боломж
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Цар тахал дэгдсэн, эдийн засгийн хямралтай энэ үед бизнесээ амжилттай байлгахыг хэн бүхэн л хүсэж байгаа нь тодорхой. Жишээ нь компаниа илүү олон хүнд хүрч, олон хэрэглэгчтэй болж, үр ашиггүй зардлаа хасаж, зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч ажиллахыг хүсэж байгаа биз. Хиймэл оюун ухаан энэ бүхэнтэй хөл нийлүүлэхэд чинь тусална.

Та бүхэнд бизнесийн өдөр тутмын амьдралд өөрчлөлт оруулж, илүү амжилттай болгоход хиймэл оюуныг ашиглаж болох 7 аргачлалыг танилцуулъя.

  1. Уулзалтыг үр ашигтай болгох.

Хиймэл оюун ухаан биеэр уулзах уулзалтыг орлож чадахгүй нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч одоо үүсээд байгаа цар тахлын асуудлаас болж алсын зайнаас ажиллах шаардлага маш олон газар үүсээд байгаа. Хиймэл оюун ухаан энэ асуудлыг давж гарахад тань тусалж чадна. Мөн түүнчлэн оффис менежерийн хийх ёстой ажлуудыг ч хөнгөвчилж болох юм.

Жишээ нь “Google Duplex” гэж хиймэл оюунд тулгуурласан, дуу хоолойгоор удирдаж болох туслагч таны өмнөөс хурал, уулзалт төлөвлөж болох юм. Мөн түүнчлэн “Voicea” компанийн “EVA” гэх нэртэй туслагч төхөөрөмж таны хурал, уулзалтыг бичиж авахаас гадна тэнд үүссэн гол, чухал санаануудыг онцолж, тэмдэглэл хөтөлж өгч чадах юм.

  1. Худалдаа болон маркетингийг идэвхжүүлнэ

Маш олон тооны томоохон бизнесийн төлөөллүүд одоо үед хиймэл оюуны анализ хийлгэж байгаа билээ. Эдгээр нарийвчилсан, дэлгэрэнгүй мэдээллүүд маркетингийн багийн ажилд үлэмж хөнгөлөлт үзүүлэхээс гадна үр дүнтэй болгох юм.

Жишээлбэл “Salesforce” компанийн “Einstein AI” Гэх технологи нь худалдан авагчдын мэдээлэл дээр үндэслэн тухайн худалдан авагч цаашид танай бүтээгдэхүүнийг сонгох уу? Эсвэл өөр газраас сонголтоо хийх үү? Зэргийг урьдчилан таамаглах чадвартай юм. Ийм төрлийн мэдээлэлтэй худалдааны ажилтан цаашид хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад илүү чиглэж, хэрэгтэй шийдвэр гаргаж чадах юм.

  1. Хэрэглэгчдэд үйлчлэх асуудлыг сайжруулна

Хэрэглэгчид үйлчлэх, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх төв зэргийн ашиглалт, үйлчилгээний ажилд хиймэл оюун ухаан тийм ч шинэ зүйл биш юм. Учир нь бид үүрэн телефон хөгжиж эхэлсэн үеэс л автомат хариулагч, автомат сонголтын цэс зэрэгтэй танилцсан. Харин “Transcosmos” компани нэгэн бүтээл хөгжүүлж байгаа нь холбоо барьж буй хэрэглэгчийг яаралтай шаардлагаар эсвэл шаардлагагүй зүйлээр холбоо барьж байгаа эсэхийг тодорхойлох чадвартай ажээ. Ийм байдлаар холбоо барих хэрэглэгчдийн дарааллыг шийдэх боломжтой болох юм. Учир нь яаралтай тусламж хэрэгтэй үед нь түргэн шуурхай хариу өгөх нь хэрэглэгч, болон бизнес эзэмшигчид хэн хэнд нь ашигтайгаас гадна цаашид үүсэх итгэлцэл, сонголт зэрэгт ч нөлөөлөх юм.

  1. Бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн чанар сайжирна

Бүтээгдэхүүний савлагаа, загвар, дизайн зэргийн хөгжүүлэлтэд хиймэл оюуныг ашиглах нь тун бүтээлч шийдэл юм. Учир нь ингэснээр цаг хэмнэхээс гадна хэрэглэгчдийн хүсэл сонирхол зэргийг тун мэдэрсэн үйлдэл болох юм. Та зөвхөн өөрийн хүсэж байгаа санал, санаачлага зэргийг хиймэл оюунд өгөгдөл байдлаар өгөх бөгөөд үүнийг боловсруулсан хиймэл оюун ухаан зах зээл дээрх бусад ижил төрлийн бараа, тэдгээрийн шийдэл, хэрэглэгчдэд хүрэх байдал зэргээс тооцоолж хамгийн ашигтай шийдлийг гаргаж өгөх боломжтой. Ингэснээр хамгийн хүнд ажлуудыг хөнгөвчилж байгаа хэрэг юм.  Дээр нь та шинэ төрлийн загвар гаргаж, туршиж үзэх шаардлага бага болох юм.

  1. Автомат контент үйлдвэрлэгч

Одоо бичиж буй нийтлэлийг робот гүйцэтгэх боломжтой юм. Бидний өнөөгийн технологийн дэвшил энэ хэмжээнд хүрээд байгаа билээ. Учир нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар робот текст боловсруулах, хянах болон бичих чадвартай болсон. Жишээлбэл алдарт Forbes сэтгүүлийн зарим нийтлэлүүдийг хиймэл оюун ухааны тусламжтай бичдэг.

  1. Үйлдвэрлэлийн процессыг сайжруулах

Робот болон автоматчиллын ачаар энэ чиглэл нэлээд өндөр хөгжсөн. Гэсэн ч сүүлийн үеийн робот төхөөрөмжүүд хүнтэй хамтран ажиллуулах тал дээр эрсдэлтэй, аюултай болж ирсэн юм. Тийм ч учраас үйлдвэрлэлийн дамжлагад “cobots” буюу робот хянагчдын ажлыг гүйцэтгэх өөр нэгэн роботыг бүтээх санаачилга гараад байгаа юм.

Хиймэл оюун ухааны ачаар энэ шийдлийг тун хялбар болгох боломжтой юм. Ийм байдлаар хүнээс хараат бус, хянагчдын заавар, шаардлагагүй, төхөөрөмжийг унтрааж, асаах, дахин ачааллах, засварлах зэрэг ажлыг хиймэл оюун ухаан гүйцэтгэх боломжтой болж ирэх юм. Ингэснээр ажиллах хүчин болон ажлын бүтээмжид ч үлэмж нэмэр үзүүлнэ.

  1. Ажлын ярилцлага болон шинээр ажилтан авах хяналт

Хүний нөөцийн үйл ажиллагаа компанид тун чухал зүйлсийн нэг билээ. Харин хиймэл оюун ухааны ажиллагаа, хүний нөөцийн хэлтэстэй тун ч зохицох юм. Учир нь хүний нөөцийн хийх гол ажил нь шинээр ажил горилогчдын мэдээллийг судлах, тэдгээрээс хамгийн чадварлаг, танай байгууллагад тохирох этгээдийг сонгох зэрэгт чиглэгддэг. Харин хиймэл оюун ухаан энэ асуудлыг маш түргэн хугацаанд, оновчтойгоор шийдэх чадвартай юм.

“Unilever” зэрэг дэлхийн томоохон корпорацууд аль хэдийн энэ аргачлалыг ашиглаад эхэлсэн юм. Тэд жил бүр 30 орчим мянган ажилтан шинээр элсүүлж, 1,8 сая орчим ажлын байрны өргөдөл хүлээж авдаг ажээ. Тийм ч учраас эдгээрийг хиймэл оюуны тусламжтайгаар маш богино хугацаанд, үр ашигтайгаар шийдэж чадаж байна. Хэдий танай компани ийм хэмжээний том биш байж болох ч энэ нь маш үр дүнтэй арга юм.

Эх сурвалж: Forbes

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()