55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоуг The Weeknd чимлээ (30 фото)

2021-02-08, 16:38
1,527

Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн NFL лигийн аваргыг шалгаруулах 55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоу жил бүр хамгийн олны хүний анхаарлыг татдаг билээ. Энэ жил Флорида мужийн Тампа хотод зохиогдсон тоглолтод Грэммигийн шагналт уран бүтээлч The Weeknd цэнгэлдэхийн тайзан дээр улаан хүрмээр ижилссэн, нүүрэндээ боолттой залуусын хамт гарч ирж, "Can't Feel My Face", "Earned It" болон сүүлийн үеийн чартад тэргүүлээд байгаа "Blinding Lights" зэрэг хит дуунуудаараа үзэгчдийг баясгалаа.

55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоуг The Weeknd чимлээ (30 фото)

Тоглолтын тайз засал, ерөнхий өнгө төрх нь дэлгэцээр үзсэн хөгжим сонирхогчдод Лас Вегас хотыг санагдуулсан байна.

Уран бүтээлчид цар тахлын аюулыг тооцоолж, тус арга хэмжээнд зөвхөн продакшны гишүүдийг оролцуулжээ. 

Мөн The Weeknd энэхүү шоунд өөрийнхөө хөрөнгөөс  долоон сая доллар зарцуулсан гэсэн мэдээлэл бий. 

"Super Bowl" нь зөвхөн лигийн аварга шалгаруулах тэмцээн биш Америкийн үндэсний баяр ёслолын хэмжээнд тооцогдох том наадам билээ. Тоглолтын шууд нэвтрүүлгийг жил бүр 100-200 сая үздэгээс гадна дундуур нь гаргах нэг рекламны үнэ дунджаар 5.6 сая ам.доллар хүрдэг.

55 дахь удаагийн Super Bowl-ын ялагчаар Tampa Bay Buccaneers баг тодорсон байна. Америкийн бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгийн тамирчин гэж тооцогддог Том Брэди өнгөрсөн улирлын аварга Kansas City Chiefs-ийн эсрэг багаа ялалтад хөтөлж, 7 дахь удаагаа аваргын цом гардан авсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()