Нас барсан багшийн байшинг худалдаж авсан эр төсөөлөмгүй "эрдэнэсийн сан" илрүүлжээ

Өнөө цагт хүмүүс хэрэггүй олон зүйлсээсээ салж, цомхон бөгөөд эмх цэгцтэй амьдралыг эрхэмлэх болсон. Гэвч олны дунд элдэв зүйлс цуглуулах туйлын сонирхолтой хүмүүс байдгийг ч мартаж болохгүй. Зарим нэгний хувьд гэр дүүргэх зүгээр нэг хог хаягдал нөгөө хүний хувьд үнэлж баршгүй эрдэнэ байж болох юм. Канадын Эдмонтон хотын эртний эдлэлийн наймаачин Алекс Арчболд (Alex Archbold) нас барсан багшийн эд зүйлийг цуглуулахаар байшинг бүхэлд нь худалдаж авчээ.

Нас барсан багшийн байшинг худалдаж авсан эр төсөөлөмгүй "эрдэнэсийн сан" илрүүлжээ
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

Алекс Арчболд бол Канадын эртний эдлэлийн наймаачин бөгөөд 400 мянга орчим дагагчтай, өөрийн YouTube сувгаа хөтөлдөг. Алекс чинээлэг айлын хүүхэд байгаагүй учир хуучны эдлэл сонирхогчдод тэдгээр үнэ бүхий зүйлсийг дамжуулан худалдаалах замаар нэмэлт мөнгө олж эхэлсэн байна. Тэрээр зөвхөн мөнгө олохын тулд энэ ажлыг хийж эхэлсэн ч олон жил өнгөрөхөд түүх судалсаар, хуучны эдлэлүүдэд бүр ч их татагдах болсон гэнэ.  Улмаар эхнэрийнхээ хамтаар Канадын Эдмонтон хотод Curiosity Inc хэмээх эртний эдлэлийн дэлгүүр нээсэн ба цаг үргэлж сонин содон зүйлийг эрэрхийлж байдаг аж.

Тэрээр төгөлдөр хуурын багш асан Бетти-Жоан Рачийн гэрт байсан бүх зүйлийг худалдаж авсан байна. 

Алекс хатагтай Бетти-Жоан Рачтай 2 жилийн өмнө танилцсан байна. 

Бетти-Жоан өнгөрсөн оны 11-р сарын 18-нд 76 насандаа хорвоог орхижээ.

Алекс байшинг 10 мянган доллараар худалдан авсан ч зөв шийдвэр мөн эсэхэд нь багахан эргэлзэж байсан гэнэ.

Гэсэн ч эд хогшил дүүрэн энэхүү байшин Youtube үзэгчдэд нь сонирхолтой аялал болно гэж найдаж байв.

Өнгөцхөн харахад хог мэт эдгээр зүйлсийг судлаад үзэхэд жинхэнэ эртний эрдэнэ болох нь ил болжээ.

Байшингийн хаа сайгүй мөнгөн зоосны цуглуулга байжээ.

Нийтдээ 2.8 кг хүрсэн аж.

Мөн л өөр төрлийн зоос

Санаанд оромгүй газраас хүртэл бэлэн мөнгө гарч ирж байв.

Алтан бөгжнүүд

Мөн алдартай дизайнеруудын хувцас

Үслэг эдлэл

Эдгээр зүйлсийг онлайн дуудлага худалдаагаар зарсан бөгөөд тэрээр 10 мянган доллараар авсан байшингаасаа одоогоор 250 мянган долларын ашиг олоод байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()