АНУ-ын хамгийн нууц цэргийн ангиуд

Ямар ч орон өөрсдийн цэргийн хүчээ нууц байлгах нь чухал байдаг. Ингэж байж тэд давуу талаа хадгалж, дайн тулааны үед өрсөлдөгчөө буулган авахад дэм болдог биз. Америк тэргүүтэй гүрнүүд дээрх давуу чанараа алдахгүйн тулд цэргийн тусгай анги, салааны мэдээллийг олон нийтэд дэлгэдэггүй аж. Харин санамсаргүй эсвэл аргагүйн эрхэнд зарим томоохон албан тушаалтнууд тусгай цэргийн анги байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал гарч байсан. Гэхдээ тэдгээр ангиуд яг ямар даалгавар гүйцэтгэдэг нь өнөөг хүртэл нууцлаг хэвээр байна. Энэ үүднээс та бүхэнд АНУ-ын хамгийн нууцлаг цэргийн ангиудыг танилцуулахаар бэлтгэлээ.

АНУ-ын хамгийн нууц цэргийн ангиуд

1 Special Forces Task Force 88 (Task Force Black)

"Special Forces Task Force 88" эсвэл "Task Force Black" зэрэг олон нэртэй энэ цэргийн ангийг нэг байгууллага гэж хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн байдаг. АНУ-ын арми Ирак, Афганистанд терроризмын эсрэг ажиллагаа ид явуулж байх үеэр дээрх нэрс хэд хэдэн удаа гарч ирж байсан бөгөөд олон эх сурвалжууд тэднийг АНУ-ын Тэнгисийн цэргийн SEAL, Дельта групп, Их Британийн SAS тусгай хүчний шилдэг дайчдаас бүрдсэн АНУ, Их Британи цэргийн хамтарсан элит бүлэглэл гэж тодорхойлдог. Энэ бүлэглэл ISIS-ыг устгах ажиллагаанд нэгдсэн гэдэг яриа бас бий.

Special Forces Task Force 88 (Task Force Black)

2 Test Battalion 6493 (Test Group 6594)

АНУ-ын Агаарын цэргийн хүчний эдгээр ангиуд 1958-1986 онд оршин тогтнож байсан бөгөөд тэдний даалгавар нь харваж буй "оддыг" барих явдал байв. Тэд Хавай дахь нисэх онгоцны буудлаас нисэж, Америкийн анхны тагнуул хиймэл дагуулын авсан зургийн хальсыг цуглуулдаг байжээ. Корона хэмээх хөтөлбөрийн нэг хэсэг болох эдгээр хиймэл дагуулууд дэлхийг тойрон нисэж, ЗСБНХУ-ын зургийг авдаг байсан аж. Дараа нь тэд дээрх зургийн хальсуудыг тусгай саванд хийж номхон далайд хаядаг байсан бөгөөд тэдгээрийг энэхүү цэргийн ангийн нөгөө хэсэг цуглуулдаг байв.

Test Battalion 6493 (Test Group 6594)

3 Delta

Жагсаалтын бусад ангиудтай адил Delta нь сүүлийн жилүүдэд нэрээ хэд хэдэн удаа өөрчилсөн. Терроризмын эсрэг элит анги байгуулахыг 1970-аад оны эхээр цэргийнхэн удаа дараа санал болгож байсан бөгөөд 1977 оны сүүлчээр Delta анги байгуулагдсан гэж үздэг. Энэ ангийн түүх 1980 онд Иранд барьцаалагдсан хүмүүсийг аврах ажиллагаа амжилтанд хүрч чадаагүйгээс эхэлсэн юм. Тэр үеэс хойш Delta нь Панамын довтолгоо, Персийн булангийн дайн зэрэг янз бүрийн ажиллагаанд амжилттай оролцож ирсэн. Delta нь өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа тул ихэнх даалгавар нь нууцлагдсан байдаг.

Delta

4 "SEALs" - SEAL Team 6 (DEVGRU)

SEAL нь "SEA, Air and Land" буюу далай, агаар, газар гэсэн үгсийн товчлол юм. Энэ анги нь терроризмтой тэмцэх, тусгай тагнуулын ажиллагаа явуулах, барьцаалагдсан хүмүүсийг аврах, тусгай хүмүүсийн хувийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшсэн. 2001 оны 9-р сарын 11-ний өдөр Нью Йорк дахь Дэлхийн худалдааны төвд террорист халдлага болсноос хойш SEALs-ийн төсөв, үйл ажиллагаа явуулах чиглэл нь ихээхэн өргөжсөн. Одоо энэ тусгай анги 1800 гаруй гишүүнтэй бөгөөд түүний дотор тагнуулын чиг үүрэг гүйцэтгэдэг хэд хэдэн эмэгтэй байдаг аж.

"SEALs" - SEAL Team 6 (DEVGRU)

5 Army Unit 7781 (39th Special Forces Operational Unit)

Энэхүү "ногоон малгайт" анги нь Берлин хотод 1956-1984 онд ажиллаж байсан бөгөөд түүхэндээ нэрээ хэд хэдэн удаа өөрчилж байжээ. Тэдгээрийн даалгавар бол Баруун Берлинийг коммунистуудын өдөөн хатгалгаас хамгаалах, хот руу дайрсан тохиолдолд эсэргүүцэхэд бэлэн байх явдал байв. Тус ангийн гишүүд тагнуулын сонгодог сургалтанд хамрагдсан бөгөөд асаагуур галт зэвсэг гэх мэт Жеймс Бондынхаас доргүй техник хэрэгслээр тоноглогдсон байв.

Army Unit 7781 (39th Special Forces Operational Unit)

6 Office of Strategic Services (OSS)

"OSS" нь 1942 онд стратегийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, "бусад агентлагуудад хуваарилагдаагүй тусгай ажиллагаа" хийх гэсэн том зорилттойгоор байгуулагдсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед дэлхий дээр цөөн тооны тагнуулын агентлаг байсан учраас "OSS" маш чөлөөтэй ажилладаг байжээ. Зэрлэг Билл хочтой хурандаа Уильям Доновангийн удирдлаган дор энэ бяцхан агентлаг тусгай ажиллагаа явуулж, зэвсгийн наймаа хийж, тагнуул зөөвөрлөж, нацист Герман дахь эсэргүүцлийн бүлгүүдийг дэмжиж, тагнуулын мэдээлэл цуглуулж байв. Энэхүү анги мөн АНУ-ын түүхэн дэх анхны далай, агаар, хуурай газарт зэрэг үйл ажиллагаагаа явуулж байсан анги юм.

Office of Strategic Services (OSS)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()