Бусад хүмүүсийг танаас зайгаа барьж, дөлөхөд хүргэдэг 12 зан

2021-02-03, 13:00
2,315

Хүн хэдий ухаантай байж болох ч өөрөө өөрийгөө хэзээ ч бүрэн дүгнэж чаддаггүй. Тиймээс өөрийн зан чанар бусдад хэрхэн нөлөөлж байгааг тэр бүр анзаарч чадахгүй нь мэдээж юм. Энэ үүднээс та бүхэнд хүний ямар зан чанар бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж, үзэн ядагдах үндэс болдог талаар хүргэж байна.

Бусад хүмүүсийг танаас зайгаа барьж, дөлөхөд хүргэдэг 12 зан

1. Хүнээс юм гуйх үедээ л сайхан ааш гаргадаг

Хүмүүст хэрэгтэй үед нь хамт байж, тусалж дэмжих замаар л нөхөрсөг харилцаа үүсгэдэг. Харин зөвхөн өөрт тань хэрэгцээ гарсан үед сайхан ааш гаргах нь ашигч хүний шинж бөгөөд ийм хүмүүс эргэн тойрныхондоо таагүй сэтгэгдэл үлдээдэг. 

2. Хүмүүс танаас харьцаагаа тасалдаг

Хэрэв таны найз нөхөд, танилууд таньтай бүх харилцаа холбоогоо тасалснаас болж та байнга шинэ танилыг хүрээ үүсгэх шаардлагатай болдог бол энэ нь таны зан байдал, хүмүүст хандах хандлагаа эргэн нэг харах ёстой болсны дохио юм.

Өөрөөр хэлбэл, шинээр уулзаж танилцсан хүмүүс харилцааны эхэн үед тантай найрсаг холбоотой байсан ч хэн болохыг тань ойлгомогцоо харьцаагаа тасална. Үүний зэрэгцээ, тэр хүмүүс таны дахин уулзаж, ярилцах гэсэн оролдлогуудаас татгалзаж,  зайлсхийхийг хичээдэг.

3. Бусдын үйл хөдлөлөөс үргэлж өө эрэх

Хүмүүсийг өөрсдийнхөө ололт, амжилтын талаар ярих дэлгэж, баяраа хуваалцах үед та тэднээс өөрийн мэдэлгүй өөр эрж эхэлдэг бол энэ төрөлд эргэлзээгүй багтана. Энэ нь та тэдний өмнөөс баярлахын оронд атаархаж байгаагийн хэлбэр юм.  Та мөн ингэснээрээ тэдний өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж чадахгүй, бусдын үг, үйлдэл, сэтгэл хөдлөлийг үнэгүйдүүлж, хүмүүсийн баяр хөөрийг алдагдуулдгийн илрэл болно. 

4. Хүмүүсийг өөрийнхөөрөө байлгахыг хичээдэг

Хэрэв таны ойр дотны хүмүүсийн ямар нэг зан авир таалагдахгүй бол та даруй өөрчлөх гэж оролддог. Ингэхдээ та зүгээр ч нэг өөрчлөхийг хичээдэггүй бөгөөд "цорын ганц зөв зам"-ыг нь зааж өгч, тэднийг чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө үзэл бодлыг тэдэнд шууд тулган танд таалагдахгүй байгаа үзэл бодол, зан чанараасаа ангижрах ёстойг "тайлбарлаж" өгдөг.

5. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрдөггүй

Энэ төрлийн хүмүүс хэдий буруу зүйл хийснээ мэдэж байсан ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүйгээр барахгүй уучлалт гуйх талаар бодохыг ч хүсдэггүй. Бүр хариуцлагаа нь өөр хэн нэгэнд оногдуулахын тулд бүх хүчин чармайлтаа гаргаж, өөрийгөө эцсээ хүртэл хамгаалсаар эргэн тойрондоо буй бүх хүмүүсийг буруутан болгож хувиргадаг. 

6. Бусдыг үргэлж шүүмжилдэг

Та бусдыг хэт шүүмжлэх хандлагатай бол хайртай, дотны хүнээ хүртэл хэл ам, шүүлтийн золиос болгож чадна. Тухайн хүн хаана нь зөв, хаана нь буруу байсан бэ гэдгийг дүгнэх тэр мөчид л та өөрийгөө дээд зэргийн хүн мэт мэдрэмж авдаг. Харамсалтай нь, ийм хүн эргэн тойрныхоо хүмүүсийг өөртөө итгэлгүй, гутранги болгодог гэдгээ мэддэггүй. 

7. Юмыг хэтрүүлнэ, эсвэл багасгана

Та өөрийнхөө болоод гавьяаныхаа тухай ярихдаа эргэн тойрны хүмүүсийн ололт амжилтыг үл тоомсорлоно. Үүний хажуугаар өөрийн амжилтаа хэтрүүлж ярих нь дамжиггүй.Та бусдаас илүү байх ёстой учраас хэн ч, юу ч хийсэн бай өөрөөс тань илүү зүйл хийсэн байх боломжгүй гэж үздэг. Ийм хүн бусдын итгэлийг хүлээж чаддаггүй. 

8. Үргэлж ямар нэг зүйл болж бүтэхгүй бөгөөд бусдад уураа гаргана

Үнэхээр гайхалтай зүйл болж өнгөрсөн ч гэсэн та заавал түүнээс нэг таалагдахгүй зүйлээ олж, түүнээсээ болж бухимдана. Улмаар бухимдлаа байнга бусдад гаргах замаар ямар ч таатай уур амьсгалыг үгүй хийж орхидог. Ийм хүнтэй хэн цуг баярлахыг хүсэх вэ?

9. Бодож байсан зүйлээ хэлээд шууд яваад өгнө.

Та хэн нэгэнтэй маргалдаж байгаад хэлж болох хамгийн муухай зүйлийг хэлээд түүнтэй ахиж хэзээ ч уулздаггүй. Тэр хүн тантай дахиж холбогдон тайлбар өгөх, эсвэл уучлал гуйх гэсэн ч та хүлээж авдаггүй. Үүнээс болоод та бусадтай хэзээ ч дахин холбогдож чадахгүй болдог.

10. Та бусдад өөрийнхөө сонголтыг тулгадаг

Та хэн нэгний санаа бодлыг сонсохыг хүсэхгүй эсвэл тантай хамт буй хүн хүссэнээр тань байхгүй үед та бусдын сул талыг ашигладаг. "Ингэвэл тэгэхгүй.", "Тэгвэл ингэхгүй." гэх мэтээр нөхцөл тавьж, хэн нэгнийг ямарваа үйлдэл хийхээс өөр аргагүйд хүргэдэг бол та магад найз нөхөд, ойр дотны хайртай хүмүүстэйгээ хамтын ирээдүй төсөөлөөд ч хэрэггүй. 

11. Та бусдад үргэлж хэрэггүй зөвлөгөө өгдөг

Та бусдад зөвлөгөө өгөхдөө гагц өөрийн зөв гэх өнцгөөс харьцдаг. Үнэндээ танд зөв, буруу байх нь хамаагүй. Ганцхан таны үг л түүнд хамаатай байх нь чухал. Мөн тэр хүн танаас зөвлөгөө хүссэн эсэх нь онц биш, та хэлсэн үг үйлдэл бүрийг нь шүүмжлэх замаар өөртөө ойр байлгахыг хичээдэг бол хэн ч танаас ахиж тусламж хүсэхгүй.

12. Та дэндүү түрэмгий ааштай

Бусдыг өөрийнхөөрөө байлгахын тулд харилцаандаа түрэмгийлэх арга хэрэглэдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Гэхдээ эргэн тойрны хүмүүсээ дарамтлах замаар өөрийнхөөрөө байлгана гэдэг хэзээ ч зөв сонголт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()