Ганцхан хүний адал явдлын тухай өгүүлэх шилдэг 14 кино

2021-02-07, 12:28
2,045

Олон дүр хоорондын харилцаа болоод зөрчилдөөн дээр ихэнх кино тулгуурлан үзэгчдийг татдаг. Тэгвэл зарим кино ердөө ганц хүний жүжиглэлт дээр тулгуурлан амжилт олох нь бий. Өнөөдөр та бүхэнд тэдгээр киноны талаар хүргэхээр бэлтгэлээ.

Ганцхан хүний адал явдлын тухай өгүүлэх шилдэг 14 кино

1 127 Hours (2010)

Жэймс Франко (James Franco) гол дүрд нь тоглосон энэхүү киног хаданд авирагчийн жинхэнэ амьдралаас сэдэвлэжээ. Тэрбээр нэгэн авиралтын үеэр нурангинд гараа хавчуулж гацах бөгөөд тэндээ 127 цагийг өнгөрүүлдэг юм.

127 Hours (2010)

2 Into the Wild (2007)

Нэгэн залуу цэвэр өөрийн хүчээр Америк улсаар ганцаараа аялахаар шийднэ. Тэрээр хуримтлуулсан бүх мөнгөө буяны байгууллагад өгдөг бөгөөд дараа нь Аляскийн эзгүй газруудаар аялж буй тухай энэ кино өгүүлнэ

Гол дүрд тоглосон жүжигчин Эмиль Хирш (Emile Hirsch) дүрээ үнэмшилтэйгээр бүтээхийн тулд 20 кг хассан байна. Тэрээр киноны бүх аюултай үзэгдэлд мөн өөрөө тогложээ.

Into the Wild (2007)

3 Bronson (2008)

“Их Британийн хамгийн догь хоригдол” -ын дүрд Том Харди (Tom Hardy) тоглосон. 1974 онд Майкл Петерсон хэмээх эр шуудангийн газрыг дээрэмдэж, 7 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Гэсэн хэдий ч тэрээр этгээд үйлдлүүдээсээ болж 34 жил шоронд хоригдсон юм.

Том Харди жинхэнэ Чарльз Бронсонтой хэд хэдэн удаа уулзаж, тэд сайн найзууд болжээ. Чарльз өөрөө Хардыг дүрийг нь бүтээж чадах цорын ганц хүн гэж үздэг гэж хэлсэн байдаг.

Bronson (2008)

4 Gravity (2013)

Сансарт судалгаа хийж байсан эрдэмтэн хиймэл дагуулын хэлтэрхийнээс болоод хөлгөөсөөн сална. Гэртээ буцах замгүй болсон тэрбээр өөр сансрын хөлөг олж эргэж дэлхий дээр буухаар хичээж буй тухай энэ кинонд өгүүлдэг.

Энэ киноны 80 хувь нь цэвэр комьпютерээр бүтээгджээ. Сонирхуулахад Avatar киноны 60 хувьд комьпютер оролцсон юм.

Gravity (2013)

5 The Martian (2015)

Энэ кинон дээр харин нэгэн сансрын нисгэгч ослоос болоод Ангараг гариг дээр гацдаг тухай өгүүлнэ. Тэрбээр өөрийг нь дэлхийгээс хүмүүс ирж авартал ганцаараа тэсч үлдэх хэрэгтэй болдог.

Киноны зураг авалтыг ердөө 5 долоо хоногт гүйцээсэн гэдгээрээ онцлог юм.

The Martian (2015)

6 Man Push Cart (2005)

"Ахмад" хэмээх цагаач Нью Йоркийн гудамжаар хүнд тэргээ түрж түүгээр амьдралаа залгуулахын хичээнэ.

Америкийн алдарт кино шүүмжлэгч Рожер Иберт энэ киноны тухай "Зураг авалтыг нь Манхэттэнд хийсэн бөгөөд Иран болоод Пакистан гаралтай Америкчууд киног бүтээсэн. Ямар ч илүү зүйл байхгүй энэ кино өдөр тутмын хөдөлмөр ямар үнэ цэнэтэй зүйл болохыг харуулна."  гэж бичжээ.

Man Push Cart (2005)

7 "The Machinist" (2004)

Үйлдвэрийн ажилтан Тревор Резник нойргүй болоод нэг жилийн нүүр үзэж байна. Үүнээс болоод тэрбээр бодит байдал зүүд хоёроо ялгаж чадахгүй болно. Сэтгэл зүйн триллер энэ кино хүний сэтгэл зүй ямар эмзэг зүйл болохыг харуулна

Дашрамд дуулгахад гол дүрийн жүжигчин Кристиан Бэйл (Christian Bale) өөрийн санаачлагаар 28 кг хассан байдаг.

"The Machinist" (2004)

8 Phone Booth (2002)

Нью-Йорк хотын сүүлийн утасны бүхээгт орсон залууг мэргэн бууч ангуучилж буй тухай энэ киноны үйл явдал өрнөнө. Гэхдээ мэргэн бууч түүнийг алах гээгүй, хийсэн буруу зүйлсийг нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энэ бүгдийг зохион байгуулсан байна.

Phone Booth (2002)

9 The Truman Show (1998)

Трумэн нам гүмхэн амьдралаа жижиг хотод амьдардаг. Тэр ажилдаа явж, охинтой болзож, найз нөхөдтэйгээ зугаацдаг. Гэнэт тэр эргэн тойрон дахь бүх зүйл хуурамч болохыг мэдэрч эхэлдэг бол түүнийг хүрээлж буй хүмүүс бол мэргэжлийн жүжигчид гэдгийг ойлгоно.

Энэ кино нь Жим Керри (Jim Carrey)-гийн драмын бүтээл юм. Мөн анхны зохиол дээр Трумэн галзуурч бусадтай зодолдон эхнэрээ хуурдаг байна.

The Truman Show (1998)

10 Rear Window (1954)

Хөлөө гэмтээгээд гэрээсээ гарч чадахгүй болсны дараа сэтгүүлч бүх цагаа тэргэнцэр дээр өнгөрөөх хэрэгтэй болжээ. Тэрээр цонхоороо хөршүүдээ ажиглаж эхэлдэг бөгөөд удалгүй нэгэн аюултай нууцыг олж мэднэ.

Киног бүтээхийн тулд студи дотор бүхэл бүтэн хороолол барьсан гэдгээрээ энэ бүтээл тун онцлог юм.

Rear Window (1954)

11 I Am Legend (2007)

Дэлхий дээрх ихэнх хүн зомби болж хувирсны дараа нэгэн эр ганцаараа хэрхэн энэ бүгдтэй тэмцэж буй тухай энд өгүүлнэ.

Уилl Смит (Will Smith) кинон дээр гардаг нохойд дэндүү дассан учраас өөр дээрээ авах санал гаргасан ч сургагч нь татгалзсан байна. мөн тэрбээр ганцаараа байгаа хүний дүрд орохын тулд хуучин хоригдолуудтай уулзсан аж.

I Am Legend (2007)

12 Cast Away (2000)

Чак Ноланд бол FedEx олон улсын хүргэлтийн үйлчилгээний ажилтан юм. Тэрбээр онгоцны ослоор ганцаараа амьд үлдэж эзэнгүй арал дээр хөсөр хаягдсан тухай энэ кино өгүүлнэ. Илгээмж ачиж явсан онгоцны үлдэгдлийг арал дээр хэрхэн ашиглаж амь зууж байгааг уг кинонд дүрслэн харуулах ажээ. Том Хэнкс (Tom Hanks) энэ дүрээрээ Оскарын шагналын Шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшиж байв.

Cast Away (2000)

13 Falling Down (1993)

Уильям Фостер хэмээх эр амьдралд нь нэг ч олигтой зүйл үлдээгүйг ойлгомогцоо юунд ч сатааралгүй хийхийг хүссэн бүхнээ хийж буй тухай энд өгүүлнэ.

Дашрамд хэлэхэд гол дүрийг бүтээсэн Майкл Дуглас (Michael Douglas) энэ киног хамгийн дуртай бүтээлээ гэж үздэг гэнэ.

Falling Down (1993)

14 Moon (2009)

Гол дүр Сэм саран дээр 3 жил амьдарсан бөгөөд хий олборлох станцыг хариуцаж байгаа аж. Түүний гэрээ дуусч байгаа тул гэртээ харих хэрэгтэй болжээ. Гэсэн хэдий ч удаан хугацаанд сансарт ганцаараа байсан түүний сэтгэлзүйд өөрчлөлт гарсан байна.

Киноны зохиолыг Сэм Рокуэлл (Sam Rockwell)-д зориулж бичсэн бөгөөд тэрбээр энэ дүрээрээ Оскарт нэр дэвшсэн аж.

Moon (2009)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()